Saturday, October 19, 2013

Хаана хоол идэх вэ?

Өнөө орой нэг дажгүй газар сууж сайхан хооллочих юмсан.  Гайгүй хоолтой, нээх удаан хүлээлгэдэггүй газар чинь юу билээ? Санаа оноо юу байна? Хоол нь гайгүй санагдахаар үйлчилгээ нь онцгүй санагдаад байх юм. Эсвэл нээгдээд удаагүй, шинээрээ байгаа газар юу байна? За за яршиг, яршиг, дассан сурсан, таньдаг, мэддэг газар уруугаа  л оръё зүгээр. Туршилт хийж байж оройныхоо наастрыг унагачихвал гай зүгээр...

Танил асуудал мөн байна уу? Ресторан, цайны газар, эсвэл зүгээр яриад суучих газар сонгох гэх тоолонд эдгээр асуудлуудтай тулгардаг уу? Нэг үеэ бодвол манай үйлчилгээний газрууд сонголт арвинтай, үйлчилгээ ч дажгүй болсон шүү дээ гэх өөдрөг найзууд зөндөө. Би санал нэг байна. Үнэхээр тийм болсон, олон болсон газрууд маань одоо зөвхөн хоол болон бусад бүтээгдэхүүнийхээ амт чанар, сонголтоор өрсөлдөхөөс гадна өөр зүйлээр ялгаралаа төрүүлэхийг хичээхгүй бол болохоо байлаа гэж үйлчилгээний салбарт ажилладаг танилууд маань хөмсгөө зангидаж, санаа алддаг болоод удаж байна. Тэр ялгарал нь тэдний ярьж байгаагаар урамшуулал гэх нь олонтаа (бид бүгд л яг ингэж ялгарахыг эрмэлздэг?).


Энэ бичвэр эхлэхэд баахан эргэлзсэн асуултууд тавигдсаар эцэст нь дассан газрын зөөлөн даавуун дээрээ тухлахыг шийдэж буй тухай та уншсан. Тэгэхээр урамшуулал бус харин үйлчилгээгээрээ ялгарах ёстой ч юм шиг? Үйлчилгээг хүн үзүүлдэг энэ салбарын хувьд үйлчилгээ үзүүлэх хүнээ бэлдэх нь харин хамгийн том бэрхшээл нь болчихоод байгаа. Хоёр сая есөн зуун мянган Чингис сэрлээ гэдэг үгийг манай төрийн тэргүүн хэлсэн. Би энэ үгийг их үнэн үг гэж боддог. Омогшил талаасаа биш ээ, бидний зан аашийн төлөв талаасаа. Бид бүгд ноён зантай, бөхөлзөх дургүй, бусдаас үг сонсож сураагүй гэх мэт бид бүгд хүлээн зөвшөөрцгөөдөг үндэстний онцлогтой гэхээр шахуу улсууд. Ямар сайндаа Япон бүсгүйн бичсэн Муухай Монгол хүн гээд нийтлэл одоо хүртэл хүч чадлаа алдаагүй явж байхав дээ? Гэтэл яагаад Монголдоо биш, гадаадад гарсан Монгол хүн энд нэг нүдээрээ ч үздэггүй нөгөө хар бор ажлаа жаргалтай нь аргагүй хийгээд болоод байна вэ гэсэн асуулт нөгөө талд нь тавигдаастай. Тэгэхээр цусанд байдаг бардам зан биш ч юм шиг? Эсвэл Монгол хүн Монгол хүндээ л дургүй, дээрэнгүй ханддаг юм болов уу? Хандлагын асуудал уу?


- Юу захиалахын? ... байхгүй ... гарахгүй ...хүлээж бай, асуугаадхая... Таны захиалга гарч байгаа, хүлээж бай!
- Зөөгч өө... Тэгээд ямар хоол нь байгаа юм? ... Тэгвэл энэ нь гарах юм уу? ...Хачирт нь байцааны салатны оронд төмсний салат авч болох юм уу? ... Зөөгч өө, яачихав аа? Ямар уддаг юм бэ?



Манайд маш сайн биш юмаа гэхэд дажгүй үйлчилчихдэг газрууд бас ч гэж байх нь байгаа шүү. Хурдан шаламгай, инээд алдсан залуус ажилладаг газрууд байгаа. Нийтлэг масс хэсэг нь харин жаахан тааруухан учраас л бид үйлчилгээний, тэр дундаа хоолны үйлчилгээний газруудыг муулаад байдаг байх л даа.Шийдэл юу вэ? Яавал тэр газрууд үйлчилгээгээ сайжруулж, бид сэтгэлдээ таарсан үйлчилгээ авдаг болох бол? Хүн бүр дор бүрнээ нэг нэг шийдэл санал болгох л байх. Зарим нь хүмүүстээ сургалт сайн өг, урамшуулал чухал гэх юм. Зарим нь сайн чангал, гомдол гарвал цалингаас нь, урамшууллаас нь хас л гэх юм. Бас нэг хэсэг нь манайд тип буюу цайны мөнгө өгдөг болчихвол байдал эрс эсрэгээр дорхноо эргэнэ гэх.  Аль аль нь чухал байх. Минийхээр бол ажилтны өөрийн байгууллагадаа хандаж буй хандлага буюу өөриймсөг үзэл их чухал юм шиг санагддаг.



Аливаа байгууллагын нийт ажиллагсдын хамгийн үнэ цэнэтэй, байнга хамгаалж байх, үргэлж сайжруулж, тордож байх зүйл бол ажилчдын өөриймсөг үзэл байх гэж боддог. Ажилчдын ур чадвар, мэдлэг, туршлагыг сайжруулж болно, бүтээгдэхүүнийхээ чанарыг шинэ технологи, ноу-хау ашиглаж сайжруулж болно, байгууллагынхаа үйл ажиллагааг менежментийн системээр дамжуулан сайжруулж болно. Харин энэ бүхний ард ажилчдын өөриймсөг үзэл суурь тулгуур нь болж байдаг билээ.



Өөриймсөг үзэл, хандлагыг хэрхэн бий болгох буюу сайжруулах вэ? Хүмүүсийн толгойд ажилдаа, байгууллагадаа өөрийн юм шиг хандах үзлийг суулгах хэцүү юу? Уг нь бол хэцүү юм төдийлөн байхгүй, гол нь зарим нэг жижигхээн саадыг давчихвал болчих байх. Тэр саад нь эздийн, захирлуудын сэтгэл санаан дотор байдаг саад юм. Яах вэ гэж үү? Ажилчдаа их бага, том жижиг гэлтгүй байгууллагын дотор аливаа шийдвэр гаргах үйл явцад л татан оролцуулдаг, тэдний саналыг сонсдог, тусгадаг, боломжтойг нь хэрэгжүүлдэг болоод ирэх үед байгууллага дотор маш том өөрчлөлт гарч эхлэх болно. Үйлчлилгээ үзүүлж буй ажилтан тань хэрвээ байгууллага нь түүний оролцоог үнэлдгийг мэдэрдэг болох ахул өөрийн ажлаа чин сэтгэлээсээ, дээд зэргийн үр дүнтэйгээр гүйцэтгэж, үйлчлүүлэгчид өөрийн байгууллагынхаа талаар хамгийн өндөр сэтгэгдэл үлдээхийг чин сэтгэлээсээ хүсдэг болох болно. Ажилчдынхаа шинэ санал, санаачлагыг сонсох, дэмжих хэцүү биш биз дээ? Эзний ёсоор ханд гэж хэлэх амархан, харин ингэж ханддаг болгох нь л жинхэнэ авьяастай удирдлагын чансааг шалгах буй за. 

Sunday, January 6, 2013

Бид бүгд борлуулагч нар ажээ

Энэ бичвэрийг уншиж буй таны энэ бичвэрийг уншиж буй өдөр, цаг, хором, хугацааны эрхэм амар амгаланг айлтгая аа. 

Борлуулагч, борлуулалтын ажилтан гэхээр та нарт хэн санаанд чинь ордог вэ? Дэлгүүрийн худалдагч, үйлчлэгч, компанийн янз бүрийн менежерүүд үү? Зарим нь их сайхан ааштай, уриалгахан, тэднээс юм худалдаж авахад урамтай, дараа нь бодоод байхад арай илүү мөнгө төлчихсөн ч юм шиг, зарим нь хүний урманд ядаж мэндэлдэггүй, ярвагар, сэрэмжилсэн харцтай, тэднээс юм огт авдаггүй гээл тээ? Борлуулагч хүний нийтлэг төрх мөн үү? Борлуулалтын ажил гэхээр иймэрхүү ажил байдаг уу?

Үнэндээ бол минийхээр хүн болгон борлуулагч юм байгаа юм. Бид бүгд нэг зүйлийг л борлуулж амьдарцгаадаг ажээ. Саявтархан твиттерээр бид юу борлуулдаг вэ гэж асуутал ихэнх хариулт нь бид биеэ үнэлдэг гэсэн. Тийм ээ, бид биеэсээ үнэлцгээдэг. Чухам биенийхээ аль хэсгийг үнэлж байгаагаасаа хамаараад өөр өөр ажил хийж байгаа, тийм ээ? Тархиа бол дарга, захирал, зохиолч, менежер энээ тэрээ, булчин шөрмөсөө бол тамирчин, бөгсөн биеэ бол.... гэх мэт. Гэхдээ энэ биеэ гэдэг бас их дутагдалтай ойлголт болой.

Биднийг анх төрөхөд бидэнд нэг л зүйл яг ижил дооз, ижил хэмжигдэхүүнтэйгээр өгөгддөг ажгуу. Бид тэр зүйлийн дундуур өөр өөрсдийнхөөрөө туучин өнгөрөөцгөөдөг. Зарим нь адгаж, аль чадлаараа ашиглаж өнгөрөөнө, зарим нь анзаарах ч үгүй, хэнэггүйхэн туучин өнгөрөөнө. Зарим нь их хурдан ашиглаад дуусгачихна, зарим нь удаан гэгч нь ашиглаад л байна, ашиглаад л байна. Энэ юу болохыг таамагласан буй за. Энд би цаг хугацаа гээч өнөөх л айхтар зүйлийн тухай баахан дурдчихлаа.

Хүмүүс бид өөр өөрсөддөө оногдсон цаг хугацаагаа л борлуулж амьдарцгаагдаг ажээ. Гэхдээ хүн болгон өөр өөр маржин буюу үнээр үнэлдэг аж. Абсолют утгаараа нэг цагт дэлхийн хаана ч жаран минут ногддог. Харин энэхүү жаран минутыг цэвэрлэгч хүн нэг үнээр үнэлж худалддаг бол Билл Гейтс өөр үнээр үнэлж борлуулдаг тухай л би хэлэх гэсэн юм. Тэгэхээр хүн бүрийн нэг хором өөр өөр үнэтэй байгаа биз? Ямар үнэ тогтоох нь тухайн хүний асуудал ажээ. Та өөрийн цаг хугацаагаа үнэлж, худалдан борлуулж амьдарч байгаагаа мэддэг үү? Цаг хугацаандаа зөв үнэ тогтоосон гэдэгтээ итгэлтэй байдаг уу? Цаг хугацааныхаа үнэ цэнийг хэрхэн өсгөх талаар боддог уу? Өнөөдөр үнэлсэн үнэлгээгээ дараа жил хэдэн хувиар өсгөх вэ? Танаас юу юу нь хамаарах нь вэ? Та юу хийх гэж байна? 













Sunday, September 25, 2011

Алим ба хүн төрөлхтөн


Алим гээч энэ жимс хүн төрөлхтний түүхтэй маш олон тохиолдлоор холбогдсон байх нь гайхал төрүүлснийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодоод үүнийг бичиж сууна.

Хүмүүс хэзээ анх энэ жимсийг хүнсэндээ хэрэглэдэг болсныг мэдэхийн аргагүй. Гэхдээ эх сурвалжууд энэ жимс анх Баруун Азиас гаралтай, анхны нэр нь Алма гэдэг хэмээн батлаж байна лээ. Шүүс нь зүрхний булчинд сайн, амин дэмүүд, антиоксидантуудаар баялаг энэ жимсний өөрийнх нь шинж чанарын талаар үл өгүүлэн удаахыг өгүүлсү.

Нэгэн зүйл. Манай гаригийн хамгийн их хувиар борлогдсон ном аваас Библи хэмээх судар билээ. Маш олон хэлбэрээр, маш олон орны хэл дээр, маш олон удаа хэвлэгдэн, маш олон хүн уншиж, шүтэж явдаг энэхүү судраар хоёр тэрбум илүү хүн хүмүүжигдэж, уг судраар хөтөчөө хийсэн Христийн шашин өдгөө дэлхийн хамгийн нөлөө бүхий шашин гэдэгтэй маргах хүн цөөхөн байгаа буй за. Энэ сударт өгүүлснээр хүн төрөлхтнийг бурхан бүтээсэн гэдэг агаад анх Адам, Ева хоёрыг бүтээж, бид бүгдээрээ энэ хоёр бодгалиудын үр удам хэмээн номлодог. Уг нь анх бурхан хүнийг бүтээхдээ дандаа жаргаж байхаар зохицуулж өгсөн байсан юм гэнэ лээ. Гэтэл муу ёрын Сатаны хордуулсан АЛИМЫГ мөнөөх Ева идсэнээр хүн төрөлхтний мөнхийн зовлон шаналал эхэлж, биднийг сурган хүмүүжүүлэхийн тулд Христ дэлхий дээр иржээ гэхчилэн цааш үргэлжилдэг дээ. Энд хамгийн эхний АЛИМ бидний түүхэнд тулгарсан тухай гарч байна. Хэдийгээр домог ч гэсэн яахаараа заавал АЛИМЫГ энэ түүхийн нэг гишүүнээр сонгодог билээ?

Нэгэн зүйл. Нар төвт орчлон, орчин үеийн физик, нисэх технологи гэх мэтийн бидний хөгжилд хамгийн том хөшүүрэг болсон нээлт бол яахын аргагүй ИСААК НЬЮТОН хэмээх еврэй эрдэмтний нээсэн Ертөнцийн татах хүчний хууль билээ. Санаж байна уу, мань эр энэ хуулийг нээхдээ модон доор сууж байсныг? Мод нь мэдээж АЛИМНЫ мод. Тэгээд мань эрийн толгой дээрээс гайхал АЛИМ унаснаар бидний хөгжил өнөөгийн түвшиндээ ирээд байгаа хэрэг. Яагаад заавал АЛИМНЫ модон доор сууж таараад, яагаад заавал АЛИМ яг тэр үед нь яг толгой дээр нь унаж таарав аа? Дашрамд дурьдахад Христийн шашны, ер нь шашинаар хүн төрөлхтний оюун ухааныг самууруулж, шинжлэх ухааны үнэ цэнийг зүй ёсоор үнэлэхгүй байгаагийн эсрэг тэмцдэг нэгдмэл бүлэг хүмүүс үеийн үед байсаар ирсэн ба тэднээс хамгийн алдартай нь Иллюминати, Хөлөгт Баатрууд, Чөлөөт Мэйсонууд билээ. НЬЮТОН гуай Иллюминатигийн гишүүн байсан агаад Чөлөөт Мэйсоны нийгэмлэгийн үүсгэн байгуулагч нарын нэг байсан билээ. Өдгөөгийн дэлхийн алдартай улс төрч, санхүүч, үзэл сурталч гээд нөлөө бүхий маш олон хүн Мэйсоны гишүүн байдгийг ч бас дуулгасу. Эцэст нь АЛИМ дахиад л бурхны эсрэг үйл явдалд оролцож орхижээ гэдгийг хэлэх гэснээ хэлээд цааш нь үргэлжлүүлье.

Нэгэн зүйл. Өнөөгийн соёлт нийгмийг тодорхойлогч элдэв зүйлийн хүчин зүйлсийн нэг нь бидний хэрэглээ болсон Apple брэндийн iPod, iPhone, iPad гэх мэтийн чамин бүтээгдэхүүнүүд билээ. Брэндийн нэр нь дахиад л АЛИМ. Энэ удаад харин жимс бус, электрон тоног төхөөрөмж. Электрон тоног төхөөрөмж Христийн шашин хоёр ямар хамаатай юм бэ гэж үү? Ийм байна аа, ер нь түүхийн аль ч үед Ватикан (Христийн шашны төв) шинжлэх ухааны аливаа ололтыг байнга үгүйсгэж, эсэргүүцсээр ирснийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэтэл тун саяхан уг шашныг тэргүүлж буй XVI Бенедикт буюу Ромын пап ламтан iPad худалдан авч, тэндээсээ түүхэнд анх удаа Христийн шашны тэргүүн дэлхий нийтэд Твийт хийжээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрөх маш чухал алхам хийжээ гэсэн үг. Уг алхмыг хийхэд тусалсан багаж нь APPLE iPad байлаа. Дахиад л АЛИМ бурхныг ялан дийлчихжээ.

Ингэхэд энэ АЛИМ ер нь ямар шидтэй гайхал вэ? Дараагийн удаа алим идэхдээ түүнд баярлалаа гэж хэлэхээ мартуузай найзууд аа.

Sunday, February 6, 2011

ГАЛУУН ЦУВАА



Та галуун цуваа зэллэн нисэхдээ "V" үсэг шиг хэлбэр үүсгэхийг хараад яагаад ийм хэлбэр үүсгэж буйг өөрөөсөө асууж үзсэн үү?

Шувууд далавчаа дэвэх бүрт ард нь нисэж буй шувууг дэмжиж, агаарт тогтоож өгдөг урсгал үүсдэг ажгуу. Чухам "V" хэлбэр үүсгэн ниссэнээрээ тэр сүрэг тус тусдаа ниссэнээс 71 хувиар илүү орон зайг туулах чадалтай болдог ажээ.

Ижил зорилго тээн нэг зүгт зүтгэж буй хүмүүс ч бас хавьгүй ихийг бүтээдэг. Учир нь тэд олны хүчийг нэгтгэж чадсан байдаг.


Аль нэг шувуу сүргээс тасармагцаа агаарын хүчтэй эсэргүүцлийг мэдрэн, туйлын их хүч зарцуулан байж буцаж сүрэгтээ нэгдэж өөрийг нь дэмжих агаарын урсгал дунд ордог.


Бид ч бас галуу шиг мэдрэмжтэй байсан бол өөртэйгээ ижил зорилготой хүмүүстэй үргэлж хамт байх болно.


Хэрвээ галуу ядарч цуцваас байрлалаа солин сүргийн ард очиж нисэх бөгөөд түүний байрыг өөр нэгэн галуу эзэлнэ.


Ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэхдээ хүчээ зөв хуваарилж, ээлж дараатайгаар жигд хийж гүйцэгтэх нь хамаагүй найдвартай.


Ард буй галуу чангаар дуугаран дохио өгч урд нисэх галуунууддаа хурдаа хадгалан, урагш нисэхийг уриалдаг.


Бид ардаас дохио өгөхдөө ямархуу дохио өгдөг бол?

Эцэс сүүлд нь... хамгийн чухал нь... хэрвээ аль нэгэн галуу өвдөх юм уу эсвэл буудуулан шархдаад сүргээс тасарвал түүнтэй хамт хоёр ч галуу сүргээс гарч түүнийг хамгаалж эхэлдэг. Тэд шархадсан галууг эргэж нисэх боломжтой болтол, эсхүл амь тасартал нь хамт байж байгаад эргэн нисэж өөр сүрэгт нийлдэг.


Бид энэ галуу лугаа мэдрэмжтэйсэн бол бид бие биесээ ингэж л дэмжих байсан даа...

--Зохиогч тодорхойгүй

Wednesday, October 28, 2009

Зайл муу гахай

Гахайн ханиадны вакцин

Хүмүүс айж байна. Би ч бас айж байна. Яагаад мөрөөрөө, зүгээр амьдарч болохоо байчихсан хорвоо юм болоо? Муу юм хийлгүй, хүнд гай тарилгүй, эрүүл мэндээ анхаараад мөрөөрөө амьдарч байхад элдэв янзын өвчин зовлонгууд энд тэндээс хийсэж ирээд байдаг сонин цаг үед амьдарцгааж байгаа хүмүүс бүгд яах учраа олохгүй, дотроо айдастай амьдарцгааж байна.

Мэдээллийн бүх сувгаар ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилготой ухуулга, сурталчилгаануудаар бөмбөгдөж байна. Ядаж энэ түвшинд ажиллаж байгаа нь сайн хэрэг ээ. Гэхдээ зогсоо зайгүй ийн бөмбөгдөж байгаа нь нөгөө талаас хүмүүсийн өнөөх айдсыг улам нэмэгдүүлсээр байгаа нь үнэн билээ. Хажуугаар нь элдэв цуу яриа энд тэндгүй тэнүүчилнэ. Маск зүүх хэрэггүй, зүүхгүй байснаас долоон дор мэтийн гажиг ярианд итгэчихсэн хүмүүс ч мэр сэр байх юм. Эрүүл хүн гахайн ханиад тусчихвал илүү хурдан үхнэ ч гэж байх шиг. Эрүүл хүн сонсоод итгэхэд бэрх зүйлсийг хүмүүс хоорондоо түймэр мэт хурдан дамжуулцгааж байна. Энэ хэрээр тэдний айдас улам бүр нэмэгдсээр л. Айдас ямар аюултай болохыг мэдэх үү?

Би нэг зүйлийг сүүлийн үед бодох боллоо. Юу вэ хэмээвээс, хүмүүс бид чинь сэтгэлээрээ амьдардаг бодгалиуд шүү дээ. Өвдчихгүй юмсан гэж бодох тусам өвдөцгөөдөг буюу аливаа зүйлд санаа зовох тусам нэрвэгдэх магадлал төдий чинээ ихэсдэг зүй тогтол хүмүүс бидэнд байдагтай маргах хүн байхгүй л байх. Тэгэхээр ийм байна аа, хүмүүс ээ. Хэдий чинээ айх тусам бидний бие махбодь айдсаа дагаад сулрана гэдэгтэй маргах хэрэггүй. Хэрвээ суларвал гахайн биш юм аа гэхэд энгийн ханиад томуугаар өвдөх л байх. Тэгээд хүрсэн ханиаднаасаа бүүр ч ихээр айх үед өнөөх гайхал нь хүндрэх л байх. Муу амтай нөхөр вэ гэж бүү бодоорой. Тун магадгүй үзэгдлийг л ярьж байна. Тэгээд яалгах гэсэн юм бэ гэж үү?

Хэдүүлээ өөрсдийгөө вакцинжуулъя. Биднийг бөмбөгдөөд буй урьдчилан сэргийлэх аргууд мэдээж хэрэгтэй зүйлс гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ зөвхөн маск зүүгээд, гараа байнга савандаж угаагаад, олны хөлөөс дайжлаа гээд бүрэн сэргийлэгдэхгүй. Тавин хувь сэргийлэх байх. Нөгөө тавин хувь нь та бидний сэтгэл санаанд байгаа юм. Бүгдээрээ сайхан тайван байцгаая. Айдас хүйдэсгүй, уур уцааргүй, сэтгэл санаа амар амгалан байх аваас хүний биеийн дархлаа гойд сайн ажилдаг гэдгийг батласан юм гэсэн. Гаднаасаа ч хамгаалъя, дотроосоо ч өөрсдийгөө хамгаалъя. Аль болох орчин тойрноо, юмс үзэгдлийг тайвнаар хүлээж авцгаая, айж эмээж, уурлаж бухимдахаасаа өмнө биеэ барьж сурцгаая. Зүгээр л нэг уриалга биш ээ, найзууд аа. Энэ бол өнөөдрөөс эхэлж та бидний амьдралдаа хэвшүүлэх ёстой шинэчлэл. Биеэ барьж, тайван амьдрах нь эрүүл байхын үндсийн үндэс. Уур биеийг зовооно гэдэггүйсэн билүү? Бидний цөөхөн Монголчууд сүүлийн үед хэт бухимдалтай амьдарч байгаа талаар бишгүйдээ л ярьцгаалаа, бухимдацгаалаа. Одоо харин өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө айдас хүйдэс, уур бухимдлаа гээх цаг ирж.

Би ч яахав тайван байж болж байна, харин бусад хүмүүс тайван байлгахгүй байна шүү дээ гэх гэнэн цайлган хүмүүс мэр сэр таарах л байх. Хамгийн гол нь бусдыг бухимдуулахгүй байх л хэрэгтэй шүү дээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Ойрхны жишээ татъя. Зам дээр хоёр жолооч нэг нь нөгөөгөө шахсаны төлөө зам таглаж зогсоцгоочихоод хэрэлдэж буй үзэгдэл байнга гарч байдаг даа. Энэ зуур тэдний араас гудам дүүрэн бөглөрөл үүсээд бүх жолооч нар бухимдалтай нь аргагүй дуут дохиогоо тэнхээ мэдэн хангинуулдаг. Тэр бүх хүмүүс өнөөх хоёрхон жолоочоос болж бухимдаж буй нь энэ, эрүүл мэндээрээ хохирч буй нь энэ. Тэхээр өөрөө бухимдахгүй байя гэвэл, их амархан. Ердөө л жоохон ч гэсэн хүлээцтэй байгаад сурчихвал болох нь тэр. Үүнийг хэрвээ уншиж байгаа бол би танаас хичээнгүйлэн гуйя. Олны дунд, замын хөдөлгөөнд оролцохдоо, хамт олонтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаарай гэж. Үр дүнд нь та эрүүл байх юм байгаа юм. Таньд эрүүл энх, амар амгаланг хичээнгүйлэн хүсье!

Tuesday, March 31, 2009

Яана аа, одоо???

Би баларсаан. Ингээд л vхдэг юм байж. Ядаж 8 нас хvрчихээд vхсэн бол хамаагvй дээр байхгvй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад vхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн eeрee уншаад дуусгачихгvй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн тvvхийг Бурханд ярьж eгeх байсан даа. Одоо би номныхоо дeнгeж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуувал яана. Буратино Мальвинатай уулзсанаас хойш юу болсныг би ерeeсee мэдэхгvй шvv дээ, яагаад гэвэл eвee eдeрт надад таван хуудсыг л уншиж eгдeг юм. Одоо цаана нь зeндee олон хуудас vлдээд байгаа. Гэтэл би ингээд номоо дуусгаж амжилгvй vхчих нь байна шvv дээ.

Хvн vхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хvvхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгvй л байна. Намайг vхэхээс eмнe ирвэл тvvнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би тvvнийг хvлээж амжихгvй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хvvхдийн эмээ ч ном уншиж мэдэхгvй л дээ, манай eвee шиг мундаг биш юм чинь.

Манай eвee ч vнэхээр мундаг шvv. Орой болгон нvдний шилээ зvvж байгаад миний номыг уншиж eгдeг юм. eвeeгийн зав гарахгvй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас vсэг зааж eгдeг юм. Би ёстой хурдан сурч байгаа, eнeeдeр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж vзvvлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ eвeeтэйгээ хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дvv бид дeрeв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугvй vхэх болчихдог, онцгvй юм аа. Айгvй л бол ирэхээс нь eмнe vхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх даа.

Хажуу айлын хvvхдийн эмээг vхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дvvрэн ууртай царайтай хvмvvс сууцгаагаад, бeeн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгvй, ганцаараа яваад eгсeн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгvй, ганцаараа дэлгvvр яваад eгeхeд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгvй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, ичдэггvй юм байх даа? Би лав байсан бол ичээд уйлахгvй ээ.

Миний Буратиногийн тухай номыг саяхан манай ээж аав хоёр явуулсан юм. Тэр хоёр дандаа надаа гоё юм явуулдаг л даа. Тvрvvн ирэхдээ бас айгvй гоё шар vстэй хvvхэлдэй авчирсан, гэхдээ хажуу айлын хvvхдэд байдаг шиг гоё буу авчирч eгсeн бол бvр гоё байхгvй юу. Би eчигдeр хvvхэлдэйнийхээ vсийг Мальвинагийнх шиг цэнхэр eнгeтэй болгох гэж байгаад нvvрийг нь муухай болгочихсон. Эмээг загнана байх гэж бодоод хvvхэлдэйгээ орныхоо доор нуучихсан байгаа. Одоо би vхчих юм чинь эмээд загнуулахгvй, гоё доо.

Намайг vхчихээр миний шар vстэй хvvхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэртэж тоглодог юм. Хажуу айлын хvvхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас eeр юм мэдэхгvй л дээ. Айгvй л бол хvvхэлдэйг минь айлгачихна. Тvvнийг айлгахаар нvд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хvvхэлдэй айгvй гоё урт сормуустай том нvдтэй шvv. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу?

Одоо би унтаад eгвeл маргааш eглee диваажинд сэрч магадгvй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би eглee болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий eдeр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургvй. Унтасны оронд тоглосон нь хамаагvй гоё байхгvй юу, даанч багш нар ойлгохгvй л дээ. eдeржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгатай чихэр eгдeг бол бvр гоё. Тэгвэл би нэгийг нь eeрee идээд, нeгeeхийг нь эмээдээ авчирч eгeхгvй юу. Одоо ч гэсэн би багшийн eгсeн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд vлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ.

Бодоод байсан чинь vхэх муухай юм байна. Намайг vхчихвэл эмээ eвee, ээж аав, дvv эд нар яах болж байна аа? Бас миний хeeрхeн хvvхэлдэй ганцаараа хоцроно. Ер нь л би vхэж болохгvй юм байна. Яах гэж eнeeдeр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь vхдэг гэж мэдсээр байж… Шeнe ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би vхчихнэ шvv дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг тvvж идэх гэж зeндee хичээсэн юм, даанч мэдэлгvй хоёр яс залгиад хаясан. Одоо яанаа? Буцаагаад гаргачихаж болохгvй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад vхсэн бол… яанаа, нvдээ тас аниад л унтаад eгeхeeс… маргааш битгий болоосой!



Үүнийг дээхнэ миний нэг танил бичиж байсан юм. 4 сарын 1-ний мэнд найзууд аа!!!

Sunday, January 11, 2009

Чанар хамгийн зөв хэмнэлт


Гэр ахуйдаа зарцуулдаг мөнгөө хэмнэнэ гэдэг нь ердөө л гэр бүлийнхээ хэрэгцээг зөв тодорхойлж, танд болон танай гэр бүлд яг ямар зайлшгүй хэрэгцээ байна вэ гэдгийг мэдсэнээр эхэлдэг. Хэмнэлт гаргаж эхлэхийн тулд хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтыг боловсруул. Хамгийн том зүйлсээс эхлээд, жижиг гэлтгүй бүх л зүйлсийг тусгаж өгөхийг хичээх хэрэгтэй. Томоохон хэмжээтэй, үнийн дүн ихтэй зүйлсээс, жишээ нь байр, машин гэх мэт зүйлсээс маш их мөнгө хэмнэдэг гэдгийг сануулмаар байна. Томоохон зүйлсээс гаргасан хэмнэлт дээр чинь нэмээд хоол, хүнс болон хувцас, гоо сайхны барааны хэрэглээнээс гаргасан хэмнэлт чинь ороод эцсийн дүндээ үнэхээр сонирхол татам мөнгө хэмнэгдэн, танд үлдсэн байх магадлалтайг санана уу.

Ерөнхий зөвлөлгөө

Хэрэгцээ болон хүсэл хоёроо ялгаж сур: Хэрвээ та хэрэгцээ болон хүсэл хоёроо ялгадаг болж чадах аваас асар их мөнгө хэмнэх ур чадварыг эзэмшиж эхэллээ гэсэн үг. Хэрэгцээ гэдэг нь тодорхойлоход маш хялбар. Нэг үгээр бол таны амьд явахад зайлшгүй хэрэгтэй, байр, хоол, хувцас, тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм. Хүсэл гэдэг нь таны болон танай гэр бүлийн амьдралыг мэдэгдэхүйц сайжруулах зүйлсийг хэлнэ. Одоо үед машин гэдэг бол жирийн хэрэгцээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бензин бага иддэг, овор багатай, сэлбэг нь хямд бөгөөд олдоц сайтай тэрэг бол энэ хэрэгцээг элбэгхээн хангачихдаг. Харин жийп болоод ирэхээрээ л хэрэгцээ гэхээсээ илүү хүсэл болчихож байгаа юм. Энийг яах гэж хэлээд байна вэ гэвэл таныг хэрэгцээ, хүсэл хоёроо бусдын нүдэнд лаг болж харагдах гэсэн хүслээсээ болж хольж хутгаад, эцсийн дүндээ санхүүгийн хувьд хүнд цохилтонд битгий өртөөсэй л гэсэндээ тэр шүү дээ.

Үнэ хямдтай нь дээр гэж үү? Ажиглаад байхад хүмүүс гар дээрх мөнгөө багасах тусам хэрэглээгээ хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн уруу чиглүүлдэг болох нь нотлогдсон байна. Бараг л олдмол рефлекс гэмээр юм уу даа. Гэхдээ, энэ нь үнэхээр зөв алхам мөн үү? Хямдхан авсан тэр бараанууд тань урт хугацааны турш таны хэрэгцээг хангаж чадах уу? Эсвэл таны хүсдэг үр дүнг танд өгч чадах уу? Та жишээ нь дэлгүүрээс хямдхан үсний шампунь авахаар зогсож байхдаа үр дүн нь ямар байх талаар эргэцүүлдэг үү, эсвэл үсээ л угааж байвал болоо гээд авчихдаг уу? Ихэнх үсний гэмтэл буюу хуурайшил, үс унах, хугарах, салаалах зэрэг нь хямд шампуниар угааснаас болдог гэдгийг та эрхбиш дуулсан л байлгүй. Эсвэл үнэ хямдаас нь болоод материал муутай цамц авчихаад, түүнийгээ бас л хямд үнэтэй угаалгын нунтагаар угаагаад байвал тун удахгүй бас дахиад нэг хямд цамц авч л таарна даа? Зөвхөн өнөөдөртөө гаргасан хэмнэлтээ жинхэнэ хэмнэлт боллоо гэж боддогоос болоод урт хугацаанд бид хэмнэхээсээ хамаагүй илүү зардал гаргачихсан байдгаа анзаардаггүй нь харамсам. Чанартай хүнсний бүтээгдэхүүн идэж хэрэглэснээр та ирээдүйд ходоодныхоо эмчилгээнд зарцуулах мөнгөө хэмнээд зогсохгүй, хамгийн гол нь эрүүл мэндээ бүтэн авч үлдэж байгаа юм шүү дээ. Эсвэл чанартай угаалгын нунтагаар хувцас хунараа угааснаар тухайн эдлэлийнхээ насыг уртасгаж байгаа хэрэг. Хэмнэлт гэж үнэндээ үүнийг л хэлнэ шүү дээ.

Үнэтэй зуршлууд ашигтай юу? Хүмүүс зарим тохиолдолд ямар нэг зүйл шинээр худалдан авахдаа хэрэглээндээ нийцэхүйц хэмжээнээс хэд дахин илүүг төлдөг. Жишээ нь $15'000-тай хүн $5'000-р машин авч унах боломж байсаар атал бүх мөнгөөрөө том жийп авч унадаг, эсвэл яг өртөгийг нь бодоод үзэхэд 3'000 мянган төгрөгийн үнэтэй цамцан дээр 20'000 төгрөгийн ямар нэг брендийн лого хадсан цамц авч өмсөх, эсвэл жирийн нэгэн дундаж ресторанд ороод 10'000 төгрөгөөр аваад идэх хоолтой яг адилхан амттай хоолыг аль нэгэн үнэтэй ресторанаас 50'000 төгрөгөөр авч идэх гэх мэтчилэн тоочоод байвал барагдашгүй. Гэр бүлийнхээ мөнгийг ямар зүйлд зарцуулаад байгаагаа бодож үзээд, зарим нэг үнэтэй зуршлаасаа татгалзахад болохгүй нь юун.

Том савлагаатай нь илүү үнэтэй байдаг уу? Одоо үед ихэнх бүтээгдэхүүнийг янз бүрээр савлан худалддаг болжээ. Кока-Кола л гэхэд та бидний нэрлэж заншсанаар Эм Си Эс буюу шилтэй, тэгээд лаазтай, удаад нь хүслийн ундаа, бидний ундаа, түмний ундаа гэх мэтчилэн савлагдан борлуулагддаг. Савлагаа нь томрох тусмаа нэг грамм ундааны үнэ хямдарч байдгийг хүмүүс бүгд мэддэг. Хэлэх гээд байгаа юм маань их энгийн. Хэрвээ танай гэр бүлийн хэрэгцээнд гурил, будаа, элсэн чихэр, эсвэл шампунь, угаалгын нунтаг зэрэг тань дуусаад, та шинийг авах гэж байгаа бол айлтүй том савлагаатайг нь сонгоорой. Та хэмнэлт гаргалаа л гэсэн үг. Ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд хэмнэлтийг зөвхөн тухайн мөчид гаргаснаараа тооцдоггүй, харин ч урт хугацаанд ихийг хэмнэх нь илүү үр дүнтэй бөгөөд чанартай бүтээгдэхүүн хэрэглэснээр урт хугацаанд хэмнэлт гаргах үндэс суурь юм. Нэг үгээр бол чанар хамгийн зөв хэмнэлт гэсэн үг билээ.


Thursday, December 25, 2008

Тарчлаан


...Нэгэн сургуулийн санхүүгийн өрөөнд болсон яриа.
- Төлбөр төлөх гэсэн юм, хэнд өгөх вэ?
- Зав алга байна аа, дараа ир.
- Төлбөрөө төлөхгүй бол хичээлд нь суулгахгүй гээд хөөгөөд байх юм...
- Тэр надад ямар хамаатай юм бэ?
- ???...

...Нэгэн компанийн захирлын туслахтай ярьсан яриа.
- Уг нь захирал чинь өөрөө над уруу утасдаад, өнөөдөр 14.00-д энд уулзъя гэж цаг тохирсон юм.
- Захирал алга аа!
- Хэзээ ирэх бол?
- Би яаж мэддэг юм бэ?
- Та тэгвэл утасдаад мэдээд өгөөч.
- Чадахгүй ээ, цаанаа суугаад хүлээж бай, эсвэл дараа ир...

... Нэгэн компанийн санхүүгийн өрөөнд болсон яриа.
- Тооцоогоо нийлэх гэсэн чинь танай манай хоёрын хоорондын тооцоо зөрчихөж. Тэгээд би хайж байгаад танай ... салбар дээр чинь ...-р падааныг буруу дүнгээр оруулчихсаныг оллоо. Та үүн дээр ямар нэг арга хэмжээ аваад, надтай тооцоогоо нийлээч.
- За чи нэгэнт хаана зөрүү гарсныг мэдсэн юм бол наадхаа бариад манай ... салбар дээр очоод, хүмүүсээс нь гуйж байгаад алдааг нь засуулчихаад буцаад ир.
- Үгүй ээ, энэ чинь уг нь танай алдаа шүү дээ...
- Тэгээд? Чадахгүй бол болих л үгүй юу, чамтай тооцоо нийдэх албатай юу?

... Нэгэн дэлгүүрийн няравтай хийсэн яриа.
- Өнөөдөр танай барааг хүлээж авахгүй ээ.
- Яагаад?
- Яах юу байдаг юм бэ? Авахгүй л гэсэн бол авахгүй шдээ.
- Авахгүй байсан юм бол өчигдөр яах гэж захиалга өгсөн юм бэ? Энэ машины тэвш дүүрэн барааг чинь захиалга аваад, авсан захиалгыг нь бэлдээд, ачаад, ийш нь авч ирэх гэж зөндөө хүн ажиллаж цагаа зарцуулж байгаа шүү дээ.
- Тэгээд?...

...Нэгэн дүүргийн иргэний бүртгэл мэдээллийн тасагт болсон яриа.
- Лавлагаа авах гэсэн юм.
- Өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй ээ. (компьютер дээрээ solitaire тоглох хөдөөний байрын хүүхэн)
- Ганц лавлагаа бичээд өгчих л дөө, та завтай байна шүү дээ.
- Миний завтай завгүй чамд ямар хамаатай юм бэ? Өнөөдөр хүлээж авахгүй, дотоод ажилтай, гар цаашаа!

Танил тохиолдолууд байна уу? Яг ийм биш гэхэд иймэрхүү зүйлтэй нүүр тулсан л биз дээ? Яагаад бид ийм нийгэмд амьдраад, үүнийг нь тэсээд, болоод байгаа юм бэ?

Saturday, September 6, 2008

Алтан Гадас одонт Монголын Ардчилсан Хувьсгалт Нам буюу Touching lives, disimproving life

Амьдрал гэдэг юутай баян, юутай шоглоомтойг нүдээр үзээд суух үе бас ирдэг л юм байна. Яг юу болоод, яг яагаад байгааг сүүлдээ ойлгохоо ч байчихлаа. Боож үхэхдээ хүрвэл төрийн төлөө биш, ирээдүйн төлөө боогоод үхчихмээр санагдах л юм... Биднийг тэнгэр ивээг ээ! Гэхдээ дахин ивээх болов уу?

Tuesday, August 19, 2008

Vхэж vл болно - Чингис Хаан

.

...Наран зүүн зүгт хаанаас ургаж,
Баруун зүгт хаана жаргадагийг
Анд минь чи үзсүгэй...
.
.
Кино зохиолыг: [С. Жаргалсайхан]
Найруулагч: Р. Эрдэнэбулган
.
.
.
.
Кинонд ямар хүмүүс тоглосоныг би дурьдах нь илүүц хэрэг хэмээн бодоод алгаслаа. Юутай ч бүгд таньдаг хүмүүс байна лээ.
.
Дээхнэ би нэгэн киноны тухай бичиж байхдаа киног мэргэжлийн түвшинд шүүмжлэх хүн биш хэмээн өөрийгөө дүгнэсэн минь одоо ч хэвээрээ тул нээх сүрхий шүүмжлээд яахав. Зүгээр таалагдсан агаад таалагдаагүй зүйлсээ та бүхэнтэй хуваалцсу.
.
Хамгийн түрүүнд энэхүү кинонд ашигласан техник хэрэгсэл маш сайн байжээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Харин энэхүү техник хэрэгслүүдийг ажиллуулсан хүмүүс төдийлөн сайн байгаагүй юм шиг санагдлаа. Ялангуяа анимаци тал дээр үнэхээр сул байсан нь сүүлийн үеийн Голливүүдийн кино их үзсэн маний нүдэнд өртсөн байх ч талтай. Эгээ л урьд өмнөх шигээ камерын урдуур хүн гүйгээд өнгөрмөгц цаана нь нуруундаа сум зоолгосон хүн унаж байх жишээний. Гэтэл сүүлийн үед киноноос энэ мэт шальдар булдархан байлдаан үзэхээ байсан улс шүү дээ бид чинь. Зүй нь нэгэнт л түүхэн кино хийхээр зорьсон тул зөвхөн энэ ажил дээр нь ядаж Солонгосоос мэргэжилтнүүд уриад хийлгэсэн бол арай өөр харагдах байсан ч байж мэднэ.
.
Киноны эхний хэсэгт Тэмүүжин болон Жамуха нарын залуу идэр насыг харуулдаг. Чингэхэд нөгөө Цэрэндагва гуай, Төмөрбаатар гуай нарын нүүрийг яасан ядуухан хувиргаа вэ гэж бодсон. Хүүхэн хүнийх шиг зассан хөмсөг, урдуур нь тавьсан чёлка зэрэг нь үнэхээр жул харагдсан шүү. Харин дүрүүдийн хувцас хунар, бусад хэрэгсэл нь хаа очиж үнэхээр муулах юмгүй болсон байсныг хэлсү.
.
Жүжигчид маань эхэн үедээ дүрээрээ бус жүжигчинээрээ буугаад байсныг бас дурдууштай. Дэмидбаатарыг харахаар Нялх Сэнгүм бус хашир өөрөө харагдаад, танхим ч инээлдээд байсан. Сувд гуай Өэлүн эхийн дүрийг их нялуундуу амилуулсан нь сонин агаад нэг л дасаж өгөхгүй байлаа. Жүжигчин Одончимэг Бөртэ хатны дүрийг маш сайн амилуулжээ. Харийн эрд булаагдаад, буцаж эрдээ очиж байгаа бүсгүй хүний дүрийг гайхалтай үзүүлж чадсан. Аа харин Цэрэндагва гуайг үнэхээр биширсэн. Жамуха гэдэг хүнийг үнэндээ л өөрөөр харуулна лээ. Монголын төлөө цохилох зүрхтэй, талын эрэмгий баатар эр. "Би Тэмүүжиний анд мэт дайсан нь, дайсан мэт анд нь" гэсэн үгэнд энэхүү киноны философи тэр чигээрээ багтах ажгуу. Төмөрбаатар гуай өөрөө хэлэхдээ, би энэ кинонд Чингис хаанаа бус, Тэмүүжинг харуулахыг зорьсон гэсэн нь үнэн байлаа. Үнэхээр, алдах үедээ алдаж, онох үедээ онодог, уурладаг, уйлдаг, баярладаг, гуньдаг жирийн Монгол эр хүн мэт Тэмүүжиний дүр их дотно санагдсаан.
.
Бүхэлдээ энэхүү кино нь Их Монгол Улс байгуулагдахаас өмнөх үеийн Монгол овог аймгуудын нэгдэх гэсэн тэмцлийг харуулсан агаад Тэмүүжин, Жамуха хэмээх хоорондоо гурвантаа андын тангараг тавилцсан талын баатар эрчүүдийн нөхөрлөл, тэмцлийг харуулсан кино болсон байсан. Их зорилгын төлөө нэгэн зэрэг үхэж болоогүй хоёр анд, их үйлсийг бүтээхэд нэгэн зэрэг амьд байж болохгүйг ухаарсан баатрууд...
.
Киноны саундтрак ярих юмгүй сайн. Үнэхээр дүрстэйгээ нягт наалдах эгшиг төгс аялгуу байлаа. Гэхдээ Жанцанноров гуай яах байсан бол гэсэн бодол төрснийг нуух юун.
.
Би С. Жаргалсайхан гуайн Чингис Хааны Нууц Түүх хэмээх романыг саявтархан амтархан уншиж дуусгасан агаад энэ кино тэрхүү зохиолыг ерөнхийдөө барьж хийгдсэн нь асар таалагдсан. Гэсэн хэдий ч зохиол дээр гардаг зарим онц сонирхолтой өрнөл, таамагналуудыг харуулаагүй нь тоогүй. Бусдаар бол дажгүй ээ. Гэхдээ би л лав түүхэн гэхээсээ илүү commercial уран бүтээл гэмээр байна.
.
Та нөхөд өөрсдөө үзээд, өөр өөрсдийн мэргэн оюундаа тунгаана биз ээ. Enjoy watching, my fellow friends.

Monday, August 18, 2008

"Мойлхон"


.
.
.
...Хатан зүрх хагацаж
Халуун цус урсана...
.
.
.
Кино зохиолыг Б. Баярмагнай
Найруулагч МУГЖ А. Энхтайван
Дүрүүдэд: Г. Золбоот, Б. Баярмаа, Г. Алтаншагай, Д. Наранхүү
.
.
Би миний өвөг эцэг, эмэг эх нар маань чухам ямархан юман дундаас амьд гараад, өвөөг минь, эцгийг минь, тэгээд намайг хүн болгон төрүүлээ вэ гэдгийг мэдэх гэсэн учир энэ киног зорин байж үзсэн билээ.
.
Би энэ киноны тухай ярих гэсэнгүй, зүгээр л үзэхдээ төрсөн сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцъя хэмээлээ. Юуны өмнө энэ киног үзэхэд сэтгэлд нэг их харуусал амтагдаад байсныг хэлмээр байна. Хайран хүмүүс, хайран амьдрал... хайран цаг хугацаа...
.
Монгол угсаатай олон аймгуудын нэг Буриад зон үнэндээ геноцид буюу удам угсаагаар нь аймагчлан устгах хэмээх хамгийн аймшигт үзэгдлийн дундуур хагацал, зовлон гээчийн яс махаараа, сэтгэл зүрхээрээ мэдэрч амьдарсан хүмүүс ажгуу. Эмээ маань 1937 онд жаахан хүүхэд байсан агаад тухайн үед хонь гаргачих хүн олдохоо байчихсан байсан гэдэгсэн. Эр хүйстэй болгоныг, арав гаруй наснаас дээш л бол барьж аваачаад бууд гэдэг байж. Ямар ч өчиггүй, юу ч асуулгүй, ердөө л буриад болохоор нь, хамаг эд хөрөнгийг нь хураасан зөвлөлт засгаас зугтаж, төрөлх Байгаль далайн хөвөөнөөсөө амьдрал хайн Монголын нутагт орж ирснийх нь төлөө шүү дээ. Хүний амь гэдэг юутай үнэгүй, юутай хэврэг вэ?
.
Сүх хангинуулан, модоор морин тэрэг, бярвааз завь, торхон байшин урлан, трубкандаа тамхи нэрэн шившээд хөлсөө арчин суусан буриад эрчүүд яагаад буруутгагдаа вэ? Уур савссан ёпоошигоо барин, тос бялхсан зөөхийгөө мойлтой хутгаж суусан буриад бүсгүйчүүд юуны төлөө амьдын хагацал үзээ вэ? Ээжийн охид, аавын хөвүүд яагаад өнчрөө вэ? Хэн хариуг нь мэдэх вэ? Хэнээс амийг нь нэхэх ёстой юм бэ? Хэн?

Monday, June 30, 2008

Загас мэт дуугvй байцгаа!!!

Яг өнөөдрөөс эхлээд чи, би, бид цөм 2000 – 2004 оны хооронд амьдарсан шигээ мал мэт таг дуугүй, бие биесээ хардаж, сэрдэж амьдрах нь ээ. Юун нөгөө Оюу Толгой, Таван Толгой. Одоо чам руу, над руу салаавч үзүүлээд, битгий горьд, энэ чинь төрийн юм гэж хэлнэ гээд бод доо. Ядаж Улаан-Үд, эсвэл Эрээнд ч болохнээ очиж амьдармаар санагдаж байна... Эмгэнэл илэрхийлье найзууд аа!

Tuesday, June 24, 2008

Эсрэгээр нь

Анд найз минь чи сохорын газар нүдтэй нь, доголонгийн газар хөлтэй нь болж явахыг хичээгээрэй...

Wednesday, June 18, 2008

Ёооо...

Сонгууль хурдан дуусаасай... Зүгээр амьдрахсан...

Sunday, April 6, 2008

A precious life in Jungle

Жунгли буюу шугуй. Бүх юм энгийн агаад оригоороо. Амьдрал өөрийнөөрөө өрнөж, буцалж, асаж, унтарж байдаг газар. Амьтай голтой бүхэн өөринхөөрөө амиа зогоохыг хичээцгээнэ. Гэхдээ энд нэг л хууль үйлчилнэ. Үхсэний хохь амьдын зол буюу хүчтэй нь амьдарна гэдэг хууль. Өөр ямарваа нэгэн хууль дүрмийг байгаль эх энд тавиагүй ажгуу.

Саяхан нэг нөхрийн блог дээрээс /Игагийх шиг санаж байна/ хүмүүс бид оюун ухаан, ухамсрын хувьд балар эрт, дөнгөж үүсэж байсан үеэсээ нэг их сайжирж шалиагүй гэсэн цитат уншиж байсан санаанд орж байна. Үнэндээ сүүлийн үед өөрийн эрхгүй би чинь хаана амьдраад байна аа гэж бодогдоод байх боллоо. Эргэн тойрноо элдэв засал чимэглэл, аксесуаруудаас нь ургуулан бодохын хүчээр салгаад буюу шалдлаад харваас бид шугуйд амьдраад байсан юм байна шүү дээ, найзуудаа. Үнэндээ баахан хууль дүрэмтэй юм шиг атлаа, мөрддөг нь нэгээхэн бээр ч үгүй. Дургүй хүргэснийгээ зодох энүүхэнд, тэр байтугай алж, алуулах амархаан болчихоод байна. Шугуй биш гэх үү? Нар орoв уу үгүй юу л хаа сайгүй хашгираан, орилоон. Ална аа, хядна аа, аллаа, хядлаа гэж орилоцгоогоод л. Шугуйд шөнө сармагчингууд орилдогоос ялгаа бараг л байхгүй. Хаанаас нь ч харсан соёлтой гэхээр хоёр залуу бие биендээ зам таьж өгөөгүйгээс болоод гэгээн цагаан өдөр зам дээр муудалцаад, нэг нь нөгөөгөө гааздаад унагаачихаж байна. Шугуй биш гэх үү? Хоёр хөөрхөн хос хөтлөлцөөд хотын гудмаар ирээдүйгээ ярилцан алхаж байхад нь хажууд нь бүдүүн машинтай бүдүүн ах нар ирж зогсоод охиныг шууд хоргоогоод эхлэх жишээтэй. Хажууд нь яваа хүү хэн ч биш аятай л. Дахиад л шугуй биш гэх гэж байна уу? Автобусны арын суудал дээр шууд архи задлаад тойруулаад эхлэх жишээтэй. Тэгснээ ууж байхад тамхи татaхгүй бол болохгүй гээд тамхи баагиулаад эхэлнэ. Кондуктор шаардлага тавих гэхээр эгч сээтэн хаяад байгаа юм уу? Нэг татвал тат л даа гэж мангуураад л. Уусан жаахан нь орой уруу нь гараад ирэхийн үед автобусанд яваа бүх зорчигчидод агсамнаж эхэлнэ. Яадгийм, намайг энд таних хүн байхгүй юм чинь гэж шүлсээ үсчүүлээд л. Иймэрхүү жишээ дурдаад байвал наян долоогоороо олдоно.

За тэгээд цаашилбал гудманд, аль нэг олны хөлийн газар эсрэг хүйснийхээ хүн уруу тас ширтэнэ. Эсвэл хүний биед зөвшөөрөлгүй халдлага хийгээд эхэлнэ. Эрчүүд нь аль болох энд тэнд нь гар хүргэчих санаатай, хүүхнүүд нь болохоор хамаг биеэрээ наалдаж ирээд л. Цаад хүнээ эвгүй байдалд оруулаад байгаагаа ч ойлгохгүй. Үүнийг чинь эвтэйхнээр бол бэлгийн дарамт үзүүлэх гэдэг болчихсон юм билээ л.

Иймэрхүү үзэгдэлүүдийг шугуйгаас жинхэнэ утгаар нь харж болдог юм гэнэ лээ. Зурагтаа асаагаад National Geographic дээр тавихад л манай нийгмийг дүрүүдэд нь өөр амьтад тоглуулаад үзүүлж байгаа. . .

Saturday, February 9, 2008

Есeн жор

Эвий, миний муу блог. Тоосонд дарагдчихсан эрээн авдар мэт, хэзээ нэг гар хүрч тоосыг минь гөвөх бол гэсэн шиг байж л байх юм. Янз нь энэ хавиар амьтан хүн ойрд үзэгдээгүй бололтой дог оо.

За тэгэхээр, хэтэрхий баян амьдрал дундаас миний амьдрал ч бас баялаг гэгч нь аргагүй өрнөж байна. Сонин юм ихтэй атлаа тэр гэчихээр зүйл хомс юм уу даа. Монголдоо ирснээс хойш энүүгээр шагайгаагүй байж яахаараа сонингүй байх гэж гэж үү? Яахав дээ, нэгэн хэмийн амьдрал дунд би өөрөө өөртөө ч сонирхол төрүүлэхээ боличих юм. Өглөө сэрээд машинаа унаад гарна. Өдөржин явсаар орой аль уже сунаад уначихсан баагий орж ирнэ. Та нар намайг халтуур хийгээд байна гэж эндүүрэв ээ. Ерөнхийдөө төстэй л дээ. Гэхдээ шаал ондоо ажил хийж байгаан.

Монголчууд маань нэг "шинэ" юм үзэх юм уу, сонсчихоороо хэсэгтээ л тэрэнтэйгээ хамт элийрдэг нь хэвээрээ гэдэг нь оны өмнөхөн бөмбөгдсөн Соёмбо сархадын рекламнаас хойш дахин батлагдах шив. Хэн хүнгүй л "Намайг Амараа гэдэггүй..." гэж ирээд л. Нэг гар бүүр "Би 100-ийн найрка уудаггүйн. Ядаж 1000 архи аваад уучихдаг. Шилээр нь биш, 50-н аяганд уучдийн. Намайг Гомбоо гэдэг..." гэчихсэн зогсож байсандаг.

Энэ Монгол улсын дээр нэг сонин уур амьсгал байнга байгаад байна гэсэн дүгнэлт хийсэн. Тэр нь юу вэ хэмээвээс улс төржих синдром. Хүмүүсийг ажаад байхнээ манайхан бүгд онолчид болчихжээ. Бүгд улс төржөөд, асуудал ярьсан хүмүүс л байх юм. Зүй нь бол иймэрхүү улс орон хөгжөөд, дэлхийд жишиг улс болсон баймаарсан. Гарц, шийдэл ярьсан хүн, хүний байтугай нохойн хуруу дарснаас цөөхөн. Ядаж байхад энэ жил нь нөгөө айхтар сонгуультай жил нь гэж байгаа. Хэдэн хүн инфаркт болох бол доо хөөрхий.

Дээр хэлсэнчлэн миний ажил болбоос өдөржин машин унаж гадуур явах гэдгийг ойлгосон байх. Яг ч тэгээд л болчихдог юм бас биш л дээ. Машин унаад гадуур өдөржин явахыг гоё гэх хүн бий л байх. Гэхдээ, Монголд бол гоё гэхээсээ илүү "Халтуурын жолооч болмор" гэж хараамаар болчихсон байх юм. Дүрэм журам байхгүй ээ, байхгүй. Тэгдэг, ингэдэг гээд жолооч нарын мууг дуудах гэсэн чинь шууд л зүрх савлаад эхэлж байна. Харин санал байна. Жолооны үнэмлэхийг ЗӨВХӨН ХҮНД олгож баймаар байна. Намайг юу гэх гээд байгааг үүнийг уншиж буй та ойлгосон байх гэж найдаж байна. Мөн түүнчлэн уулзвар бөглөрчихөөд байхад цаахна талд нь зогсож байдаг улаан дохиур барьсан, дүрэмт хувцастай бодьгалуудыг ч бас ХҮН мөн үү биш үү гэдгийг нь нягталж байж ажилд авж байгууштай. Ядаж тэр нөхдүүдийн IQ-г шалгаж баймаар юм аа. Эцэст би өөрөө сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж сурууштай байна аа, найзуудаа.

Friday, November 16, 2007

Wednesday, July 25, 2007

Who moved my cheese?


Амьдралдаа тохиолдож, гарж буй өөрчлөлтүүдийг хэрхэн зөвөөр хүлээж авах, хэрхэн даван туулах тухай хүүрнэл үлгэр маягаар өгүүлсэн гайхалтай сайхан ном байдаг юм байна. Энэхүү урам зориг хайрлах шидэт хүчтэй номыг Др. Спенсер Жонсон гэдэг хүн 1998 онд бичжээ. Номонд хүмүүс амьдралдаа гарсан өөрчлөлтүүдийг хэрхэн янз янзаар хүлээж авдгийг хоёр жижигхэн хулгана, хоёр бяцхан одой хүн болоод тэдний хайж байгаа бяслагны агуулахаар жишээлүүлэн дүрсэлсэн байдаг. Анх хэвлэгдсэн цагаасаа эхлээд New York Times сонины бестселлер болсоор яваа энэхүү номыг залуустаа уншихыг хичээнгүйлэн зөвлөж байна.

Энэ ном Миний бяслаг хаачив? нэртэйгээр Монголоор хэвлэгдсэн бөгөөд гадуур хайвал олдоц элбэг байгаа байх. Үүнийг бичигч би бээр энэхүү номыг орчуулан, хэвлүүлэн гаргаж буй хүмүүстэй болон Спенсер гуайтай огтхон ч холбоогүй бөгөөд, танихгүй. Гол нь энэхүү ном нь надад маш их таалагдсан, хүмүүст өөрийгөө дахин нээж, танихад нь туслаж чадах ном учраас анд нөхдийгөө ч гэсэн уншаарай гэх гэсийм.

Saturday, June 30, 2007

Мэндчилгээний оронд

Зээ... Сарын сайныг саатан хvлээж, өдрийн сайныг өнжин хүлээж байж уулзаж буй эрхэм блог минь ээ. Аа бас, блог андууд минь ээ. Сайн сууцгааж байв уу? Ойрд блогийн хэмээх ертөнцөд хөл тавиагүй, хэсэг зуур урдны танилтайгаа бишүүрхэн барин уулзаж буй мэт сэтгэгдэл төрсөөр нэлээн удаан уншиж суулаа, сайхан байлаа.

Блогийг завтай хүний ажил гэдэгтэй бараг эвлэрэх шахсаныгаа нуух юун. Тэгэхээр урд нь би бээр зав зайгаар дүүрэн этгээд байжээ гэх нь. Амьдрал хаа ч байлаа гэсэн хүнээсээ шалтгаалаад өөр өөр хэмнэлтэй өрнөдөг юм байна. Нөгөө нэг галзуу хэмнэл чинь тэнд үлдсэн биш, намайг дагаад яваад байдаг болчихсон байвал яах вэ? Эндээс ерөнхийдөө бол зав гээч нь цаг төлөвлөж сурсан хүмүүст л байдаг буюу олддог этгээд гэдэг дүгнэлт гаргаж ирсэн. Байнга завтай байдаг нөхдүүдийн хувьд бол төлөвлөөд байх ажилгүй буюу үндсэндээ үхмэл давхрагынхан гэчүүл жаалууд бүү уурлагтий.

Нээрээ, нэг инээдтэй юм дуулгахад сvvлийн хэд хоногийн хугацаанд дэлгvvрийн лангуун дээр өрөлт хийж сурлаа гэвэл бас яаг яасан байх вэ? Инээдтэй сонсогдож байгаа биз? Гэхдээ хэрэгтэйдээ тулвал маш их хэрэгтэй зүйлсийг цаашид сурах төлөвтэй дэг.

Монгол улс маань бахь байдгаараа наманйгаа угтаж авсанд эхэндээ дурамжхан байх гээд байсан авч одоо бол ийм зэрэгтэй байгаад нь баярладаг болоод байна. Энэ сэдвийг ингэсгээд орхихгүй бол даамжруулж болохгүй зэрэглэлтэй сэдвүүдийн тоонд хүч түрэн орж ирсэн кандидат юм байгаан.

Завшааныг ашиглаад зарын чанартай нэгэн зүйлийг дуулгахад, та бүхэн миний энэ блог хуудасны доор байх Mobile DJ гэсэн баннерийг нэг дараад үзээдхээрэй. Тэгээд комментоо энд үлдээвэл би бээр баярлах байна. Хүн хүнээ баярлуулах ч бас сайн үйлсийн нэг шүү дээ хө.

Wednesday, April 25, 2007

Зvгээр л

Сүүлийн хэдэн хоногт хэд хэдэн кино үзэж, хэд хэдэн газраар орж, хэд хэдэн хүнд тусалсаар өнгөрөөв. Аа бас нэг мюзикал концерт DVD-р үзсэн юм байна.

Pursuit of Happyness гээд киног анх гарж байх үед нь ид завгүй гүйсээр театрт үзэж амжаагүй, сая DVD дээр гарахаар нь үзлээ. Үнэхээр их таалагдав. Уилл Смит за 5 биш юмаа гэхэд 4 одтой жүжигчин болжээ. Гайхамшигтай сайн тоглосон байна лээ шүү. Энэ киног ихэнх хүмүүс узсэн гэж бодож байгаа боловч киног хүндэтгэх үүднээс тайлбарыг дараа оруулна гэж бодоод байгаа.

The Freedom Writers гээд бас л жаатай кино үзлээ. Арьс өнгөний тэмцэл, хор уршиг, яагаад хоорондоо ингэж их үзэн ядалцаад байдгийг, ингэхгvйгээр амьдрах боломж маш их бийг харуулсан кино. Үндсэндээ Америк хэмээх орны тухай л юм уу даа. Энэ кино ч бас их таалагдсан.

Candy гээд бас нэг кино байна аа. Бурхан минь, яасан ч хүнд амьдралаар амьдардаг улсууд вэ дээ. Өмнөөс нь үхээд өгмөөр санагдаж байна лээ. Хар тамхиа гэж...

Пинк Флойд хамтлагийн ид мандан бадарч байх үедээ хийлгэсэн Live at Pompeii гээд кино концерт үзлээ. Гайхамшигтай. Таашаал гэж үүнийг л хэлдэг байх. Би үгээр илэрхийлж үнэхээр чадахгүй юм шиг байна дөө. Хүмүүс тэгж байгаад олоод үзчихвэл миний мэдрэмжийг мэдрэх байх.

Өө нээрээ, мартсанаас би нэг бүтэн сайнд алимны компот гэдэг юм хийгээд идчихсэн чинь хүмүүс жорыг нь гээд байсан. Жорсоод байх юмгүй ээ, би л өөрөө компот гээд их зоригтойгоор нэрлэчихсэн юм. Алимаа хальснаас нь салгаад, доторх үрийг нь цэвэрлээд, сайн угааж байгаад л усанд буцалгах хэрэгтэй. Жаахан өтгөн болгомоор байвал багавтар усанд удаан буцалгах хэрэгтэй, шингэн байлгамаар байвал их усанд хэт удаан биш буцалгах хэрэгтэй. Би бол дээрээс нь элсэн чихэр, шингэн лимоны хүчил гэх мэтхэнийг нэмээд л болгочихсон. Минийх жаахан өтгөндүү талдаа болсон л доо. Ойролцоогоор 45 минут орчим л буцалгасан байх. Гаргаж ирээд сайтар хөргөөд, хүв хүйтнээр нь хэрэглэхэд янзтай байсан. Гол нь хүний амт тааруулах авъяас л мэдэх байх даа. Часхийсэн гоё амттайг хийгээрэй гэж жор асуугаад байсан улсуудад хүсэх байна.

Ойрд зав муутай, үүний дараагийн бичлэг өөр тивээс хийгдэх байх гэж бодоод байгаа. Баяртай, нөхөд өө!

Sunday, April 8, 2007

Неверландын эрэлд

Finding Neverland

2004 оны 11 сард нээлтээ хийсэн

Найруулагч: Mark Foster

Дvрvvдэд: Johnny Depp, Kate Winslet, Julie Christie, Dustin Hoffman

Тєрєл: Драма

Yргэлжлэх хугацаа: 1 цаг 46 минут.


Шагнал: Academy Award 2004.



Peter Pan-ы vлгэрийг ихэнх хvмvvс мэддэг байх гэж бодож байна. Yлгэрийн орны сахилгагvй ханхvv. Хvvхдvvдийн сайн найз, хурдан шалмаг хєдєлгєєнтэй, єє тэгээд хамгийн гол нь агаарт дvvлэн нисэж чаддаг. Энэ vлгэр л гэхэд єєрєє гайхамшигтай зохиол билээ. Дэлхийн сонгодог зохиолуудын нэг болж чадсан энэхvv vлгэрийг хэн, хэрхэн яаж зохиосон тухай энэ кинонд єгvvлдэг.
.
Би vнэндээ киноны талаар мэдлэг маруухан нэгэн л дээ. Кино шvvмжлэх, хооронд нь харьцуулалт, дvгнэлт хийх тvвшингийн хvн бол би яавч биш. Гэхдээ энэ кино миний vзсэн бvх кинонууд дундаас маш том сэтгэгдэл vлдээсэн хэдхээн кинонуудын нэгэнд зvй ёсоор тооцогдох бvтээл билээ. Кинонд оролцон тоглож байгаа жvжигчид болгон єєрийнхєє дvрийг гайхамшигтай амилуулж чадсан бvтээл болсон гэж боддог. Кино vзээд дуусахад єєр ертєнцєд очоод ирсэн мэт, сэтгэл дvvрэн, хангалуун таашаал авсан байхыг би хvсдэг бєгєєд энэ кино надад чухам тэр таашаалыг эдлvvлж чадсан бvтээл билээ.
.
Кино бvхэлдээ зохиолч J. M. Barrie (Johhny Depp) хэмээх хvний тухай, тэр хvн хэрхэн яаж Peter Pan хэмээх гайхамшигтай vлгэр бичсэн тухай єгvvлдэг. Зохиолчийн ер бусын авъяас чадвар, уран сэтгэмж зэргийг vзvvлэхээс гадна, гэр бvлийн амьдралын зєрчил гэх зэргийг vзvvлнэ. Barrie-гийн ургуулан бодож буй хэсгийг vзэхэд тэр хэсэг нь зvгээр л дэлгэц дотроос амилаад миний эргэн тойронд гараад ирж буй мэт л сэтгэгдэл тєрvvлсэн билээ.
.
Би Johnny Depp-ийн тоглосон бараг бvх киног vзсэн гэж хэлэхэд худал хэлсэн болохгvй бєгєєд урд ємнє нь гэмт хэрэгтэн, мєрдєгч, эрэн сурвалжлагч, дээрэмчин, хайчин гарт гээд ихэвчилэн vл бvтэх, этгээд хvний дvрд тоглож байсныг бодолцож vзээд зохиолч хvний дvрд ийм чадварлаг тоглосныг нь биширсэн. Киног vзэж байхад тvvний дvрээс Johnny Depp-ийг биш, харин зохиолч J. M. Barrie-г дандаа харж байлаа.
.
Peter болон Michael нарыг дурдахгvй єнгєрж боломгvй. Энэ 2 жаалхvv гайхамшигт киноны доторх гайхамшиг болсон билээ. Магадгvй би Бритиш акцентанд дуртай болоод ч тэр юм уу, энэ 2 жаалын дvр надад маш гvнзгий сэтгэгдэл vлдээсэн гэж хэлж болно.
.
Киноны хєгжмийн тухай бичилгvй єнгєрвєл алдас болно байх. Yйл явдалтайгаа дэндvv сайн зохицож, наалдаж чадсан, vлгэрийн юм шиг уран тансаг, чих уруу зєєлнєєр урсан орох гайхамшигт аялгуу. Киноны хєгжмийг бичсэн Jan A.P. Kaczmarek гэдэг хvн энэ бvтээлээрээ 2004 оны Academy Award шагнал авсан гээд бодохоор ойлгомжтой байгаа байх аа.
.
Энэ киног vзээгvй яваа хvн цєєхєн байх гэж бодож байна. Хэрвээ vзээгvй байгаа бол ЗААВАЛ vзэхийг санал болгож байна. Магадгvй та цуглуулгандаа оруулах ёстой кинонуудын нэг нь ч байж болох.

Friday, April 6, 2007

Ээж ээ, хvv нь таньдаа хайртай

Одоогоос 10 жилийн ємнє би шавилхан бацаан байхдаа нэг удаа дvрсгvйтээд найзуудтайгаа нийлж шар айраг ууж сонирхоё гэж бодоод ууж билээ. Орцондоо, яг гэрийнхээ vvдэнд шатан дээр сууж уучаад гэртээ явж ормогцоо аавдаа баригдаж хєєрхєн бангадуулж байсан минь ерєєсєє санаанаас гардаггvй юм. Та бvхэн намайг хєгжилтэй явдал бичих гэж байна гэж бодно уу? Єршєєгєєрэй, энэ удаа би ээжийнхээ тухай хэдхээн vг бичихийг хvссэн юм.
.
Тэр орой толгойгоо эргэтэл аавдаа загнуулж суухад минь ээж харин яагаад ч юм єрєєнєєсєє толгойгоо ч цухулгаагvй юм. Сvvлдээ ааваасаа биш, ээжийгээ гомдоочихов уу даа гэсэн бодолдоо автаж ээжээсээ илvv айж билээ. Маргааш єглєє нь сэрдгээрээ сэрж цvнхээ аваад хичээлдээ явсансан. Эхний цагийн лекцийг бичиж тэмдэглэх санаатай дэвтрээ гаргатал дотор нь нэг хуудас цаас. Сєхєєд хартал нэг л танил бичиг. Ээжийн бичиг. Ээж минь яг л цэвэр бичгийн номон дээр vлгэрлэн бичсэн байдаг шиг бичигтэй хvн байдаг юм. Би тэр хуудас цаасыг гаргамагцаа учиргvй айж эхэллээ. Сэмээрхэн дэлгээд хартал "Одко, миний хvv, ээж нь чамтай яаж ярих учраа ололгvй энэ захиаг бичиж сууна..." гэсэн эхний мєрийг хармагцаа л миний хамар шархираад ирлээ. Хуудас цаасаа эвхэж хармаалаад багшаас зєвшєєрєл авангуутаа гадаа гарлаа. Сургуулийн архан талд байх задгай талбай дээр очиж замын хашлаган дээр суулаа. Эргэн тойронд цав цагаан, бас чамгvй хvйтэн. Эргээд захиагаа тэмтэрсээр гаргаж ирээд уншиж эхэллээ. Ээж минь захиандаа намайг муу хvн гэж зэмлэх гэсэнгvй ээ. Оронд нь хvний газар ганцаархнаа хэрхэн намайг тээж, хорвоо дээр хvн болгож тєрvvлснээ бичжээ. Гэдэс нь томрох тусам сургууль гэр 2-н хоорондох зай нь холдоод буй мэт санагдан, хавагнасан хєл нь улам бvр янгинах болж, тэр замыг туулах гэж олон удаа сууж амарч, заримдаа сэтгэл шантраад уйлж сууснаа бичиж. Ээж аав хоёр маань уг нь ойрхон хотуудад суралцдаг оюутнууд байсан юм. Аав хааяа єєрийн хичээлийн зав зайгаар ээж руу байнга очдог байсан боловч хєл хvндтэй залуухан бvсгvйд ганцаараа хэцvv байсныг би гэнэт мэдэрлээ. Эмч ээжид маань шийгуа сайн ид, хаван чинь бууна, хавангаа буулгахгvй бол хvvхдэд чинь муу гэж хэлсэн болохоор нь ээж маань хичээлээ тараад зам хазайж хvнсний зах уруу алхаж очоод том шийгуа авч, тvvнийгээ тэврээд, гэдэс, дvvрэн ном чихсэн цvнх, шийгуа гуравтаа тvvртэн тvvртэн алхсаар дотуур байрандаа ирдэг байсан тухайгаа бичиж. Хорвоод нэг хvнд амьдрал бэлэглэж байна хэмээн єєрийгєє зоригжуулж байснаа бичиж. Харьков хотын хавар дэндvv гоё болдогийг бичиж (би хавар тєрсєн). Яг хот гэдэг vгэн дээр нулимс дусаад хатсан мєр байна...

...Нэг мэдсэн чинь би асгартал уйлаад сууж байв аа. Ээж минь намайг энэ хорвоод ирvvлэх гэж хориодхон насандаа хvний нутагт ганцаараа, дээрээс нь электроникийн инженер мэргэжил эзэмших (тэр сургуулийг улаан дипломтой тєгссєн хvн нийт 20 орчим байдаг агаад нэг нь ээж минь) гэж хичээл номондоо дарагдан дарагдан зvтгэсэн байтал би дєнгєж уруул дээр минь хэдэн vс ургаж эхлэв vv vгvй юу гомдоож эхэлж байдаг гэж бодох тусам єєрийгєє зvхсээр л... Гэхдээ тэр vед би ээжийн захианы утгыг бvрэн гvйцэд ойлгоогvй явжээ. Єєрєє хvний газар суралцахаар ирсэн хойно оо тэр захианаас бас дахиад л єєр єргєн, гvн утга олж анзаарсан. Хэдий ийм боловч би хэзээ ч тэр захиаг бvрэн гvйцэд ойлгохгvй, ээжийнхээ намайг тєрvvлэх гэж яаж зvдэрж явсаныг бvрэн дvvрэн ойлгохгvй байх даа... Ээж ээ, хvv нь таньдаа хайртай.

Thursday, April 5, 2007

Амьдрал юун дээр тогтож байна вэ?

Амьдрал юун дээр тогтож байна вэ? Амьдрахын тeлeeх урам зориг дээр тогтож байдаг гэж боддог. Нэгэнт амьдарч байгаа юм чинь (би амьдрахгvй гээд сайн дураараа vхдэг хvмvvсийн хувьд амьдрал єєрєє байхгvй) аз жаргалтай амьдрах ёстой. Аз жаргалтай амьдрахын тулд түүнийг эрж хайх хэрэгтэй. Энэ эрж хайж байгаа эрэл нь eeрee эргээд хүний амьдралыг хeтeлж байгаа мотив болдог байх. Энэ эрэл тэмцлийг би нийтэд нь амьдрах хvсэл тэмvvлэл, урам зориг хэмээмээр байна. Амьдрал энэ эрэл тэмцэл дээр л тогтоод байна уу даа...

Sunday, April 1, 2007

Ганцаараа

Золоо єєрийхєє єрєєнд толгойгоо салаавчлан адар ширтэн хэвтэнэ. Нvд нь адар дээрх цуурхай гарсан зураасыг ширтсэн чигтээ гєлєрчээ. Гэрт нь нам гvм. Тvvнд єєрєєс нь бусад бvх юм хоосон утгагvй санагдах ажээ. Тэр ердєє гав ганцаарханаа л юм шиг. Уг нь тэр ганцаараа биш олуулаа, аав, ээжтэйгээ, эгчтэйгээ, дvvтэйгээ хамт байдаг vе байсаан. Бас найз охинтойгоо ирээдvйгээ тєлєвлєєд алхаж явах vе ч байсан. Гэтэл нэг л єдєр тэрээр ганцаараа болчихсон. Учир нь гэвэл тvvний найз охин жирэмсэн болсон бєгєєд тэрээр энэ тухай ээж аавдаа дуулгахад тэр хоёр нь золтой л чєтгєрийн хvvхэд тєрvvлэх гэж буй аятай эсэргvvцсэн. Юу ярьж байгаа юм, чи одоо дєнгєж хорин дєрєвтэй. Амьдрал эхлэх яагаа ч vгvй байна, цаад охин чинь ч гэсэн чамд нээх их хань болох хvн биш энэ тэр гэсээр тэрхvv явдал эцэг эхийнхээр нь болоод єнгєрсєн. Тэр vед Золоо эхнийх нь бvтээгvй ч дараагийх нь бvтэж л таараа гэж єєртєє чин сэтгэлээсээ хэлсэн. Найз охиндоо ч мєн адил тэгж л хэлсэн. Гэтэл юун дараагийнх нь байтугай тэр хоёр єєрсдєє ч бvтээгvй, хоёр тийшээ болчихсон. Хэн хэнээс нь л болсон байх. Тэр явдлаас хойш Золоо эмэгтэй хvнд сэтгэлээсээ татагдаж vзсэнгvй явсаар 5 жил єнгєрчихєж. Энэ хооронд харин нєгєє бvсгvй нь хvнтэй суусан боловч хvvхэд гаргаагvй. Саяхан хvvхэд єргєж авсан сураг сонсогдож байсан. Тэp явдлаас хойш ээж аавдаа, эгчдээ, дvvдээ хайргvй болчихсон. Яагаадыг єєрєє ч ойлгоогvй. Тэд зvгээр л таньдаг хєндлєнгийн хvмvvс шиг л санагддаг болчихсон. Ялангуяа ээж аав нь. Дvvдээ хайртай л даа. Гэхдээ л єєрийх нь хvvхэд дvv шиг нь хєєрхєн байх байсан гэдэг бодол дvvгээ харах болгонд нь толгойд нь орж ирнэ. Энэ vед тэрээр ээж аавыгаа vзэн яддаг байлаа. Охид бvсгvйчvvдтэй сэтгэлээсээ ойртохгvй боловч тэр дахиад хэд хэдэн бvсгvйтэй учирсан. Гэхдээ хоног тєєрvvлэх л гэж. Золоод бол тэднийг эргvvлж, найрж явах vнэхээр утгагvй санагддаг болчихсон. Тийм учраас зvгээр л хєлсийг нь тєлєєд хоног тєєрvvлчихдэг болсон. Ямар ч утгагуй механик хєдєлгєєн гэж єєртєє хэлсээр єглєє нь буудлаас гардаг болсон байсан…
.
...Дєрвєн сарын ємнє Золоо єєрийгєє ДОХ-той гэдгийг мэдсэн. Хэнээс, хаанаас, яаж яваад авсанаа мэдээгvй. Хоног тєєрvvлж явсан хонгоруудын нэгнээс л авсан байж таараа гэж єєртєє хэнэг ч vгvй хэлсэн. Гэрийхэн нь ч бас мэдсэн. Тэдэнд зvгээр л юу ч болоогvй юм шиг “Би ДОХ тусчихсан байна” гэчихээд єрєє уруугаа яваад орчихсон. Тэр єдрєєс хойш ээж аав хоёр нь тvvнтэй тухтай ярилцах гэж хэд хэдэн удаа гуйгаад дийлээгvй. Нэг удаа ээж нь бvvр єрєєнд нь ороод ирчихсэн “Миний хvv ээжийгээ уучлаарай, таван жилийн ємнє ээж нь их буруу юм хийжээ…” гэж ирээд баахан юм ярьсан. Золоод болохоор ээжийх нь яриа аажмаар холдсоор чив чимээгvй болчихсон. Тэр зvгээр л таазаа ширтээд хэвтээд байсан. Ээж нь хажууд нь сууж мэгшсээр Золоог хэдэнтээ сэгсэрж єєртэйгээ ярихыг шаардаж, гуйсаар єрєєнєєс нь гарсан. Золоод юу ч бодогдоогvй. Зvгээр л бvх юм хоосон оргиод байсан. Ээж аав нь ч, хэвтэж байгаа ор дэвсгэр нь ч, тэр байтугай энэ хорвоо дэлхий тэр чигээрээ хоосон оргиод эхэлсэн. Энэ vеэс л Золоо єєрийгєє гав ганцаараа гэдгийг маш тодоор мэдэрж эхэлсэн. Тvvнд хажуугаар нь болж байгаа бvхэн ямар ч хамаагvй, утгагvй мэт санагдах учир тэр ажлаасаа гарж, ихэнх цагаа єрєєндєє ганцаар тааз ширтэж єнгєрєєдєг болсон. Хоол ч бараг идэхээ байсан. Хvмvvс нэгнийхээ мууд vнэхээр дуртай байдгаас хойш сонингийхон гэж адгийн нохойнууд хvртэл vнэртээд мэдчихсэн єєрийг нь оролдох гэж нэлээн хэд vзсэн. Тэр гэрээсээ ч цухуйгаагvй. Найзууд нь асууж сурагласаар сvvлдээ алга болцгоочихсон. Гэрийхэн нь хvртэл хvн амьтнаас дєлєєд нэг л зожиг болцгоосон. Магадгvй хvн амьтад тэднийхнээс дєлєєд байгаа ч юм билvv. Тvvний євчин одоо хvнд шатандаа орсон гэж эмч нар хэлээд хэдэн ширхэг эм єгсєн. Эм єгєхдєє эмчийн нvд aвралгvй ээ эгчийн дvv гэж хэлэхийг хvсэж буй мэт санагдсан. Золоо багадаа хоёр ч удаа шарлачихсан болохоор тvvний элэг муу. Хаая цєсєєр нь хатгуулж євддєг. ДОХ хvчээ авахтай зэрэгцэн сvvлийн vед элэг нь нэг л биш болоод байгааг Золоо мэдрэх нь мэдэрсэн. Гэхдээ тоогоогvй. Яагаад гэвэл тэр энд удахгvй, тэнд очиход тvvнд элэг хэрэггvй гэдгийг мань хvн мэдэрж байсан…
.
…Золоо гэрээсээ гарлаа. Замд нь 10 жилийн ангийх нь залуу тааралдаж мэнд усыг нь асууж уулзсан боловч Золоо нээх их тоосонгvй. Ангийнх нь залуу тvvнийг нvднээс гарчихаж, євчтэй байгаа юм уу, хэдvvлээ ойрноос нэг тухтай уулзаж, буу халж сууцгаая гэсээр салсан. Сажилсаар ойрмогхон байх дэлгvvрт орлоо. Хармаагаа уудлаад vзэхэд тvvнд яг хоёр шил архины мєнгє байна. Золоо vйлчлэгч бvсгvйд мєнгєє єгч хоёр шил архиа євєртєє хийгээд дэлгvvрээс гараад буцаад сажиллаа. Уг нь тэр насаараа шахуу спирттэй зvйл уух хориотой байсан хvн. Элэг нь дийлэхгvй гээд эмч нар тас хорьдог байсан. Одоо бол тvvнд дийлэх vгvй нь ямар ч падгvй. Мань хvн явсаар байшингийнхаа орц уруу орж шатаар єгссєєр байшингийнхаа дээвэр дээр гарлаа. Энд хэн ч байхгvй. Тагтаанаас єєр хань байхгvй. Хvмvvс тэр доор жирэлзэн харагдана. Тэдэнд бол энэ амьдрал хоосон биш ээ, тэд утгатай амьдарж байгаа хvмvvс. Гэхдээ эцcийн дvндээ хоосон гэдгийг тэд мэдэрдэг ч ойлгохыг хvсдэггvй. Нар жаргах гэж байлаа. Золоо эхний архиа задлаад нар уруу ширтэн сууна. Золоо одоо гав ганцаараа байна. Одоо ч гэж дээ. Ер нь л ганцаараа байдгаас хойш. Тvvний царайд бvдэгхэн инээмсэглэл тодоржээ...
.
2006 оны 6 сар. Лос Анжелес хот

Friday, March 30, 2007

Blow, 2001


2001 оны 4 сарын 6-д нээлтээ хийсэн.
Найрvvлагч: Ted Demme
Дvрvvдэд: Johnny Depp, Penelope Cruz
Орлого: $53,052,472
Vргэлжлэх хугацаа: 119 минут
Ангилал: Драма
.
Энэ киног Америкийн тvvхэн дэх хамгийн том хар тамхины наймаачин George Jung буюу олонд Boston George хэмээх нэрээрээ алдаршсан хvний бодит амьдралаас сэдэвлэн бvтээжээ.
.
Ингээд киног товчхон танилцуулъя.Кино эхлэхдээ бяцхан George-н гэр бvлийн амьдрал гарна. Аав нь хэдийгээр ажил хийх боловч гэр бvлд нь мєнгє хангалттай биш учраас ээж нь байнга vглэж, яньшиж, бид одоо яах болж байна гэдэг асуултаар нєхрийгєє зовоож байдаг. Нэг бус удаа нєхєр хvv 2-оо орхиод явж байсан бvсгvй. Ерєнхийдєє тарчигхан амьдралтай жирийн л нэг Америк айл. Бяцхан хvv аавдаа "Би гэр бvлээ хангалуун байлгадаг аав болно" хэмээдэг.
.
Удалгvй George том болж ємнєд Калифорни муж улсын Лос Анжелес хотод єєрийн найз Тунатай хамт амьдрахаар ирнэ. Тэр 2 анхнаасаа ажил хийж амьдрахыг зориогvй бєгєєд оронд нь амархан аргаар мєнгє олохоор ирсэн улсууд байлаа. Далайн эрэг дээр жижигхэн сууц хєлсєлж амьдраад удалгуй найз Туна нь хар тамхи дамлаж зарах арга олж тэр 2 судалсаар тэр хавийг хар тамхиар хангадаг, тэр хавийгаа хариуцдаг хар тамхины наймаачин Derek гэгчтэй танилцана. Ингээд тэдний бизнес санаанд оромгvй ашигтай болж єргєжиж эхэлнэ. (Миний зvгээс: чухам яг энэ vед Америкт baby boom-ийн vеэр тєрсєн хvvхдvvд дєнгєж насанд хvрч эхэлж байсан бєгєєд, Вьетнамын дайн дуусж цэргээс олон залуус эргэж ирж, хипи гэх мэтийн эрх чєлєєг тунхагладаг стиль урсгалууд хvчээ авч эхэлж байсан нь иймэрхvv бизнес хийх таатай орчин бvрдvvлж єгсєн болов уу). George энэ vед онгоцны vйлчлэгч хийдэг Barbara хэмээх бvсгvйтэй дотноссон бєгєєд тvvгээрээ дамжуулж Чикагод бизнес хийж эхэлнэ.
.
George удалгvй баригдаж 2 жилийн ял сонсох бєгєєд Barbara тvvнийг ийм удаан хvлээж чадахгvй, учир нь тэр уушигны хорт хавдар туссан гэдгээ тvvнд хэлнэ. Улмаар шоронд сууж байх зуур нь Barbara талийгаач болно. Шоронгоос гарж ирээд хэсэг зуур хар тамхины наймаанаас хол явах боловч мєнгєгvйн улмаас эргээд жижиг сажиг наймаа оролдож эхэлнэ. Шоронгоос гарсны дараа ч энэ наймаанд оролцож болохгvй хатуу ял авсан учраас цагдаагийхан дор нь vнэр авч тvvнийг эрж хайгаад эхэлнэ. Энэ vед тэрээр нэгд цагдаагаас хэсэг зуур нуугдах гэсэндээ, хоёрт эцэг эхтэйгээ удаан уулзаагvй учир аав ээж дээрээ хvрч очдог. George-ийн аав нь бvх зvрх сэтгэлээ хvvдээ зориулсан сайн эцэг хvн байдаг. Гэртээ ирээд аавтайгаа аяга тагш виски хувааж уунгаа урдах амьдралаа дурсан ярьж суух зуур ээж нь харин хар тамхины наймаачин манайд орогноод байна хэмээн цагдаа дуудсанаар George дахин шоронд орно.
.
Шоронд суух зуураа George єєрийн хамт нэг камерт хоригдож байсан Diego гэгч Колумб эртэй найз болж улмаар тэр 2 шоронгоос гармагц Diego-гоор дамжуулж Колумбын кокайны зах зээлийг атгадаг Pablo Escobar гэгчтэй танилцана. Одоо тэр зєвхєн олсны ургамал зарахаа байгаад оронд нь 100 дахин ашигтай кокайн уруу шилжжээ. Тэр єєрийн Калифорни дахь холбоогоо ашиглаж Pablo-гийн кокайныг Америкад маш амжилттай зарж, Колумбийн мафид маш их нэр хvнд олж байлаа. Yvгээр ч зогсохгvй Колумбийн мафийн нэгэн нєлєє бvхий гишvvний эхнэр болох Mirtha (Penelope Cruz) бvсгvйг салгаад авч суусан. Колумб эрчvvд эхнэрийг нь булаасан эрийг єршєєдєгvй хатуу хуультай боловч тvvнийг яаж ч чадалгvй єнгєрдєг.
.
Тэр 2-н дундаас охин нь болох Kristina тєрєх бєгєєд George энэ vед бараг л азаар наймааны сvлжээнээс гардаг. Хар тамхины наймаагаар оролдохоо байгаад хэсэг хугацааны дараа эхнэр нь урдны наргиан цэнгээнд дуртай зангаа сэргээж тvvний хамтран наймаа хийж байсан бvх тvншvvдийг урьж тvvний тєрсєн єдрийг тэмдэглэнэ. Энэ vед Холбооны мєрдєх товчооныхон цэнгvvнд vйлчлэгч нар болж ороод улмаар тэнд байсан бvх хvмvvсийг баривчилна.
.
George энэ удаа 2014 он хvртэл буюу 72 настай болох хvртэлээ суух ял авна. Тэр шоронд суух хугацаандаа охиноо бодсоор бараг галзуурах бєгєєд охин нь тvvнийг нэг ч удаа эргэж ирээгvй билээ. Энэ кино хийгдэж дууссаны дараа охин нь уг киног vзээд аавыгаа эргэж очсон бєгєєд удаан ирээгvйгээдээ уулчлалт гуйсан байна. George одоо болтол шоронд сууж байгаа.
.
Ерєнхийдєє энэ киног vзэхэд дуу алдан шагшиж, санаа алдаж, сэтгэл догдолж, зурх шимширж, хєєрєн баясаж, vзэн ядсаар дуусгах бєгєєд vнэхээр гайхалтай кино болсон гэж боддог. Хэдийгээр хар тамхины наймаачин хvний тухай боловч зорьсон юмандаа тууштай тэмцсэн хvн амжилтанд хvрч болдог ч зорилго буруу байваас эцэстээ хэн ч биш болж vлддэгийг харуулж чадсан кино. Ядуу амьдралтай жаалхvv хаан хvн шиг баян амьдарч vзээд эргээд хэн ч биш болж байгаа. Єє тэгээд гол нь Johnny Depp-ийг vv? Хэлэх vг алга. Yнэхээр гайхамшигтай жvжигчин. Yзээгvй хvн байвал заавал vзэхийг санал болгож байна.

Sunday, March 25, 2007

Алимны комподтой бvтэн сайн

Алкаголь амсахгvй гэсэн амлалтандаа хvрэх гэж чармайж явсаар нэг мэдэхэд 6 сар єнгєрчихєж. Хамгийн сvvлд єчигдєр л уусан юм шиг санагдаад байсан чинь харин хєєрхєн удчихсан байдаг байна шvv. Одоо ч алкаголь гэдэг юм толгойд орж ирэхээ байчихаж, амар л юм. Бие ч хєнгєрєєд, манантай будантай, толгой ангалзаастай, зараа залгиастай єнгєрєєж єєрийгєє хорлодог байсан єдрvvд vгvй болчихоор амьдрал арай л гэрэл гэгээтэй санагдаад ирэх юм. Одоо харин тамхи баагиулахаа зогсоох нэгэн зорилго бий. Нэгээс нєгєєд гэсэн шат дамжлагаар явдаг зvй тогтолыг бодвол энэ зорилго маань ч биелэх боломжтой. Хамгийн гол нь хvv минь чамаас л бvх юм шалтгаална шvv. (хальт єєртєє сургамж айлдав)

Ойрын vед сургууль дууссаныг ч хэлэх vv, за сургууль дуусаад байхдаа ч яахав, сургуулиа тєгссєнийг ч хэлэх vv, амьдрал асар удаан хэмнэлтэй болчихдог байгаа. Урд ємнє нь бусдын блог уруу орж хэдхээн минут ангайсаар блог ертєнцийн хаалгыг хаадаг байсан чинь одоо бол дотор нь орж суучаад хэл амаа билvvддэг болох гээд байх шиг байна. Энэ ч завтай холбоотой асуудал л даа.

Хvмvvсийн блогноос нэг уур амьсгал их vнэртээд байхын. Юу вэ гэвээс одоо блог дотор ПР хийхийн гайхамшиг оршоод байгаамуу даа. Далдуураа бvгд шахуу л ПР. Энэ нь ч надад их таалагдаад байгаа. Хvнд єєрийгєє таниулах нэг ч гэсэн боломжийг алдахгvй ашиглаж байгаа сэргэлэн блогчидод єндєр амжилт хvсье.

Гэснээс, яг одоо бvтэн сайны vд дунд болж байна. Манай хvрш айлууд Латинонууд байдийн. Тэхээр єнєєдєр бол миний хувьд Латин Америкийн манайхаар бол ардын дууг нь шахааны сонсож єнгєрєєдєг єдєр. Пижигнvvлж єгнє шvv дээ. Ми аморэ, ми аморэ л гээд байна. Яасан ч дуусдаггvй дурлалтай, гал халуун цустай ард тvмэн юм. Энэ нь ч халуун чинжvvг талхтай андуурж хэрэглэдэгтэй нь холбоотой байх л даа. Ам нь дарвигнаад ирэхээрээ Ми Аморэ гэж уулга алддаг байх гэсэн. Би уг нь утгыг нь миний хайраа гэсэн vг юм байх гэж боддог байсан, олон сонсоод ирэхнээ утга нь уулга алдахын нэгэн хэлбэр шиг сонсогдоод ирэх юм билээ. Манай нєгєє сєєсгєр шар Мээдээ хvртэл ингэж уулга алдаад байгаам биш vv? Ми аморэ гэж.

Сvvлийн vед єдєрт ганцхан удаа хоол идчээд болоод байна гэвэл итгэх vv? Би ч єєрєє гайхаад л байгаан. Єлсєхгvй юм энэ ходоод чинь. Хvчээр хоол чихэлтэй нь биш. Харин шингэн юмны хэрэглээ бараг 3 дахин нэмэгдэж байгаа. Бодвол єнєєх турна гэдэг нь идэвхитэй єрнєж байгаа байх даа. Сайн л биз, ядаж бие хєнгєрєєд, хєдєлгєєн ихсээд байх болтой юм. Ингэснээр би бодьсадва болох гэж байгаан.

Удахгvй єнєєх миний хамгийн дуртай инээдмийн баяр болно. Яажшуухан дэггvйтдэг юм билээ гэж одооноос толгойгоо гашилгаж эхлээд байгаа. Хамт амьдардаг хэдийгээ, таньдаг хэдийгээ нэг сайхан дєнгєчих юмсан, яах уу хvмvvс ээ?

Миний уншиж байгаа ном дуусах гэж байгаа. Jack Weatherford гэдэг хvний бичсэн Genggis Khan and Making of the Modern World гэсэн ном. Part travelogue, part epic narative. Мань хvн яс юман дээрээ надаас илvv Чингисийн фэн байгаа байхгvй юу. Уншчихсан байхад яг одоо Монголд гараад гомдол татлаад байгаа нєгєє Япон Чингис киноноос илvv кайф авах ном. Монгол хэл дээр байдаг эсэхийг нь мэдэхгvй, байгаа байх гэж бодож байна.

Гэснээс яг одоо хєргєгчинд байгаа 10 кил алимаар муудахаас нь ємнє компот хийж идэх тєлєвлєгєєтэй байгаа. Компот гэмээ нь компот билээ, исээд ирэхээрээ дарс билээ, дарс гэмээ нь дарс билээ, ихдvvлээд уувал согтуу билээ гэж. Исэхээс нь ємнє нь идэж дуусгана даа, гэдсэнд ороод исчихгvй л байлгvй. За баяртай, компотоо хийлээ.