Friday, March 16, 2007

Айдас

Айж явдаг хэдэн зvйлсээ бичмээр санагдаад байх юм. Хамгийн тvрvvнд эрvvл мэнд минь муудах вий гэж айдаг. Ухаан хэдийгээр бурханлаг боловч эрvvл биегvйгээр хол явахгvй. Ийм учраас зорилгодоо хvрэхийн тулд хамгийн эхний ээлжинд эрvvл мэнд маань сайн байгаасай гэж хvсч явдаг.

Тэгээд цаг хугацаа гээч юмнаас ёстой их эмээдэг. Намайг яаж ч байсан хvлээхгvй яваад л байдаг болохоор нэг л эвгvй сэтгэгдэл тєрvvлдэг. Хар багаас цагийн зvvний дууг сонсоод айдас тєрдєг байсан. Нэг л тvгшvvртэй. Одоо бодоход цаг хугацаа л бvхнээс хvчтэй мэт. Магадгvй хvмvvсийн шvтдэг Есvс ч юм уу Буддагаас ч ємнє байсан гэдэг утгаараа бурхнаас ч хvчтэй байх. Бvхнийг шvvж чаддаг, єршєєж уучилдаггvй ганц юм л цаг хугацаа. Цаг хугацааг хэт хурдан (миний хувьд) яваад єнгєрчих вий гэж эмээдэг. Би юу ч хийж амжихгvй байх вий гэхээс. Ингээд бодохоор эргээд л эрvvл байх нь цаг хугацаатай зэрэгцэж орших гол vндэс нь болчихоод байгаан.

Удаад нь бурхан намайг битгий мартамхай болгоосой гэж хvсдэг. Єєрєєр хэлбэл мартамхай болохоос айдаг. Тєлєвлєж байснаа, зорьж яваагаа, vзсэн, дуулснаа мартсанаас vхсэн нь дээр санагдаж байна.

Дараад нь миний орчин тойрон тайван байгаасай гэж хvсдэг. Миний ертєнцєд байгаа хvмvvс бvгд эрvvл саруул байж надад харагдаасай гэж хvсдэг. Єєрєєр хэлбэл тэд миний vнэт зvйлс учраас тэднийгээ эрvvл саруул, сайн сайхан оршоосой гэж хvсэж явдаг.

Бас буруу ойлголцохоос эмээж явдаг. Гэхдээ яалт ч vгvй буруу ойлголцох тохиолдол цєєнгvй. Ялангуяа иймэрхvv distant relationship дээр энэ байнга гардаг хvндрэл. Хvмvvсийн хоорондын харилцаанд body language маш чухал vvрэгтэй. Yvнгvйгээр єєрсдийгєє 100% илэрхийлж чадахгvй. Энэ утгаараа энэ чат, форум гэх мэт зvйлс буруу ойлголцолд маш том хувь нэмэр оруулдаг.

Бусад нь яахав ээ, байх л зvйлс. Хvндлэгдэхгvй байх, vл хvлээн зєвшєєрєгдєх, ад vзэгдэх гэх мэтийн асуудлаас айхгvй. Гол нь би єєрєє урагшлах ёстой. Тэгээд ч амьдралд юу ч тохиолдож магад шvv дээ. Гол нь эрvvл саруул бие хаатай, саруул ой ухаантай, бусадтайгаа маш сайн ойлголцоод, хvнд тусалж чадахгуй бол дараа болчихгvйхэн шиг амьдрах л хамгийн чухал байх. Ийм л зvйлсээс айж явдаг даа. Бурхан биднийг ивээг.

3 comments:

Anonymous said...

Хүн өөрөө өөрийнхөө биеээр өөрөө өөрийгөө илэрхийлнэ гэдэг бол маш том ухаан шүү дээ.Миний хувьд бол өөрийгөө мэдрэхээс илүү өөрийнхөө ойр байгаа хүмүүсээ хардаг тэдний төлөө ч санаа зовох нь миний хамгийн гл үүрэг гэж боддог.

Nana said...

buh bichlegiig chin ineemsegleseer unshij duusgav. Mash sakhan sanagdlaa. HUnees garch bgaa ug gedeg hunii dotood yertunts, bodol sanaa, setgeliinh ni ilerhilel baidag, oyaunii butets zagvariig ni, alivaad handah handlagiig ni delgeed l haruulchdag gej boddog, uuriin chin bodol sanaa, humuust, amidral,uurtuu handah handlaga,hair, itgel, uudrug uzel asar ih taalagdlaa. baingiin unshigch chin baih bolno.
durguitsehgui baih gej bodood uuriin blogtoo linkdchlee.

Одко said...

Хэдийгээр Nana гэж хvнийг танихгvй байгаа ч урам хайралсанд тань маш их баярлалаа.