Showing posts with label Бодрол. Show all posts
Showing posts with label Бодрол. Show all posts

Wednesday, October 28, 2009

Гахайн ханиадны вакцин

Хүмүүс айж байна. Би ч бас айж байна. Яагаад мөрөөрөө, зүгээр амьдарч болохоо байчихсан хорвоо юм болоо? Муу юм хийлгүй, хүнд гай тарилгүй, эрүүл мэндээ анхаараад мөрөөрөө амьдарч байхад элдэв янзын өвчин зовлонгууд энд тэндээс хийсэж ирээд байдаг сонин цаг үед амьдарцгааж байгаа хүмүүс бүгд яах учраа олохгүй, дотроо айдастай амьдарцгааж байна.

Мэдээллийн бүх сувгаар ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилготой ухуулга, сурталчилгаануудаар бөмбөгдөж байна. Ядаж энэ түвшинд ажиллаж байгаа нь сайн хэрэг ээ. Гэхдээ зогсоо зайгүй ийн бөмбөгдөж байгаа нь нөгөө талаас хүмүүсийн өнөөх айдсыг улам нэмэгдүүлсээр байгаа нь үнэн билээ. Хажуугаар нь элдэв цуу яриа энд тэндгүй тэнүүчилнэ. Маск зүүх хэрэггүй, зүүхгүй байснаас долоон дор мэтийн гажиг ярианд итгэчихсэн хүмүүс ч мэр сэр байх юм. Эрүүл хүн гахайн ханиад тусчихвал илүү хурдан үхнэ ч гэж байх шиг. Эрүүл хүн сонсоод итгэхэд бэрх зүйлсийг хүмүүс хоорондоо түймэр мэт хурдан дамжуулцгааж байна. Энэ хэрээр тэдний айдас улам бүр нэмэгдсээр л. Айдас ямар аюултай болохыг мэдэх үү?

Би нэг зүйлийг сүүлийн үед бодох боллоо. Юу вэ хэмээвээс, хүмүүс бид чинь сэтгэлээрээ амьдардаг бодгалиуд шүү дээ. Өвдчихгүй юмсан гэж бодох тусам өвдөцгөөдөг буюу аливаа зүйлд санаа зовох тусам нэрвэгдэх магадлал төдий чинээ ихэсдэг зүй тогтол хүмүүс бидэнд байдагтай маргах хүн байхгүй л байх. Тэгэхээр ийм байна аа, хүмүүс ээ. Хэдий чинээ айх тусам бидний бие махбодь айдсаа дагаад сулрана гэдэгтэй маргах хэрэггүй. Хэрвээ суларвал гахайн биш юм аа гэхэд энгийн ханиад томуугаар өвдөх л байх. Тэгээд хүрсэн ханиаднаасаа бүүр ч ихээр айх үед өнөөх гайхал нь хүндрэх л байх. Муу амтай нөхөр вэ гэж бүү бодоорой. Тун магадгүй үзэгдлийг л ярьж байна. Тэгээд яалгах гэсэн юм бэ гэж үү?

Хэдүүлээ өөрсдийгөө вакцинжуулъя. Биднийг бөмбөгдөөд буй урьдчилан сэргийлэх аргууд мэдээж хэрэгтэй зүйлс гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ зөвхөн маск зүүгээд, гараа байнга савандаж угаагаад, олны хөлөөс дайжлаа гээд бүрэн сэргийлэгдэхгүй. Тавин хувь сэргийлэх байх. Нөгөө тавин хувь нь та бидний сэтгэл санаанд байгаа юм. Бүгдээрээ сайхан тайван байцгаая. Айдас хүйдэсгүй, уур уцааргүй, сэтгэл санаа амар амгалан байх аваас хүний биеийн дархлаа гойд сайн ажилдаг гэдгийг батласан юм гэсэн. Гаднаасаа ч хамгаалъя, дотроосоо ч өөрсдийгөө хамгаалъя. Аль болох орчин тойрноо, юмс үзэгдлийг тайвнаар хүлээж авцгаая, айж эмээж, уурлаж бухимдахаасаа өмнө биеэ барьж сурцгаая. Зүгээр л нэг уриалга биш ээ, найзууд аа. Энэ бол өнөөдрөөс эхэлж та бидний амьдралдаа хэвшүүлэх ёстой шинэчлэл. Биеэ барьж, тайван амьдрах нь эрүүл байхын үндсийн үндэс. Уур биеийг зовооно гэдэггүйсэн билүү? Бидний цөөхөн Монголчууд сүүлийн үед хэт бухимдалтай амьдарч байгаа талаар бишгүйдээ л ярьцгаалаа, бухимдацгаалаа. Одоо харин өөрсдийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө айдас хүйдэс, уур бухимдлаа гээх цаг ирж.

Би ч яахав тайван байж болж байна, харин бусад хүмүүс тайван байлгахгүй байна шүү дээ гэх гэнэн цайлган хүмүүс мэр сэр таарах л байх. Хамгийн гол нь бусдыг бухимдуулахгүй байх л хэрэгтэй шүү дээ. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Ойрхны жишээ татъя. Зам дээр хоёр жолооч нэг нь нөгөөгөө шахсаны төлөө зам таглаж зогсоцгоочихоод хэрэлдэж буй үзэгдэл байнга гарч байдаг даа. Энэ зуур тэдний араас гудам дүүрэн бөглөрөл үүсээд бүх жолооч нар бухимдалтай нь аргагүй дуут дохиогоо тэнхээ мэдэн хангинуулдаг. Тэр бүх хүмүүс өнөөх хоёрхон жолоочоос болж бухимдаж буй нь энэ, эрүүл мэндээрээ хохирч буй нь энэ. Тэхээр өөрөө бухимдахгүй байя гэвэл, их амархан. Ердөө л жоохон ч гэсэн хүлээцтэй байгаад сурчихвал болох нь тэр. Үүнийг хэрвээ уншиж байгаа бол би танаас хичээнгүйлэн гуйя. Олны дунд, замын хөдөлгөөнд оролцохдоо, хамт олонтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа аль болох тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаарай гэж. Үр дүнд нь та эрүүл байх юм байгаа юм. Таньд эрүүл энх, амар амгаланг хичээнгүйлэн хүсье!

Thursday, December 25, 2008

Тарчлаан


...Нэгэн сургуулийн санхүүгийн өрөөнд болсон яриа.
- Төлбөр төлөх гэсэн юм, хэнд өгөх вэ?
- Зав алга байна аа, дараа ир.
- Төлбөрөө төлөхгүй бол хичээлд нь суулгахгүй гээд хөөгөөд байх юм...
- Тэр надад ямар хамаатай юм бэ?
- ???...

...Нэгэн компанийн захирлын туслахтай ярьсан яриа.
- Уг нь захирал чинь өөрөө над уруу утасдаад, өнөөдөр 14.00-д энд уулзъя гэж цаг тохирсон юм.
- Захирал алга аа!
- Хэзээ ирэх бол?
- Би яаж мэддэг юм бэ?
- Та тэгвэл утасдаад мэдээд өгөөч.
- Чадахгүй ээ, цаанаа суугаад хүлээж бай, эсвэл дараа ир...

... Нэгэн компанийн санхүүгийн өрөөнд болсон яриа.
- Тооцоогоо нийлэх гэсэн чинь танай манай хоёрын хоорондын тооцоо зөрчихөж. Тэгээд би хайж байгаад танай ... салбар дээр чинь ...-р падааныг буруу дүнгээр оруулчихсаныг оллоо. Та үүн дээр ямар нэг арга хэмжээ аваад, надтай тооцоогоо нийлээч.
- За чи нэгэнт хаана зөрүү гарсныг мэдсэн юм бол наадхаа бариад манай ... салбар дээр очоод, хүмүүсээс нь гуйж байгаад алдааг нь засуулчихаад буцаад ир.
- Үгүй ээ, энэ чинь уг нь танай алдаа шүү дээ...
- Тэгээд? Чадахгүй бол болих л үгүй юу, чамтай тооцоо нийдэх албатай юу?

... Нэгэн дэлгүүрийн няравтай хийсэн яриа.
- Өнөөдөр танай барааг хүлээж авахгүй ээ.
- Яагаад?
- Яах юу байдаг юм бэ? Авахгүй л гэсэн бол авахгүй шдээ.
- Авахгүй байсан юм бол өчигдөр яах гэж захиалга өгсөн юм бэ? Энэ машины тэвш дүүрэн барааг чинь захиалга аваад, авсан захиалгыг нь бэлдээд, ачаад, ийш нь авч ирэх гэж зөндөө хүн ажиллаж цагаа зарцуулж байгаа шүү дээ.
- Тэгээд?...

...Нэгэн дүүргийн иргэний бүртгэл мэдээллийн тасагт болсон яриа.
- Лавлагаа авах гэсэн юм.
- Өнөөдөр иргэдэд үйлчлэхгүй ээ. (компьютер дээрээ solitaire тоглох хөдөөний байрын хүүхэн)
- Ганц лавлагаа бичээд өгчих л дөө, та завтай байна шүү дээ.
- Миний завтай завгүй чамд ямар хамаатай юм бэ? Өнөөдөр хүлээж авахгүй, дотоод ажилтай, гар цаашаа!

Танил тохиолдолууд байна уу? Яг ийм биш гэхэд иймэрхүү зүйлтэй нүүр тулсан л биз дээ? Яагаад бид ийм нийгэмд амьдраад, үүнийг нь тэсээд, болоод байгаа юм бэ?

Tuesday, June 24, 2008

Эсрэгээр нь

Анд найз минь чи сохорын газар нүдтэй нь, доголонгийн газар хөлтэй нь болж явахыг хичээгээрэй...

Sunday, April 6, 2008

A precious life in Jungle

Жунгли буюу шугуй. Бүх юм энгийн агаад оригоороо. Амьдрал өөрийнөөрөө өрнөж, буцалж, асаж, унтарж байдаг газар. Амьтай голтой бүхэн өөринхөөрөө амиа зогоохыг хичээцгээнэ. Гэхдээ энд нэг л хууль үйлчилнэ. Үхсэний хохь амьдын зол буюу хүчтэй нь амьдарна гэдэг хууль. Өөр ямарваа нэгэн хууль дүрмийг байгаль эх энд тавиагүй ажгуу.

Саяхан нэг нөхрийн блог дээрээс /Игагийх шиг санаж байна/ хүмүүс бид оюун ухаан, ухамсрын хувьд балар эрт, дөнгөж үүсэж байсан үеэсээ нэг их сайжирж шалиагүй гэсэн цитат уншиж байсан санаанд орж байна. Үнэндээ сүүлийн үед өөрийн эрхгүй би чинь хаана амьдраад байна аа гэж бодогдоод байх боллоо. Эргэн тойрноо элдэв засал чимэглэл, аксесуаруудаас нь ургуулан бодохын хүчээр салгаад буюу шалдлаад харваас бид шугуйд амьдраад байсан юм байна шүү дээ, найзуудаа. Үнэндээ баахан хууль дүрэмтэй юм шиг атлаа, мөрддөг нь нэгээхэн бээр ч үгүй. Дургүй хүргэснийгээ зодох энүүхэнд, тэр байтугай алж, алуулах амархаан болчихоод байна. Шугуй биш гэх үү? Нар орoв уу үгүй юу л хаа сайгүй хашгираан, орилоон. Ална аа, хядна аа, аллаа, хядлаа гэж орилоцгоогоод л. Шугуйд шөнө сармагчингууд орилдогоос ялгаа бараг л байхгүй. Хаанаас нь ч харсан соёлтой гэхээр хоёр залуу бие биендээ зам таьж өгөөгүйгээс болоод гэгээн цагаан өдөр зам дээр муудалцаад, нэг нь нөгөөгөө гааздаад унагаачихаж байна. Шугуй биш гэх үү? Хоёр хөөрхөн хос хөтлөлцөөд хотын гудмаар ирээдүйгээ ярилцан алхаж байхад нь хажууд нь бүдүүн машинтай бүдүүн ах нар ирж зогсоод охиныг шууд хоргоогоод эхлэх жишээтэй. Хажууд нь яваа хүү хэн ч биш аятай л. Дахиад л шугуй биш гэх гэж байна уу? Автобусны арын суудал дээр шууд архи задлаад тойруулаад эхлэх жишээтэй. Тэгснээ ууж байхад тамхи татaхгүй бол болохгүй гээд тамхи баагиулаад эхэлнэ. Кондуктор шаардлага тавих гэхээр эгч сээтэн хаяад байгаа юм уу? Нэг татвал тат л даа гэж мангуураад л. Уусан жаахан нь орой уруу нь гараад ирэхийн үед автобусанд яваа бүх зорчигчидод агсамнаж эхэлнэ. Яадгийм, намайг энд таних хүн байхгүй юм чинь гэж шүлсээ үсчүүлээд л. Иймэрхүү жишээ дурдаад байвал наян долоогоороо олдоно.

За тэгээд цаашилбал гудманд, аль нэг олны хөлийн газар эсрэг хүйснийхээ хүн уруу тас ширтэнэ. Эсвэл хүний биед зөвшөөрөлгүй халдлага хийгээд эхэлнэ. Эрчүүд нь аль болох энд тэнд нь гар хүргэчих санаатай, хүүхнүүд нь болохоор хамаг биеэрээ наалдаж ирээд л. Цаад хүнээ эвгүй байдалд оруулаад байгаагаа ч ойлгохгүй. Үүнийг чинь эвтэйхнээр бол бэлгийн дарамт үзүүлэх гэдэг болчихсон юм билээ л.

Иймэрхүү үзэгдэлүүдийг шугуйгаас жинхэнэ утгаар нь харж болдог юм гэнэ лээ. Зурагтаа асаагаад National Geographic дээр тавихад л манай нийгмийг дүрүүдэд нь өөр амьтад тоглуулаад үзүүлж байгаа. . .

Thursday, April 5, 2007

Амьдрал юун дээр тогтож байна вэ?

Амьдрал юун дээр тогтож байна вэ? Амьдрахын тeлeeх урам зориг дээр тогтож байдаг гэж боддог. Нэгэнт амьдарч байгаа юм чинь (би амьдрахгvй гээд сайн дураараа vхдэг хvмvvсийн хувьд амьдрал єєрєє байхгvй) аз жаргалтай амьдрах ёстой. Аз жаргалтай амьдрахын тулд түүнийг эрж хайх хэрэгтэй. Энэ эрж хайж байгаа эрэл нь eeрee эргээд хүний амьдралыг хeтeлж байгаа мотив болдог байх. Энэ эрэл тэмцлийг би нийтэд нь амьдрах хvсэл тэмvvлэл, урам зориг хэмээмээр байна. Амьдрал энэ эрэл тэмцэл дээр л тогтоод байна уу даа...

Saturday, March 24, 2007

Trance in freeway

Хурдны зам буюу Freeway. Сайхан эд шvv нээрээ. Ажил хєнгєвчилнє, цаг товчилно гээд л. Давхих дуртай залуу хvнд бол ид бахаа хангаж авдаг газар. Жирэлзээд л ,жирэлзээд л... Тогтмол 120 км/цагийн хурдтай давхиад байна гээд бодоод vз дээ. Манай эндхийн хурдны замууд ерєнхийдєє трафик буюу тvгжрэл ихтэйд нь тооцогдоод байдийн. Єдрийн цагаар шvv дээ. Харин оройн цагаар юм уу эсвэл бvvр шєнє бол янзтай. Салхи татуулаад л байх нь тэр дээ. Далай орох гээд, эсвэл далайн эрэг дээр хэвтэж байгаад буцаад давхих ч бас л нэгэн кайф шvv.

Давхих зуураа яавал гоё гээч? Галзуу транс чангаар сонсоод давхихад vнэн гаажтай. Эсрэг урсгалын машинуудын гэрэл сунайсан урт цагаан зураас болж харагдаад л, миний урсгалд байгаануудых нь болохоор улаан зурааснууд болж харагдаад л, чихэнд, бvх биенд, зvрхэнд хvртэл трансын доргио хэмнэл нэвчээд л. Юу ч бодохгуй, юу ч санахгуй, зєвхєн би, машин, зам, транс... ингээд л хорвоо ертєнц дуусчихаж байгаан. Ингэж давхиж vзсэнvvд нь миний мэдэрдэг мэдрэмжийг амталж vзсэн байх, мэдрээгvйнvvд нь боломж гарвал битгий алдаарай...

Friday, March 23, 2007

Зэрэглээ мэт 3-р сар

Энэ 3-р сар ер нь юу болоод байна аа? Нээх их баярласан, манарсан, дуниартсан сар болоод хvvе хаая гэхийн зуургvй єнгєрчих бололтой юм аа. Энэ сард таардаг, таардаг ч гэж дээ, манайхны тааруулчихдаг энэ Мартын 8, Цэргийн баяр хоёр маань арай л дэндvv баярууд шиг санагдаад байдийн.

Мартын 8 гэхээр л хvvхнvvдийн дуу нь чангараад л, ганц тохиолддог баяраараа сайхан баярлана аа ч гэх шиг. Жилжингээ л баярладаг биз дээ бид чинь одоо? Ангийн хэдэн халтар банди нар яаж баярлуулах бол, ажлын хэдэн унхиа муутай залуучууд юм бодож байгаа болов уу гээд Мартын 8 дєхєєд ирэхээр л жиг жуг гэлцээд. Бас болоогvй ээ, хvйтэн хатуу байгааг ч тоохгvй нvцгэн шахуу гvйлдээд л. Эрчvvд нь болохоор єєрийн таньдаг мэддэг, эргvvлдэг хэдэн хvvхнvvдээ гомдоож рейтингээ унагаачихгvй, бас далдуураа 10 хоногийн дараа єєрєє бас хєєрхєн баярлачих тєлєвлєгєєтэй тэрvvхэндээ сандарж гvйлдээд л. Ингэн ингэн архидах хэрэг байгаа ч юм уу, vгvй ч юм уу.

Цэргийн баяр гэхээр єнєє эрчvvд нь цэрэгт явсан, яваагvй хамаа байхгvй том дуугаар єє би чинь эр хvн л юм чинь гэж пээдэлзээд л. Цэрэгт яваагvйнvvдийг нь бvvр ярилтгvй, цэрэгт яваад албаа хаагаад дуусчихсан атлаа би чинь цэргийн хvн шvv дээ гэж ирээд л ханхалзаад унах юм. Єнєєх хэдэн хvvхнvvд нь 10 хоногийн ємнє дайлуулсныхаа горыг амсаж бас л тэрvvхэндээ сандарцгаагаад л. Ингэн ингэн архидах хэрэг байна уу?

Ер нь хараад байхнээ энэ 2 баярыг манайхан архидах шалтаг болгож тэмдэглэх нь дэндvv тvгээмэл юм даа. Мартын 8-р гудамжаар согтуу харчуул гуйвахыг нь харахад аягvй бол цэнхэр этгээд юм бол уу гэж сэжиглэмээр, бас цэргийн баяраар дуу нь чангарчихсан хvvхнуудийг хараад аль ангийн байлдагч юм бол гэж эндvvрмээр. Угтаа Мартын 8 чинь Олон Улсын Эмэгтэйчvvдйин Эрх Ашгийг Хамгаалах Єдєр юм гээ биз дээ? Yvнийг ч гэсэн сайхан л гуйвуулж орхих юм. Эмэгтэйчvvд ч гэсэн архи уух эрхтэй биз дээ? Тэр эрхээ хамгаалж, эдэлж байна аа ч гэх шиг. Цэргийн баяр гэдэг чинь эх орныхоо тєлєє алба хааж байгаа, манаанд зогсож байгаа эрчvvдйин л баяр баймаар юм. Гэтэл би чинь эхээсээ тєрєхдєє цэргийн батлахтайгаа тєрчихсєн юм шvv дээ гэж ирээд л далим гаргаад.

Бас болоогvй ээ, хачирлаад яриад байвал их юм байна. Казах ард тvмний баяр Наурызаар бааранд орж суучаад за баярын мэнд гээд хундага тулгаад архидаад байгаа Монгол залуучуудыг яг юу гэж ойлгох вэ? Эд нар дээрээс нэмэгдээд єнєєх Загасны ордныхны тєрсєн єдєр энэ тэр гээд баярлах єдєр, шалтаг мундахгvй. Yр дvнд нь єнєєх 3-р сар маань манан будантай, зэрэглээ мэт жирэлзээд л єнгєрчих юм...

Monday, March 12, 2007

Sunset in Pacific ocean

Саяхны нэг єдєр надад Лос Анжелес хотын хамгийн єндєр давхар дээр гарж vзэх завшаан тохиолдлоо. Завшаан ч гэж дээ. Дуртай нь гарж болдог л байх л даа. Тэр дээр гарсны дараа надад нэг л єєр мэдрэмж тєрсєн юм. Тэрийгээ та хэдтэй хуваалцая гэж шийдлээ. Vнэндээ бол онгоцоор нисэж яваад томхон хотын дээр буухдаа эргэлдэхэд хот ямар харагддаг вэ, яг тvvн шиг л харагдах ажээ. Тэр доор амьдрал єрнєж байна, дунд нь миний ч амьдрал яваа. Их хотын хэмнэл гээд нэг нэвтрvvлэг UBS-р гардаг даа. Тэр нэвтрvvлгийн нэр энд л яг тохирох мэт санагдсан. 18 сая хvн энэ хотод амьдраад явж байна гэхээр би нэг хэсэг гайхдаг л байлаа. 9 ширхэг Монгол улс энд багтчихсан байна гэж бодоод хааяа єєртєє инээдэг л байлаа. Их хvн зоны хэмнэл гэж vнэхээр агуу байдаг ажээ. Єглєє сэрээл, тархи зvvднээсээ салж амжаагүй байхад л би зам дээр ажил уруугаа хурдалж явах нь олонтаа. Орой дэрэн дээрээ толгой тавиад л маргааш яах ёстойгоо бодож хэвттэл гэнэт нєгєє зам дээрээ ажил уруугаа явж байгаагаар єєрийгєє олох нь жирийн л vзэгдэл. Хvн болгон яарсан, сандарсан, адгасан санагдаал. Хvн болгон цагтай уралдаад л. Хvн болгон мєнгєний хойноос үхэн хатан тэмцээд л. Чухамхүү энэ тэмцэл энд байгаа амьдралыг ийм аймаар галзуу хэмнэлтэй болгож байгаа. Би ч мєн адил унтахад дээр минь дээвэр, доор минь ор, єлсєхєд ходоодонд минь хоол хэрэгтэй учир энэ хэмнэл дунд нэг л мэдэхэд орж явчихсан байсан. Хаанаас ч билээ Монгол гэж тал шигээ дуниартсан жаргалын орон гэж шvлэг уншиж байсан. Тэгвэл энд дуу шигээ, кино шигээ язганасан газар байх ажээ. Би баян болж байвал чи vхсэн ч яахав гэсэн vг хvн бүрийн нvдний ард нуугдаастай. Энэ бол Америк. Єєрсдийнх нь хэлдэгээр хязгааргүй боломжийг чамд єгєх орон. За энэ ч яахав, тэр доор харагдаж байгаа амьдрал. Эргээд нєгєє єндєр давхар дээрээ гаръя...

…Эндээс бvх юм алган дээр тавьсан мэт харагдах нь соньхон. Нєгєє галзуу хэмнэл хүртэл зvгээр л хvvхэлдэйн кино шиг л харагдаж байгаа нь инээд хvргэм. Тэртээд цагааран хєєсрєх Номхон далай харагдаж байна. Нар жаргахдаа яг Номхон далай уруу яваад орчихдогийг би эндээс харлаа. Усан дээр нь зам татуулсаар улаахан нар шингэхийг харах vед би яагаад ч юм iPod-оо гаргаж ирээд Ennio Morricone-гийн Once Upon a Time in America саундтракийг тоглуулчихлаа. Зєєлєн сайхан аялгуу учраас би энэ аялгуунд дуртай байдаг. Тэгээд ч миний нvдний ємнє буй дур зурагтай гайхалтай зохицох шиг санагдсан. Яг энэ vед миний нvдэнд нєгєє галзуу хэмнэл харагдсангvй, зєвхєн шингэж буй нар, хєєсрєн давалгаалж буй далай, хурдны зам дээр давхилдах машинуудын гэрэлнvvд л харагдаж байсан. Юутай сонин дvр зураг гээч.

Зөрөөд өнгөрөх зуур

Одоогоос яг нэг жилийн өмнө төрөлх хотынхоо гудамжаар алхаж явж билээ. Бас ч үгүй харийн нутагт бүтэн жил суучихсан байсан хүн төрөлх гудамжаараа алхахад сэтгэл сэргээд л, зөрөөд өнгөрж байгаа хүн болгон таньдаг юм шиг санагдаад л, би гэдэг хүн нүүр дүүрэн мишээл тодруулчихаад л алхаж явж билээ. Тэр үед харин нэг зүйл намайг эвгvй байдалд их олон удаа оруулж байсансан. Тэр нь юу гээч. Өөдөөс зөрөөд өнгөрж байгаа хүн бүхэн нүд уруу минь цоо ширтээд өнгөрөх нь эгээтэй л цохиод авах гэж буй мэт санагдаад байсан шүү. Үүнийг уншиж буй эрхэм та юун сүртэй юм бэ гэж бодож байж магадгүй. Өмнө нь би ч өөрөө хүнийг тэгж нүд уруу нь цоо ширтээд өнгөрдөг, үүнийгээ ч тоодоггүй, анзаардаггүй нэгэн байсан.
.
.
Гэтэл одоо би өөр болчижээ. Байгаа газар минь хүмүүс зөрөөд өнгөрөхдөө хүний нүд уруу тэгж цоо ширтдэггvй, урдах замаа харсаар бушуухан зөрөөд өнгөрдөг, давчуу коридороор зөрөх хэрэг гарлаа гэхэд нэг нь нуруугаараа хана налан зогсоод, нөгөө нь урдуур нь биед нь аль болох шүргэхгvйг хичээн зөрөхдөө уучлалт гуйсаар зөрдөг ийм л орчинд дасчихсан байх юм. Хүний биед санаатай болон санамсаргүй шүргэхээс санаа зовдог, биедээ хэн нэг нь хүрчихээр хачин адгаж, дургүйцдэг болчихжээ. Эндээс хараад байхад нэг бодлын хүмүүс илүү зожиг, нэг нэгнээсээ хамааралгүй, хоорондоо харилцах харьцаа тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал болж буй мэт боловч нөгөө талаар миний ертөнцөд өөр хүн халдаж болохгүй, би ч бас бусдын орчинд буюу аурад халдаж болохгүй байх нь хэн хэндээ амар ч юм шиг... Харин уншигч та юу гэж бодож байна?

Утаанбаатар, миний нийслэл

Зүгээр байхад зүүгээр хатгаад гэдэг шиг энэ Улаанбаатар хотын маань агаар нэг л биш болсон сурагтай. Болсон ч гэж дээ. Ер нь сүүлийн үед өвөлдөө амьсгалах агаар олдохоо байчихаад байгаа нь үнэн л дээ. Гэхдээ сүүлийн 2 жил нүүрсний үнэр үнэртэж үзсэнгүй. Хүмүүийн хэлж яриад байгаагаар бол хэрээс хэтэрсэн бололтой дог. Халширж байна шүү, Улаанбаатарт очно гэхээс. Өвөл нь хүйтэн, ядаж байхад агаар нь авахын аргагүй. Бүүр нөгөө ВВС хүртэл хамгийн бохир агаартай хотоор тодруулсан байх шив. Уг нь хэдхээн жилийн өмнө Бээжинг л өмхий самхайгаар нь дууддаг байсансан. Одоо ч өөрснөө өмхий хотын иргэд болжээ дээ.

Би бодоод байдийн. Утааны үүсээд байгаа шалтгааны тухай. Гэр хороолол хэт их олширсон тул хэмээх тайлбар хүн бүхэнд ойлгомжтой. Мэдээж хүмүүс гэрээ бариад амьдарж байгаа бол тэдэнд цай хоолоо болгох, дулаахан байх зэрэг хэрэгцээнvvд үүсэж л таараа. Тэгээд л өнөөх илчлэг сайтай нүүрс гуай чинь зууханд пижигнэж өгж байгаа юм. Цай хоол болгох, дулаахан байх хэрэгцээг нь өөрөөр зохицуулаад шийдээд өгчихвөл утааны проблем уг нь дарагдмаар л санагдаад байгаа юм. Гэтэл манай төр засаг эрчим хүчний бодлогоо эргэн харахын оронд Утаагуй Зуух төсөл ч гэх шиг дэмий юманд цаг, хөрөнгө их үрэх юм даа.

Яриад байвал их юм байна аа. Наад зах нь Улаанбаатар хотын infrastructure-ээс өгсүүлээд л. Хот төлөвлөлт буюу зам гүүр, байшин барилга, эрчим хүч, цахилгаан дулааны системийг төлөвлөөд сууж байдаг газар ер нь байна уу? Public Engineering мэргэжил эзэмшиж байгаа хүн байна уу ер нь?

Үүнээс гадна нөгөө гэр хороололд оршин суугчдын хэдэн хувь нь хотын уугуул иргэд байна вэ? Эндээс дахиад л сонин тоо гарах байх. Хотжилт буюу хотын соёл гэж бас том сэдэв хөндөгдөж таарах байх. Ингэхэд ер нь Улаанбаатар маань Утаанбаатар болоод, хотын иргэд маань хотжих биш, хөдөөжөөд байна уу даа? Худлаа гэвэл яг одоо ФМ-р зохиолын дуу явж байгаа даа...