Friday, March 30, 2007

Blow, 2001


2001 оны 4 сарын 6-д нээлтээ хийсэн.
Найрvvлагч: Ted Demme
Дvрvvдэд: Johnny Depp, Penelope Cruz
Орлого: $53,052,472
Vргэлжлэх хугацаа: 119 минут
Ангилал: Драма
.
Энэ киног Америкийн тvvхэн дэх хамгийн том хар тамхины наймаачин George Jung буюу олонд Boston George хэмээх нэрээрээ алдаршсан хvний бодит амьдралаас сэдэвлэн бvтээжээ.
.
Ингээд киног товчхон танилцуулъя.Кино эхлэхдээ бяцхан George-н гэр бvлийн амьдрал гарна. Аав нь хэдийгээр ажил хийх боловч гэр бvлд нь мєнгє хангалттай биш учраас ээж нь байнга vглэж, яньшиж, бид одоо яах болж байна гэдэг асуултаар нєхрийгєє зовоож байдаг. Нэг бус удаа нєхєр хvv 2-оо орхиод явж байсан бvсгvй. Ерєнхийдєє тарчигхан амьдралтай жирийн л нэг Америк айл. Бяцхан хvv аавдаа "Би гэр бvлээ хангалуун байлгадаг аав болно" хэмээдэг.
.
Удалгvй George том болж ємнєд Калифорни муж улсын Лос Анжелес хотод єєрийн найз Тунатай хамт амьдрахаар ирнэ. Тэр 2 анхнаасаа ажил хийж амьдрахыг зориогvй бєгєєд оронд нь амархан аргаар мєнгє олохоор ирсэн улсууд байлаа. Далайн эрэг дээр жижигхэн сууц хєлсєлж амьдраад удалгуй найз Туна нь хар тамхи дамлаж зарах арга олж тэр 2 судалсаар тэр хавийг хар тамхиар хангадаг, тэр хавийгаа хариуцдаг хар тамхины наймаачин Derek гэгчтэй танилцана. Ингээд тэдний бизнес санаанд оромгvй ашигтай болж єргєжиж эхэлнэ. (Миний зvгээс: чухам яг энэ vед Америкт baby boom-ийн vеэр тєрсєн хvvхдvvд дєнгєж насанд хvрч эхэлж байсан бєгєєд, Вьетнамын дайн дуусж цэргээс олон залуус эргэж ирж, хипи гэх мэтийн эрх чєлєєг тунхагладаг стиль урсгалууд хvчээ авч эхэлж байсан нь иймэрхvv бизнес хийх таатай орчин бvрдvvлж єгсєн болов уу). George энэ vед онгоцны vйлчлэгч хийдэг Barbara хэмээх бvсгvйтэй дотноссон бєгєєд тvvгээрээ дамжуулж Чикагод бизнес хийж эхэлнэ.
.
George удалгvй баригдаж 2 жилийн ял сонсох бєгєєд Barbara тvvнийг ийм удаан хvлээж чадахгvй, учир нь тэр уушигны хорт хавдар туссан гэдгээ тvvнд хэлнэ. Улмаар шоронд сууж байх зуур нь Barbara талийгаач болно. Шоронгоос гарж ирээд хэсэг зуур хар тамхины наймаанаас хол явах боловч мєнгєгvйн улмаас эргээд жижиг сажиг наймаа оролдож эхэлнэ. Шоронгоос гарсны дараа ч энэ наймаанд оролцож болохгvй хатуу ял авсан учраас цагдаагийхан дор нь vнэр авч тvvнийг эрж хайгаад эхэлнэ. Энэ vед тэрээр нэгд цагдаагаас хэсэг зуур нуугдах гэсэндээ, хоёрт эцэг эхтэйгээ удаан уулзаагvй учир аав ээж дээрээ хvрч очдог. George-ийн аав нь бvх зvрх сэтгэлээ хvvдээ зориулсан сайн эцэг хvн байдаг. Гэртээ ирээд аавтайгаа аяга тагш виски хувааж уунгаа урдах амьдралаа дурсан ярьж суух зуур ээж нь харин хар тамхины наймаачин манайд орогноод байна хэмээн цагдаа дуудсанаар George дахин шоронд орно.
.
Шоронд суух зуураа George єєрийн хамт нэг камерт хоригдож байсан Diego гэгч Колумб эртэй найз болж улмаар тэр 2 шоронгоос гармагц Diego-гоор дамжуулж Колумбын кокайны зах зээлийг атгадаг Pablo Escobar гэгчтэй танилцана. Одоо тэр зєвхєн олсны ургамал зарахаа байгаад оронд нь 100 дахин ашигтай кокайн уруу шилжжээ. Тэр єєрийн Калифорни дахь холбоогоо ашиглаж Pablo-гийн кокайныг Америкад маш амжилттай зарж, Колумбийн мафид маш их нэр хvнд олж байлаа. Yvгээр ч зогсохгvй Колумбийн мафийн нэгэн нєлєє бvхий гишvvний эхнэр болох Mirtha (Penelope Cruz) бvсгvйг салгаад авч суусан. Колумб эрчvvд эхнэрийг нь булаасан эрийг єршєєдєгvй хатуу хуультай боловч тvvнийг яаж ч чадалгvй єнгєрдєг.
.
Тэр 2-н дундаас охин нь болох Kristina тєрєх бєгєєд George энэ vед бараг л азаар наймааны сvлжээнээс гардаг. Хар тамхины наймаагаар оролдохоо байгаад хэсэг хугацааны дараа эхнэр нь урдны наргиан цэнгээнд дуртай зангаа сэргээж тvvний хамтран наймаа хийж байсан бvх тvншvvдийг урьж тvvний тєрсєн єдрийг тэмдэглэнэ. Энэ vед Холбооны мєрдєх товчооныхон цэнгvvнд vйлчлэгч нар болж ороод улмаар тэнд байсан бvх хvмvvсийг баривчилна.
.
George энэ удаа 2014 он хvртэл буюу 72 настай болох хvртэлээ суух ял авна. Тэр шоронд суух хугацаандаа охиноо бодсоор бараг галзуурах бєгєєд охин нь тvvнийг нэг ч удаа эргэж ирээгvй билээ. Энэ кино хийгдэж дууссаны дараа охин нь уг киног vзээд аавыгаа эргэж очсон бєгєєд удаан ирээгvйгээдээ уулчлалт гуйсан байна. George одоо болтол шоронд сууж байгаа.
.
Ерєнхийдєє энэ киног vзэхэд дуу алдан шагшиж, санаа алдаж, сэтгэл догдолж, зурх шимширж, хєєрєн баясаж, vзэн ядсаар дуусгах бєгєєд vнэхээр гайхалтай кино болсон гэж боддог. Хэдийгээр хар тамхины наймаачин хvний тухай боловч зорьсон юмандаа тууштай тэмцсэн хvн амжилтанд хvрч болдог ч зорилго буруу байваас эцэстээ хэн ч биш болж vлддэгийг харуулж чадсан кино. Ядуу амьдралтай жаалхvv хаан хvн шиг баян амьдарч vзээд эргээд хэн ч биш болж байгаа. Єє тэгээд гол нь Johnny Depp-ийг vv? Хэлэх vг алга. Yнэхээр гайхамшигтай жvжигчин. Yзээгvй хvн байвал заавал vзэхийг санал болгож байна.

Sunday, March 25, 2007

Алимны комподтой бvтэн сайн

Алкаголь амсахгvй гэсэн амлалтандаа хvрэх гэж чармайж явсаар нэг мэдэхэд 6 сар єнгєрчихєж. Хамгийн сvvлд єчигдєр л уусан юм шиг санагдаад байсан чинь харин хєєрхєн удчихсан байдаг байна шvv. Одоо ч алкаголь гэдэг юм толгойд орж ирэхээ байчихаж, амар л юм. Бие ч хєнгєрєєд, манантай будантай, толгой ангалзаастай, зараа залгиастай єнгєрєєж єєрийгєє хорлодог байсан єдрvvд vгvй болчихоор амьдрал арай л гэрэл гэгээтэй санагдаад ирэх юм. Одоо харин тамхи баагиулахаа зогсоох нэгэн зорилго бий. Нэгээс нєгєєд гэсэн шат дамжлагаар явдаг зvй тогтолыг бодвол энэ зорилго маань ч биелэх боломжтой. Хамгийн гол нь хvv минь чамаас л бvх юм шалтгаална шvv. (хальт єєртєє сургамж айлдав)

Ойрын vед сургууль дууссаныг ч хэлэх vv, за сургууль дуусаад байхдаа ч яахав, сургуулиа тєгссєнийг ч хэлэх vv, амьдрал асар удаан хэмнэлтэй болчихдог байгаа. Урд ємнє нь бусдын блог уруу орж хэдхээн минут ангайсаар блог ертєнцийн хаалгыг хаадаг байсан чинь одоо бол дотор нь орж суучаад хэл амаа билvvддэг болох гээд байх шиг байна. Энэ ч завтай холбоотой асуудал л даа.

Хvмvvсийн блогноос нэг уур амьсгал их vнэртээд байхын. Юу вэ гэвээс одоо блог дотор ПР хийхийн гайхамшиг оршоод байгаамуу даа. Далдуураа бvгд шахуу л ПР. Энэ нь ч надад их таалагдаад байгаа. Хvнд єєрийгєє таниулах нэг ч гэсэн боломжийг алдахгvй ашиглаж байгаа сэргэлэн блогчидод єндєр амжилт хvсье.

Гэснээс, яг одоо бvтэн сайны vд дунд болж байна. Манай хvрш айлууд Латинонууд байдийн. Тэхээр єнєєдєр бол миний хувьд Латин Америкийн манайхаар бол ардын дууг нь шахааны сонсож єнгєрєєдєг єдєр. Пижигнvvлж єгнє шvv дээ. Ми аморэ, ми аморэ л гээд байна. Яасан ч дуусдаггvй дурлалтай, гал халуун цустай ард тvмэн юм. Энэ нь ч халуун чинжvvг талхтай андуурж хэрэглэдэгтэй нь холбоотой байх л даа. Ам нь дарвигнаад ирэхээрээ Ми Аморэ гэж уулга алддаг байх гэсэн. Би уг нь утгыг нь миний хайраа гэсэн vг юм байх гэж боддог байсан, олон сонсоод ирэхнээ утга нь уулга алдахын нэгэн хэлбэр шиг сонсогдоод ирэх юм билээ. Манай нєгєє сєєсгєр шар Мээдээ хvртэл ингэж уулга алдаад байгаам биш vv? Ми аморэ гэж.

Сvvлийн vед єдєрт ганцхан удаа хоол идчээд болоод байна гэвэл итгэх vv? Би ч єєрєє гайхаад л байгаан. Єлсєхгvй юм энэ ходоод чинь. Хvчээр хоол чихэлтэй нь биш. Харин шингэн юмны хэрэглээ бараг 3 дахин нэмэгдэж байгаа. Бодвол єнєєх турна гэдэг нь идэвхитэй єрнєж байгаа байх даа. Сайн л биз, ядаж бие хєнгєрєєд, хєдєлгєєн ихсээд байх болтой юм. Ингэснээр би бодьсадва болох гэж байгаан.

Удахгvй єнєєх миний хамгийн дуртай инээдмийн баяр болно. Яажшуухан дэггvйтдэг юм билээ гэж одооноос толгойгоо гашилгаж эхлээд байгаа. Хамт амьдардаг хэдийгээ, таньдаг хэдийгээ нэг сайхан дєнгєчих юмсан, яах уу хvмvvс ээ?

Миний уншиж байгаа ном дуусах гэж байгаа. Jack Weatherford гэдэг хvний бичсэн Genggis Khan and Making of the Modern World гэсэн ном. Part travelogue, part epic narative. Мань хvн яс юман дээрээ надаас илvv Чингисийн фэн байгаа байхгvй юу. Уншчихсан байхад яг одоо Монголд гараад гомдол татлаад байгаа нєгєє Япон Чингис киноноос илvv кайф авах ном. Монгол хэл дээр байдаг эсэхийг нь мэдэхгvй, байгаа байх гэж бодож байна.

Гэснээс яг одоо хєргєгчинд байгаа 10 кил алимаар муудахаас нь ємнє компот хийж идэх тєлєвлєгєєтэй байгаа. Компот гэмээ нь компот билээ, исээд ирэхээрээ дарс билээ, дарс гэмээ нь дарс билээ, ихдvvлээд уувал согтуу билээ гэж. Исэхээс нь ємнє нь идэж дуусгана даа, гэдсэнд ороод исчихгvй л байлгvй. За баяртай, компотоо хийлээ.

Saturday, March 24, 2007

Trance in freeway

Хурдны зам буюу Freeway. Сайхан эд шvv нээрээ. Ажил хєнгєвчилнє, цаг товчилно гээд л. Давхих дуртай залуу хvнд бол ид бахаа хангаж авдаг газар. Жирэлзээд л ,жирэлзээд л... Тогтмол 120 км/цагийн хурдтай давхиад байна гээд бодоод vз дээ. Манай эндхийн хурдны замууд ерєнхийдєє трафик буюу тvгжрэл ихтэйд нь тооцогдоод байдийн. Єдрийн цагаар шvv дээ. Харин оройн цагаар юм уу эсвэл бvvр шєнє бол янзтай. Салхи татуулаад л байх нь тэр дээ. Далай орох гээд, эсвэл далайн эрэг дээр хэвтэж байгаад буцаад давхих ч бас л нэгэн кайф шvv.

Давхих зуураа яавал гоё гээч? Галзуу транс чангаар сонсоод давхихад vнэн гаажтай. Эсрэг урсгалын машинуудын гэрэл сунайсан урт цагаан зураас болж харагдаад л, миний урсгалд байгаануудых нь болохоор улаан зурааснууд болж харагдаад л, чихэнд, бvх биенд, зvрхэнд хvртэл трансын доргио хэмнэл нэвчээд л. Юу ч бодохгуй, юу ч санахгуй, зєвхєн би, машин, зам, транс... ингээд л хорвоо ертєнц дуусчихаж байгаан. Ингэж давхиж vзсэнvvд нь миний мэдэрдэг мэдрэмжийг амталж vзсэн байх, мэдрээгvйнvvд нь боломж гарвал битгий алдаарай...

Friday, March 23, 2007

Зэрэглээ мэт 3-р сар

Энэ 3-р сар ер нь юу болоод байна аа? Нээх их баярласан, манарсан, дуниартсан сар болоод хvvе хаая гэхийн зуургvй єнгєрчих бололтой юм аа. Энэ сард таардаг, таардаг ч гэж дээ, манайхны тааруулчихдаг энэ Мартын 8, Цэргийн баяр хоёр маань арай л дэндvv баярууд шиг санагдаад байдийн.

Мартын 8 гэхээр л хvvхнvvдийн дуу нь чангараад л, ганц тохиолддог баяраараа сайхан баярлана аа ч гэх шиг. Жилжингээ л баярладаг биз дээ бид чинь одоо? Ангийн хэдэн халтар банди нар яаж баярлуулах бол, ажлын хэдэн унхиа муутай залуучууд юм бодож байгаа болов уу гээд Мартын 8 дєхєєд ирэхээр л жиг жуг гэлцээд. Бас болоогvй ээ, хvйтэн хатуу байгааг ч тоохгvй нvцгэн шахуу гvйлдээд л. Эрчvvд нь болохоор єєрийн таньдаг мэддэг, эргvvлдэг хэдэн хvvхнvvдээ гомдоож рейтингээ унагаачихгvй, бас далдуураа 10 хоногийн дараа єєрєє бас хєєрхєн баярлачих тєлєвлєгєєтэй тэрvvхэндээ сандарж гvйлдээд л. Ингэн ингэн архидах хэрэг байгаа ч юм уу, vгvй ч юм уу.

Цэргийн баяр гэхээр єнєє эрчvvд нь цэрэгт явсан, яваагvй хамаа байхгvй том дуугаар єє би чинь эр хvн л юм чинь гэж пээдэлзээд л. Цэрэгт яваагvйнvvдийг нь бvvр ярилтгvй, цэрэгт яваад албаа хаагаад дуусчихсан атлаа би чинь цэргийн хvн шvv дээ гэж ирээд л ханхалзаад унах юм. Єнєєх хэдэн хvvхнvvд нь 10 хоногийн ємнє дайлуулсныхаа горыг амсаж бас л тэрvvхэндээ сандарцгаагаад л. Ингэн ингэн архидах хэрэг байна уу?

Ер нь хараад байхнээ энэ 2 баярыг манайхан архидах шалтаг болгож тэмдэглэх нь дэндvv тvгээмэл юм даа. Мартын 8-р гудамжаар согтуу харчуул гуйвахыг нь харахад аягvй бол цэнхэр этгээд юм бол уу гэж сэжиглэмээр, бас цэргийн баяраар дуу нь чангарчихсан хvvхнуудийг хараад аль ангийн байлдагч юм бол гэж эндvvрмээр. Угтаа Мартын 8 чинь Олон Улсын Эмэгтэйчvvдйин Эрх Ашгийг Хамгаалах Єдєр юм гээ биз дээ? Yvнийг ч гэсэн сайхан л гуйвуулж орхих юм. Эмэгтэйчvvд ч гэсэн архи уух эрхтэй биз дээ? Тэр эрхээ хамгаалж, эдэлж байна аа ч гэх шиг. Цэргийн баяр гэдэг чинь эх орныхоо тєлєє алба хааж байгаа, манаанд зогсож байгаа эрчvvдйин л баяр баймаар юм. Гэтэл би чинь эхээсээ тєрєхдєє цэргийн батлахтайгаа тєрчихсєн юм шvv дээ гэж ирээд л далим гаргаад.

Бас болоогvй ээ, хачирлаад яриад байвал их юм байна. Казах ард тvмний баяр Наурызаар бааранд орж суучаад за баярын мэнд гээд хундага тулгаад архидаад байгаа Монгол залуучуудыг яг юу гэж ойлгох вэ? Эд нар дээрээс нэмэгдээд єнєєх Загасны ордныхны тєрсєн єдєр энэ тэр гээд баярлах єдєр, шалтаг мундахгvй. Yр дvнд нь єнєєх 3-р сар маань манан будантай, зэрэглээ мэт жирэлзээд л єнгєрчих юм...

Sunday, March 18, 2007

Хоёр жилийн дараа

Сургуулиа тєгсчихлєє. Гэв гэнэт юу ч бодогдохоо байчих юм. Нєгєє ард нь гарах гээд махраад, зvтгээд, улайраад байсан зvйлийнхээ ард гараадахтал гэнэт толгой хоосон оргиод эхэлдэг байна шvv. Сонин юм аа. Жилийн ємнє шиг санаж байна, сургуулиа тєгслєє гэж байсан нэгэн танилаасаа сэтгэгдэлийг нь асуудах мэдэхгvй ээ, юу ч бодогдохоо байчихлаа гэхийг нь сонсоод инээд хvрч байсансан. Гэтэл єнєєдєр миний ээлж иржээ...

За тэхээр одоо бодохыг хичээе. Яг одоо миний дотор эргэлдээд байгаа мянга, тvмэн бодлыг цэгцлэхийг оролдъё. Америкт ирж суралцсан 2-хон жилийн хугацаанд би маш єєр хvн болжээ. Зєвхєн олж авсан мэдлэгээрээ ч бус, ертєнцийг vзэх vзэл, хувь хvний байр суурь, хvмvvстэй, нийгэмтэй харилцах харьцаа зэрэгт минь асар их єєрчлєлт орчихсон байна. Сайн тал уруугаа ч тэр, муу тал уруугаа ч тэр. Одоо бол би нэлээн шазруун, дотогшоо бодолтой буюу єєртэйгээ их ярьсан, бусдыг анаж, цэгнэсэн нэгэн болчихож. Энэ муу, аль эсвэл сайн гэдгийг ялгаж салгаж хэлж чадахгvй юм байна. Харин ємнє нь байсан омог бардам зан, єєртєє хэт эрдvv байдал зэрэг минь бага зэрэг мохсон санагдаж байна. Энэ ч мэдээж хvний газар, хvний хууль, хvний хvмvvсийн дунд амьдралд бага ч атугай нухуулсных л даа.

Єєрийгєє магтаж байгаа юм биш шvv, гэхдээ харийн оронд суралцсан хvн амьдралын сургуульд бас суралцаад ирдэг гэдэг нь бас оргvй хоосон, худлаа зvйл биш бололтой. Тэхээр би ч гэсэн амьдралд суралцаж, боловсорж яваа юм байна. Yнэндээ, сургуулиасаа илvv єдєр тутмын амьдралаас л асар их зvйл сурсан юм шив дээ. Надад ийм боломжийг олгосон бурханд баярлалаа. Бурхан бурхан гээд байхаар намайг шvтлэгтэн гэж бодов оо, би дараа энэ талаар єєрийн бодлоо бичнэ.

Миний хамгийн гол суралцсан зvйл гэвээс хариуцлагаа ухамсарлах, тvvнийгээ хvлээх, даах чадвар гэчихвэл буруудахгvй байх. Шахалт, шаардлага, зардал єндєртэй нийгэм дунд ямар ч хvн єєрийн эрхгvй эдгээрт суралцдаг юм байна. Суралцаж чадаагvй нь замын дундаас зорилго хазайдаг ажээ. Сар бvрийн байрны тvрээсийн мєнгє, утасны тєлбєр, хоол унд, унаа унашны мєнгє гээд яг тєлєвлєгдсєн цикл дундаас хvн бас єєртєє бага ч атугай зvйл наагаад авж болдог л юм байна.

Єндєр хєгжилтэй орныг єдий дайны байлгаж буй гол зvйл нь тєр засаг нь бус харин хуулиндаа захирагдах иргэд нь байдаг юм байна. Баялгийг бvтээн байгуулж, босгож байгаа гол хvчин зvйл нь тєр засаг нь бус, нєгєє л ухамсартай иргэд нь байдаг юм байна. Жишээ татах гэхээр санаанд юу ч орохгvй байгаа мэт атлаа яг vнэндээ бичихийн аргагvй олон жишээнvvд байна. Наад зах нь хvмvvсийн хоорондын харилцаанаас єгсvvлээд. Бие биетэйгээ эелдэг атлаа хvйтэн харьцах энэ харилцаанд бас нэгэн том тvлхvvр нуугдаж байдаг юм байна...

Удахгvй гэртээ харьлаа даа. Очоод цоо шинэ амьдрал эхлэнэ. Цоо шинэ ирээдvй намайг хvлээж буй. Бvх юм сайхан болох болтугай!

Friday, March 16, 2007

Айдас

Айж явдаг хэдэн зvйлсээ бичмээр санагдаад байх юм. Хамгийн тvрvvнд эрvvл мэнд минь муудах вий гэж айдаг. Ухаан хэдийгээр бурханлаг боловч эрvvл биегvйгээр хол явахгvй. Ийм учраас зорилгодоо хvрэхийн тулд хамгийн эхний ээлжинд эрvvл мэнд маань сайн байгаасай гэж хvсч явдаг.

Тэгээд цаг хугацаа гээч юмнаас ёстой их эмээдэг. Намайг яаж ч байсан хvлээхгvй яваад л байдаг болохоор нэг л эвгvй сэтгэгдэл тєрvvлдэг. Хар багаас цагийн зvvний дууг сонсоод айдас тєрдєг байсан. Нэг л тvгшvvртэй. Одоо бодоход цаг хугацаа л бvхнээс хvчтэй мэт. Магадгvй хvмvvсийн шvтдэг Есvс ч юм уу Буддагаас ч ємнє байсан гэдэг утгаараа бурхнаас ч хvчтэй байх. Бvхнийг шvvж чаддаг, єршєєж уучилдаггvй ганц юм л цаг хугацаа. Цаг хугацааг хэт хурдан (миний хувьд) яваад єнгєрчих вий гэж эмээдэг. Би юу ч хийж амжихгvй байх вий гэхээс. Ингээд бодохоор эргээд л эрvvл байх нь цаг хугацаатай зэрэгцэж орших гол vндэс нь болчихоод байгаан.

Удаад нь бурхан намайг битгий мартамхай болгоосой гэж хvсдэг. Єєрєєр хэлбэл мартамхай болохоос айдаг. Тєлєвлєж байснаа, зорьж яваагаа, vзсэн, дуулснаа мартсанаас vхсэн нь дээр санагдаж байна.

Дараад нь миний орчин тойрон тайван байгаасай гэж хvсдэг. Миний ертєнцєд байгаа хvмvvс бvгд эрvvл саруул байж надад харагдаасай гэж хvсдэг. Єєрєєр хэлбэл тэд миний vнэт зvйлс учраас тэднийгээ эрvvл саруул, сайн сайхан оршоосой гэж хvсэж явдаг.

Бас буруу ойлголцохоос эмээж явдаг. Гэхдээ яалт ч vгvй буруу ойлголцох тохиолдол цєєнгvй. Ялангуяа иймэрхvv distant relationship дээр энэ байнга гардаг хvндрэл. Хvмvvсийн хоорондын харилцаанд body language маш чухал vvрэгтэй. Yvнгvйгээр єєрсдийгєє 100% илэрхийлж чадахгvй. Энэ утгаараа энэ чат, форум гэх мэт зvйлс буруу ойлголцолд маш том хувь нэмэр оруулдаг.

Бусад нь яахав ээ, байх л зvйлс. Хvндлэгдэхгvй байх, vл хvлээн зєвшєєрєгдєх, ад vзэгдэх гэх мэтийн асуудлаас айхгvй. Гол нь би єєрєє урагшлах ёстой. Тэгээд ч амьдралд юу ч тохиолдож магад шvv дээ. Гол нь эрvvл саруул бие хаатай, саруул ой ухаантай, бусадтайгаа маш сайн ойлголцоод, хvнд тусалж чадахгуй бол дараа болчихгvйхэн шиг амьдрах л хамгийн чухал байх. Ийм л зvйлсээс айж явдаг даа. Бурхан биднийг ивээг.

Tuesday, March 13, 2007

Дуу, дурсамж хоёр

Дуутай холбоотой дурсамж хvн бvхэнд байдаг байх. Ямар нэг дуу сонсохоороо тэр дуунд дуртай байсан vеийн амьдрал нь санаанд нь ороод л. Надад бас ийм дуунууд бий. Хvний амьдралд мартаж болшгvй єдрууд олон тохиолдох агаад тэднээс бусдыг нь хvн сэтгэлдээ дуугаар хадаж vлдээдэг болов уу гэж боддог юм.

Намайг бvvр бага байхад аав маань дээр vеийн Оросын кассет хийж тоглуулдаг нэг том хар хєгжимтэй байж билээ. Намайг унтах болохоор том чихэвч зvvлгэж байгаад Bee Gees-ийн дуунуудыг сонсгодог. Bee Gees-ийн уянгалаг дуунуудад бvvвэйлэгдээд унтдаг хvvхэд байлаа. Тухайн vеийн Соёл Эрдэнэ, Баян Монгол гэх зэргийн ланжгаруудын дууг сонсож єссєн хvvхэд байлаа.

Миний хамгийн анхны єєрийн эзэмшлийн цомог гэвэл Beatles - Help, Queen - Miracle гээд 2 цомог байна. 2-лаа кассетэн дээр байдаг байлаа. Би єєрєє тухайн vед моодонд орж байсан ориг Эрээний чихэвчний хєгжимтэй жаалхvv. Нєгєє 2-оо єдєржингєє эргvvлээд сонсчихдог байж билээ. Удалгvй цуглуулганд минь Snap хамтлагийн цомог нэмэгдсэнсэн.

Намайг 7-р ангид байхад миний хєгжимтэй танилцах явдалд нэг том эргэлт гарсан юм. Тэр нь юу вэ гэхээр тухайн vед дєнгєж шинээр нээгдэж байсан ЭЛБА дэлгvvрээс аав маань надад (надад гэсэн албан ёсны нэртэй боловч ...) систем хєгжим гээчийг авч єгсєн явдал байлаа. Нэг CD уншдаг, 2 кассет уншдаг, ФМ/АМ тунертэй, эквалайзэртай, модон хайрцаг бvхий колонкуудтай. Тухай vедээ хамгийн мундаг хєгжим л байлаа. Yvнээс хойш миний дуутай холбоотой дурсамжууд улам арвин болсон доо. Миний хєгжмийг мялааж манай нэг эгч надад Bee Gees - Greatest Hits CD бэлэглэж билээ. Би vхтлээ баярласан. Хар багын чихэвч зvvсээр унтдаг тэр vед эргээд ирэх шиг л болсон доо. Харин удалгvй нєгєє эгч маань, нєгєє CD-ээ эгчдээ эргvvлээд єгчих, хэрэг гараад байна. Оронд нь чамд Боржингоос 2 шинэ CD авч єгье гээд эргvvлээд авчихаж билээ. Гэхдээ би эгчтэйгээ хамт Боржин орсоон. Боржинг санаж байна уу? Одоогийн Их Монгол Паб байгаа зааланд хєгжмийн дэлгvvр байлаа шvv дээ. Яг л Hi-Fi шиг. Тэнд ороод би эгчээрээ 2 биш 3 CD авахуулж байж санаа амарсан юм даг. Тэр vед чинь Guns'n Roses ид шуугиулж байсан болохоор нь Guns'n Roses хамтлагийн Use Your Illusion 1,2 гэсэн double цомгийг авахуулаад, худалдагч нь намайг Panter сонсож vз хэмээн шахсанаар Pantera - Cowboys From Hell цомгийг бас авахуулчихаж билээ. Ингээд рок...

Дєнгєж шилжилтийн насан дээрээ яваа хvv металл мюзик сонсдог болчихвоо. Сvvлдээ нєгєєхдєє ороод, хєгжмєє чангалчаад дэвхцэж байвал хажуугаар юу ч болж байсан хамаагvй. Тэр vед л Хурд хамтлаг анхныхаа тоглолтыг Улсын Циркэд Хар Салхи нэртэйгээр хийж байлаа шvv дээ. Тэнд ч очиж дэвхцээд л...

ФМ 102.5-г дурдахгуй байхын аргагvй. Намайг хєгжимтэй болохтой зэрэгцээд шахуу ажиллаж эхэсэн радио станц байгаа юм. Нээх их шалитай цуглуулгагvй хvн чинь ФМ 102.5-р явж буй дуунуудыг сонсох дуртай байж билээ. Гэхдээ анхандаа тэднийх Носталгиа гээд дандаа хуучны дуунуудыг явуулдаг байсийм.

Удалгvй Хvvхдийн Ордонд хамт дугуйланд явдаг байсан нэг нєхрєєс болж MC Hammer, 2pac нартай танилцаж билээ. Эхэндээ ч ойлгоогvй дээ. Сvvлдээ харин нэлээн сайн ойлгосон шvv.

Миний vеийхэн бvгд л New Kids on the Block, MC Hammer, Take That нарыг сонсож єссєн байхаа даа. Please don't go girl гээд л амандаа аялчихсан, can't touch this гээд vглэчихсэн явдаг байсансан. Take That хамтлагийн Babe гэдэг дууг уу? Yнэхээр сайхан дvv шvv.

Би харин Хурд сонсож байгаад тухайн vед гарж ирж байсан Camerton, Номинталст зэрэг хамтлагийн шинэ давалгаанд цохиулалгvй єнгєрчихсєн хvvхэд. Yvндээ одоо ч харамсдаггvй. Гэхдээ миний хажууд суудаг охин надтай ярихдаа дандаа л Camerton-ы Болд гэдэг болчихоор нь тухайн vедээ л их уур хvрж байж билээ. Харин энэ 2-с арай ємнєхєн Байзда ах нь будаа болгодог байж билээ. Спортын тєв ордны Б зааланд концерт зохиогоол, бидний vеийхэн орох гэж алаан болоол. Охидууд шахуулаад бvvр уйлалдаж байсан гээд бодохоор ойлгомжтой. Тэнд л анхны флиртvvд болоод єнгєрсєн дєє. Би тэхдээ Байздаг сонсох дургvй байсийм. Зvгээр л vеийн охидыг єдєж чангаах гэж очдог байлаа.

Моторок гээд газар нээгдсэнээр клаб гээчтэй анх танилцаж байж билээ. Тухайн vеийн реп, электро, техно дуунууд яваад л, гоё гоё ах эгч нар бvжиглээд л. Мань мэт нь єєрсдийгєє их том хvн болцгоосон мэт бодоод л. Одоо харвал нэг муу сєєсийсєн банди тэнд сууж байсан даа.

Тэр vеэс хойш олон ч дуунд дуртай болсон доо. Бусдын л адил No Doubt - Don't Speak дууг нэг хэсэг сонссон. Гэхдээ бvvр тэгж єдєржин шєнєжин сонсоогvй ээ. Puff Daddy - I'll be missing you дууны vгийг цээжлээд дагаж vглэдэг болоод л. Michael Learns to Rock хамтлаг надад дуу гэдэг чинь хайр дурлалын тухай байж болдог гэдгийг мэдрvvлсэн дээ. Ємнє нь ихэнхдээ аянд нь, аялгуунд нь болж сонсдог байсан бол энэ хамтлагийн дууг vгэнд нь болж сонсдог болсон. Учир нь би тэр vед анх удаа crush болчихоод гvйж явсан юм...

Monday, March 12, 2007

Мeнх Хeх Тэнгэр, Xууль хоёр

Мeнх тэнгэрийн хvчин дор Мeнхeд орших тэнгэр заятай Монголчууд хэмээн бид eeрсдийгee хэлж, ярьж байдаг билээ. Vнэхээр Мeнх Хeх тэнгэртээ шvтэж, тэнгэрийн зарлигт итгэж, тvvнээс эмээж явсан vедээ Монголчууд бeмбeрцгийн хамгийн хvчирхэг vндэстэн, гvрэн улс байж чаджээ. Ингэж хvчирхэгжиж, эвлэлдэн нэгдэхийн цаана юу байсан бэ? Эзэн Чингис хаан маань байсан гэдэг нь бvгдэд ойлгомжтой. Гэхдээ тэр хvн Мeнх Тэнгэрийн eмнeeс vйл хэргээ хeтeлж явуулаагvй бол, тэнгэрийг шvтэх vзэл дээр ард олны сэтгэлгээг зангидаж чадаагvй бол Монголчууд тэгж хvчирхэгжээ ч vv, vгvй ч vv. Бидний eвeг дээдэс хуулиа ойлгодог, тvvнийгээ сахиж чаддаг, ухамсарын хувьд, сэтгэлгээний хувьд, хvн чанарын хувьд биднээс хамаагvй илvv хvмvvс байсан гэж хааяа бодогддог. Их засаг хуулийг Мeнх Тэнгэрийн тааллаар хэмээн эхэлсэн байдгийг ч энд дурьдах хэрэгтэй болов уу. Тэнгэр ингэж таалж байна, аюугтун, эмээгтvн, сахигтун хэмээсний vр дvнд тэр хууль эрхэмээс эрхэм чухалчлах vнэт зуйл болж чаджээ. Хvчирхэг Монголчуудын дээр Мeнх Хeх Тэнгэр, Их засаг хууль хоёр л оршдог, тvvндээ сэтгэл зvрхнээсээ итгэдэг, эмээдэг, сахин биэлvvлдэг байжээ.
.
Угаас хууль гэж юу вэ? Хууль гэдэг бол нийтээр дагаж мeрдeх хэм хэмжээг хэлнэ ээ гэсэн ерeнхий тодорхойлолт байдаг. Нийгмийн олон тeрлийн харилцааг зохицуулах гэж, чухамдаа хvн таныг ухамсарт хvн болохоор тань нийгэм дунд амьдруулах гэж, нийгмийн харилцаанд зeв оруулах гэж элдэв хууль дvрэм бий болгодог. Єeрeeр хэлвэл таны аж амьдрал хvний нийгэмд илvv амар, хeнгeн байгаасай гэсэндээ, таньтай адил тvм тvмэн хvн ч бас л тань шиг хуулиар зохицуулагдсан нийгэмд аль болох тeвeг багатай, дарамтгvй амьдраасай гэсэндээ хуулийг бий болгосон. Хуулийг нийтээр сахин биeлvvлсэнээр яах вэ? Нийгмийн харилцаа илvv ойлгомжтой, бvтэц хамаагvй илvv амар болох бус уу? Харин хуулийг уландаа гишгэснээр яах вэ? Бэлээхэн хууль, дvрмэн дээр тийм тийм vйл ажиллагааг тэгж тэгж хийх ёстой гэснийг зeрчeeд явбал гажуудалд орно. Мэдээж хэн нэг этгээд хожиж байгаа ч тvvний ард хэн нэг /нэгээр тогтохгvй/ этгээд хохироод vлддэг. Ингээд ялзарал явагдаж эхэлдэг. Ялзарлын vр дvн хуулиа сахих гэхээсээ илvv танил тал хардаг, хэдэн бор юм шовгор болгож хvссэнээ бvтээх гэдэг, ингэснээрээ нийгмийн харилцааг маш бvдvvлгээр арчаагvй дорой болгочихдог байна. Vvнээс ямар vр дvн vvсэх вэ? Нийгэм буюу ард тvмэн тэр аяараа бухимдалд орж, танил тал ихтэй хэсэг нь буюу хамгийн ухамсар дорой хэсэг нь дээшлээд, нийт масс зовлонгийн далайд сэлvvргvй завиар сэлж эхэлдэг байна.
.
Тэгэхээр энэ бvхэн юнаас vvдэлтэй вэ? Зeвхeн нийтээр дагаж мeрдeх хэм хэмжээгээ мeрдeхee байсан, тоохоо байснаас л vvдэлтэй.Энэ эрvvл бус сэтгэлгээнээс ангижрахын тулд бид яах ёстой вэ? Єнeeдрeeс эхэлж eeртэйгee тэмцэх хэрэгтэй. Ухамсарт хvн бvр, ялангуяа залуу хvн бvр. Ядаж дэлгvvрт дугаарлаж сурцгаая, vйлчлvvлж сурцгаая, vйлчилж сурцгаая, хог цаасаа зeв хаяж сурцгаая, шvлсээ хаяхгvй байж сурцгаая, танил талаараа ажилаа амжуулах гэдгээс ичиж сурцгаая. Ийм энгийн зvйлсээс эхэлцгээе. Та бидний шvтээд гvйлдээд байдаг eнeeх бeхчvvд, хэдэн дуучид нь бие дээрээ vлгэр дууриал vзvvлэг. Тэрнийг нь харин олон нийтэд сурталчилья. Тэр бeх аваарь хийчихээд аргалсан юм чинь би гэхийн оронд тэр бeх аваарь хийчихээд хохирлыг барагдуулж, хариуцлагаа хvлээсэн байна, энэ дуучин биеэ ямар сайхан авж явдаг юм бэ гэсэн уур амьсгал давамгайлаад ирэх vед бидэн шиг дагаж хошуурдаг улсад дохио болж л таарна, хvмvvс биэ биэнээсээ санаа нь зовж л таарна. Vр хvvхдээ ч гэсэн зeв хvмvvжvvлье, хууль дvрэм, нийтээр дагаж мeрдeх хэм хэмжээг биелvvлдэг, ойлгодог, эрvvл сэтгэлгээт иргэн болгоцгооё. Энэ л та бидний хeгжилд хувь нэмэр оруулах асар том алхам болно. Ялзармал сэтгэлгээ, ялзарсан нийгмийг дотроос нь, eeрсдeeсee эхэлж цэвэрлэе. Монгол хvний дээр Мeнх Хeх Тэнгэр, Хууль хоёр л орших ёстой. Монголын эрvvл сэтгэлгээт vрс маш олон болтугай!!!

Би амьдралд итгэдэг

Би амьдралд итгэдэг. Амьдралыг хэзээ ч бvрэн тайлагдашгvй оньсого, хэзээ ч устах ёсгvй нандин зvйл, маргааш гэхэд л дурсамж болон хоцрох сонирхол дvvрэн адал явдлын урилга хэмээн ойлгодог. Би амьдрал гээчийн бидэнд eгдeг бие даах чадварыг, eeрийн ирээдvйгээ eeрee л босгох боломжийг шvтдэг. Цонхны цаанаас хаврын анхны нахиаг нулимс дvvрэн нvдээр хараад суух хvнд eвчтэй тэр нэгэн эрхэмийг харахдаа амьдралын аугаа сайхныг, vл тасалдах эрч хvчийг мэдэрдэг. Амьд явахын сайхныг тэр л eвчтeний нvднээс, барианд тvрvvлэн ирсэн холын зайн гvйлтийн тамирчны баяр баяслаас, ач хvvгийнхээ тeрхгvйтэн гvйхийг vзээд тvvнээсээ илvv баярлах эмээгийн харцнаас, гэдсэн дэх хvvхдээ хeдлeхeд баярлан суух эхийн мишээлээс олж хардааг.
.
Би эрх чeлeeнд итгэдэг. Би, бvх хvн eeртee тохиолдох баяр, гунигийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй гэдэгт, бие хvн бvхэн eeрийнх нь дур сонирхлын эсрэг хvчин зvйлсийг эсэргvvцэх чадалтай гэдэгт итгэдэг. Би иргэдээ алив зvйлд албаддаггvй, тэдний хvсэл зорилгыг эн тэргvvнд тавидаг, тэрхvv хvсэл зорилгыг нь хуулиар хамгаалж, дархлаажуулдаг, хувь хvнийг аливаа нэгэн дарамтаас хамгаалдаг, жалга довны vзлээр, хувь хvний eeрийнх нь vзэл бодлоор, нас хvйсээр, гадаад vзэмж тeрхeeр ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоодог, гэм буруутай нь тогтоогдоогvй хэнбугуайг ч болов нэр тeрийг нь хамгаалж байдаг тeр засгийн системийг хvсдэг.
.
Би аз жаргалын тeлeeх эрэл, тэмцэлд итгэдэг. Амжилттай эсэхэд нь биш, эцсийн хvрэх зорилгод нь биш, харин амьдрах урам зоригийг тэжээж байдаг тэрхvv аз жаргалын тeлeeх тэмцлийг eeрийг нь нандигнадаг. Би аялалыг, тvvний хvрэх цэгээс илvv амттайд, ганц хvний ярианаас илvv харилцан яриаг сонирхолтойд, цор ганц хариулт бvхий асуултаас илvv олон сонголттойг нь боломжтойд тооцон эрхэмлэнэ. Би хvмvvсийн хоорондын тэмцэл тэднийг улам хатжуулж, улам хvчирхэгжvvлдэг шиг ээ, хvмvvс тэрхvv тэмцлийн vр дvнд бие биесээ илvv их ойлгодог, илvv уужуу ухаантай болсон байдаг гэдэгт итгэдэг. Хvмvvн бид л бие биедээ аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт ч бас итгэж явдаг аа.

Ирээдүй юунаас эхлэх вэ?

Та єєрийнхєє ирээдvйг тєсєєлж чаддаг уу? 10 жил, 15 жил, 20 жилийн дараа чухам ямаршуухан амьдралтай хvн болсон байх вэ гэдгээ тухтайхан суугаад бодож vзэж байв уу?
6
Бvгд л єрхийн тэргvvн, гэрийн эзэгтэй, тодорхой тооны хvvхэдтэй, тогтсон тайван дєлгєєн амьдралтай болсон байна аа гэх биз. Гэхдээ энэ чинь хэр баталгаатай ирээдvй вэ? Тоглоом ч vгvй, єнєєгийн байгаа тvвшин, улс орны байдал зэргийг оролцуулаад нухацтай бодож vзсэн хvн байна уу? Гэрэл гэгээтэй зvйл тєсєєлєгдєж байна гэж зоригтой дуугарах хvн байна уу? Надад бол одоохондоо миний болон, миний ирээдvйд тєрєх vр хvvхдийн ирээдvй туйлын баталгаагvй санагддаг. Энэ янзаараа явбал миний амьдрал хэрхэх нь туйлын тодорхой бус байдалтай байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ би гэрэл гэгээнд дуртай, би гэрэлт ирээдvйг мєрєєддєг. Гэрэлт ирээдуйн тухай ярихаасаа ємнє єнєєдєр хаахна зогсоцгоож байгаагаа нэг харцгаачихъя.
.
Бид хєгжиж байна уу? Хєгжил гэж юуг хэлэх вэ? Хотоор дvvрэн холхих машинууд, телевиз, радио, нvд хужирлан гунхах болсон охидыг хэлэх vv? Энэ бол надад хєгжил гэж харагдахгvй байна. Зєвхєн жинхэнэ хєгжлийн сvvдэр, тусгал мэт санагдаж байна. Хєгжлийн онолд "Дагавар хєгжилийн буюу хараат хєгжилийн загвар" хэмээх ойлголт байдаг. Єндєр хєгжилтэй орны хажуу хавирганы орнууд тухайн улсаасаа бvрэн хараат болчихдог. Жишээ нь социализмийн vеийн Орос манай хоёр, одоогийн АНУ, Мексик нар байна. Тэгэхээр бид vнэхээр ирээдvйгээ єєрсдийн гарт оруулж хєгжсєн байна уу? Хєгжлийн гол тvлхvvр нь уламжлалт сэтгэлгээг халж оронд нь ухаалаг, зvй зохистой сэтгэлгээ нийгэмд тєлєвшvvлэхэд оршдог ажээ. Єєрєєр хэлбэл, танил талаараа, хэдэн бор цаасаар ажил тєрєл, алив асуудал проблемоо шийднэ гэхийн оронд бvхнийг хуулийн хvрээнд хийж сурах, хуулиа дээдлэх vзлийг тєлєвшvvлэхээс эхэлдэг ажээ. Єндєр хєгжилтэй орнуудын нууц нь ердєє л vvнд.
.
Монгол бол ондоо гэж vv? Уламжлалт ёс заншилтай, эрхэмлэх зvйлстэй орон учраас шууд єєрчилж болохгvй гэж vv? Тэгвэл Японыг хар л даа. Ёс заншилын хувьд манайхаас бараг илvv гэмээр орон нийгмийнхээ сэтгэхvйг єєрчилж чадсанаар одоо Япон хvн хуулиа дээд зэргээр хvндэлдэг, хуулиасаа эмээдэг болжээ. Бид юугаараа дутуу болчихоод ингээд суугаад байдаг хэрэг билээ? Биeэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас гэж юутай vнэн vг вэ. Єнєєдєр гэрээ байтугай биeэ ч засаж амжаагvй хvмvvс тєрийг маань барьж байна. Барих нэрийдлээр гэрээ засаж байна, биeэ засаагvй хэвээр л. Биeэ засах гэж ердєє л ухаанаа тэл, ертєнцийг харах єнцгєє тэл гэсэн vг болов уу гэж ойлгодог. Толгойгоо цэнэглэ, гэхдээ гойд хэрэгтэй мэдлэг, мэдээллээр. Єнєєдрєєс эхэлж яагаад болохгvй гэж? Р. Кеннеди уулын орой дээр байшин бариулчихаад эргэн тойронд нь нэг ч модгvй байхаар нь "Би энэ байшингаа сайхан том моддын сvvдэр доор байлгахыг хvсэж байна" гэхэд тvvний зарц нар "Эрхэм ээ, энэ бол 100 жилийн дараа л боломжтой болох зvйл" гэсэн гэдэг. Хариуд нь Р.Кеннеди "Тэгвэл яг одооноос эхэлж энд мод тарь" хэмээн хэлсэн байдаг. Хэдvvлээ ч гэсэн яг одооноос эхэлж "мод тарья." Vр жимс нь гэрэлт ирээдvйд хєтлєн аваачих болно. Монгол эх орныхоо тєлєє бидний vеийн залуус яг одооноос эхлээд тэмцэж эхэлье. Бидний эрин vе айсуй, vvнд бэлдэцгээе. Мєнгє олддог шигээ vрэгдчихнэ, харин баталгаат ирээдvй мєнгєнєєс хэд дахин чухал. Тиймээс хэдvvлээ одооноос дор бvрнээ хичээцгээе. Бидэнд алдаад байх зvйл байхгvй.

Их мэдэхийн гай буюу спортын сэтгvvлч Тамирын тухай

Мань мэтийг дунд ангид байхаас эхлээд л спортын сэтгvvлч Тамир хэмээх годгор ах хүү зурагтаар үзэгдэх болсон. Тэр үеэс хойш мөн ч олон удаа энэ хүнийг харлаа даа. Эхэндээ спорт юм болохоор нь үздэг байлаа. Сүүлдээ Тамир юм болохоор нь үзэхээ больдог боллоо гэж...Хэхэхэ, ингэх шалтгаан байгаа л даа. Мань хүн бол цээж дүүрэн бэлэн үгтэй, сайхан умзад хоолойгоор нэвтрvvлгээ хөтөлдөг нь үнэн.

Жишээ нь өнөөх шахмал хоолойгоороо 7 сарын 16-ы өдөр (!!!) Наадмын бөхийн барилдааныг тайлбарлаж байна. Мэдээж хэрэг бичлэг шүү дээ.

- Зиаа, Сүхбат аварга сэнжигний барьц авсан байна. Энэ барьцнаас хутгаа ирж магадгүй дээ. Заа тээр, хэлж дуусаагүй байтал хутгачихлаа...гэх нь мань хүнд бол сайхан л байх. Мань мэтийн элэг хөших шахаж байгаам чинь. 4 хоногийн өмнө хийсэн хутгааг гүй ээ мөн сайхан мэдэрж тайлбарлаж байгаам шүү.

Мань хүн NBA-д туйлгүй дуртай. Ер нь сагсанд нугасгүй нөхөр л дөө. Арга ч үгүй л дээ, түүний үеийхэн энэ спортоор өвддөг байсийм чинь. Өнөөх NBA-хээ тоглолтыг тайлбарлах бүр ч дуртай. Мэдээж өнөөх нь бас л болоод өнгөрсөн юмны бичлэг шүү дээ.

- За сая Скотти Пиппэн илүү алхалт хийчихлээ, шүүгч нар анзаарсангуй...Хэхэхэ, NBA-д мэргэжлийн сагсчид тоглодогтой адилхан мэргэжлийн шүүгч нар шүүж байгаа шүү дээ. Шүүх шүүхдээ 3 хүн зэрэг гүйлдэж байгаа. Тэр 3-н харж амжаагүй илүү алхамыг манай Тамир олоод харчихдаг. Уг нь мань хүн NBA-д ахлах шүүгч хийх ёстой хүн л дээ.

- ...энэхvv шидэлтийг зөвхөн Майкл Жордан, Хакээм Олажувон, Патрик Ювинг нарын шилдэг тоглогч нар л хийж чаддаг билээ...Мань хүн ер бусын гоё уран шидэлт, эсвэл довтолгоо болгоны дараа ингэж хэлнэ. Арга ч үгүй дээ, түүний үед энэ 3 мандаж явсийм чинь. Гэхдээ л сагс сонирхдог хэн боловч Кобегийн довтолгоог Олажувоныхтой адилтгахгүй гэдгийг мэдэж л байгаа байх даа.

- Шакил О'Нил торгуулийн шидэлт хийхэд бөмбөгнийх нь траэктори үндсэндээ шулуун байдаг учир түүний бөмбөг нэг бол орно, эсвэл орохгүй...Хэхэхэ, шидсэн бөмбөг цагирагт орох эсвэл орохгуй байхаас өөр яадаг болж байна аа? Агаар дээр тогтчихдог юм биш биз? Тэгээд ч энэ хүн спортын нэвтрvvлэгч хүн үү эсвэл физикч баагий юу?

- Монголын холимог оддын тоглолтыг тайлбарлаж байгаа нь. Төвийн тоглогчоор улсын заан Баярсайхан тоглох гэж байна, та бүхэн дэлгэцнээ хошин урлагийн жүжигчин Батзаяа ахыг харж байна, аа энэ шидээд хийж байгаа нь миний бие Тамир байна...хэхэхэ, үүнийг бол тайлбарлаад ч хэрэггvй биз.

- Боксчин Лхагваагийн тоглолтыг тайлбарлаж байна. Эхний үе дээр явж байхад мань хүн, уг нь яг энэ гэдсэнд ороод байгаа цохилтыг эхнээс нь хамгаалсан бол манай Лхагваа ялах байлаа гэцэн сууж байгаам...уурандаа шууд сувгаа сольтол хэлдэг наацан...за за болий болий, мань хүний чих байтугай халууцаж байгаа биз. Гэхдээ л...

Та бүхний дунд Тамирын хамаатан садан байдаг бол намайг өршөөж хайрлаарай.

Sunset in Pacific ocean

Саяхны нэг єдєр надад Лос Анжелес хотын хамгийн єндєр давхар дээр гарж vзэх завшаан тохиолдлоо. Завшаан ч гэж дээ. Дуртай нь гарж болдог л байх л даа. Тэр дээр гарсны дараа надад нэг л єєр мэдрэмж тєрсєн юм. Тэрийгээ та хэдтэй хуваалцая гэж шийдлээ. Vнэндээ бол онгоцоор нисэж яваад томхон хотын дээр буухдаа эргэлдэхэд хот ямар харагддаг вэ, яг тvvн шиг л харагдах ажээ. Тэр доор амьдрал єрнєж байна, дунд нь миний ч амьдрал яваа. Их хотын хэмнэл гээд нэг нэвтрvvлэг UBS-р гардаг даа. Тэр нэвтрvvлгийн нэр энд л яг тохирох мэт санагдсан. 18 сая хvн энэ хотод амьдраад явж байна гэхээр би нэг хэсэг гайхдаг л байлаа. 9 ширхэг Монгол улс энд багтчихсан байна гэж бодоод хааяа єєртєє инээдэг л байлаа. Их хvн зоны хэмнэл гэж vнэхээр агуу байдаг ажээ. Єглєє сэрээл, тархи зvvднээсээ салж амжаагүй байхад л би зам дээр ажил уруугаа хурдалж явах нь олонтаа. Орой дэрэн дээрээ толгой тавиад л маргааш яах ёстойгоо бодож хэвттэл гэнэт нєгєє зам дээрээ ажил уруугаа явж байгаагаар єєрийгєє олох нь жирийн л vзэгдэл. Хvн болгон яарсан, сандарсан, адгасан санагдаал. Хvн болгон цагтай уралдаад л. Хvн болгон мєнгєний хойноос үхэн хатан тэмцээд л. Чухамхүү энэ тэмцэл энд байгаа амьдралыг ийм аймаар галзуу хэмнэлтэй болгож байгаа. Би ч мєн адил унтахад дээр минь дээвэр, доор минь ор, єлсєхєд ходоодонд минь хоол хэрэгтэй учир энэ хэмнэл дунд нэг л мэдэхэд орж явчихсан байсан. Хаанаас ч билээ Монгол гэж тал шигээ дуниартсан жаргалын орон гэж шvлэг уншиж байсан. Тэгвэл энд дуу шигээ, кино шигээ язганасан газар байх ажээ. Би баян болж байвал чи vхсэн ч яахав гэсэн vг хvн бүрийн нvдний ард нуугдаастай. Энэ бол Америк. Єєрсдийнх нь хэлдэгээр хязгааргүй боломжийг чамд єгєх орон. За энэ ч яахав, тэр доор харагдаж байгаа амьдрал. Эргээд нєгєє єндєр давхар дээрээ гаръя...

…Эндээс бvх юм алган дээр тавьсан мэт харагдах нь соньхон. Нєгєє галзуу хэмнэл хүртэл зvгээр л хvvхэлдэйн кино шиг л харагдаж байгаа нь инээд хvргэм. Тэртээд цагааран хєєсрєх Номхон далай харагдаж байна. Нар жаргахдаа яг Номхон далай уруу яваад орчихдогийг би эндээс харлаа. Усан дээр нь зам татуулсаар улаахан нар шингэхийг харах vед би яагаад ч юм iPod-оо гаргаж ирээд Ennio Morricone-гийн Once Upon a Time in America саундтракийг тоглуулчихлаа. Зєєлєн сайхан аялгуу учраас би энэ аялгуунд дуртай байдаг. Тэгээд ч миний нvдний ємнє буй дур зурагтай гайхалтай зохицох шиг санагдсан. Яг энэ vед миний нvдэнд нєгєє галзуу хэмнэл харагдсангvй, зєвхєн шингэж буй нар, хєєсрєн давалгаалж буй далай, хурдны зам дээр давхилдах машинуудын гэрэлнvvд л харагдаж байсан. Юутай сонин дvр зураг гээч.

Зөрөөд өнгөрөх зуур

Одоогоос яг нэг жилийн өмнө төрөлх хотынхоо гудамжаар алхаж явж билээ. Бас ч үгүй харийн нутагт бүтэн жил суучихсан байсан хүн төрөлх гудамжаараа алхахад сэтгэл сэргээд л, зөрөөд өнгөрж байгаа хүн болгон таньдаг юм шиг санагдаад л, би гэдэг хүн нүүр дүүрэн мишээл тодруулчихаад л алхаж явж билээ. Тэр үед харин нэг зүйл намайг эвгvй байдалд их олон удаа оруулж байсансан. Тэр нь юу гээч. Өөдөөс зөрөөд өнгөрж байгаа хүн бүхэн нүд уруу минь цоо ширтээд өнгөрөх нь эгээтэй л цохиод авах гэж буй мэт санагдаад байсан шүү. Үүнийг уншиж буй эрхэм та юун сүртэй юм бэ гэж бодож байж магадгүй. Өмнө нь би ч өөрөө хүнийг тэгж нүд уруу нь цоо ширтээд өнгөрдөг, үүнийгээ ч тоодоггүй, анзаардаггүй нэгэн байсан.
.
.
Гэтэл одоо би өөр болчижээ. Байгаа газар минь хүмүүс зөрөөд өнгөрөхдөө хүний нүд уруу тэгж цоо ширтдэггvй, урдах замаа харсаар бушуухан зөрөөд өнгөрдөг, давчуу коридороор зөрөх хэрэг гарлаа гэхэд нэг нь нуруугаараа хана налан зогсоод, нөгөө нь урдуур нь биед нь аль болох шүргэхгvйг хичээн зөрөхдөө уучлалт гуйсаар зөрдөг ийм л орчинд дасчихсан байх юм. Хүний биед санаатай болон санамсаргүй шүргэхээс санаа зовдог, биедээ хэн нэг нь хүрчихээр хачин адгаж, дургүйцдэг болчихжээ. Эндээс хараад байхад нэг бодлын хүмүүс илүү зожиг, нэг нэгнээсээ хамааралгүй, хоорондоо харилцах харьцаа тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал болж буй мэт боловч нөгөө талаар миний ертөнцөд өөр хүн халдаж болохгүй, би ч бас бусдын орчинд буюу аурад халдаж болохгүй байх нь хэн хэндээ амар ч юм шиг... Харин уншигч та юу гэж бодож байна?

Утаанбаатар, миний нийслэл

Зүгээр байхад зүүгээр хатгаад гэдэг шиг энэ Улаанбаатар хотын маань агаар нэг л биш болсон сурагтай. Болсон ч гэж дээ. Ер нь сүүлийн үед өвөлдөө амьсгалах агаар олдохоо байчихаад байгаа нь үнэн л дээ. Гэхдээ сүүлийн 2 жил нүүрсний үнэр үнэртэж үзсэнгүй. Хүмүүийн хэлж яриад байгаагаар бол хэрээс хэтэрсэн бололтой дог. Халширж байна шүү, Улаанбаатарт очно гэхээс. Өвөл нь хүйтэн, ядаж байхад агаар нь авахын аргагүй. Бүүр нөгөө ВВС хүртэл хамгийн бохир агаартай хотоор тодруулсан байх шив. Уг нь хэдхээн жилийн өмнө Бээжинг л өмхий самхайгаар нь дууддаг байсансан. Одоо ч өөрснөө өмхий хотын иргэд болжээ дээ.

Би бодоод байдийн. Утааны үүсээд байгаа шалтгааны тухай. Гэр хороолол хэт их олширсон тул хэмээх тайлбар хүн бүхэнд ойлгомжтой. Мэдээж хүмүүс гэрээ бариад амьдарж байгаа бол тэдэнд цай хоолоо болгох, дулаахан байх зэрэг хэрэгцээнvvд үүсэж л таараа. Тэгээд л өнөөх илчлэг сайтай нүүрс гуай чинь зууханд пижигнэж өгж байгаа юм. Цай хоол болгох, дулаахан байх хэрэгцээг нь өөрөөр зохицуулаад шийдээд өгчихвөл утааны проблем уг нь дарагдмаар л санагдаад байгаа юм. Гэтэл манай төр засаг эрчим хүчний бодлогоо эргэн харахын оронд Утаагуй Зуух төсөл ч гэх шиг дэмий юманд цаг, хөрөнгө их үрэх юм даа.

Яриад байвал их юм байна аа. Наад зах нь Улаанбаатар хотын infrastructure-ээс өгсүүлээд л. Хот төлөвлөлт буюу зам гүүр, байшин барилга, эрчим хүч, цахилгаан дулааны системийг төлөвлөөд сууж байдаг газар ер нь байна уу? Public Engineering мэргэжил эзэмшиж байгаа хүн байна уу ер нь?

Үүнээс гадна нөгөө гэр хороололд оршин суугчдын хэдэн хувь нь хотын уугуул иргэд байна вэ? Эндээс дахиад л сонин тоо гарах байх. Хотжилт буюу хотын соёл гэж бас том сэдэв хөндөгдөж таарах байх. Ингэхэд ер нь Улаанбаатар маань Утаанбаатар болоод, хотын иргэд маань хотжих биш, хөдөөжөөд байна уу даа? Худлаа гэвэл яг одоо ФМ-р зохиолын дуу явж байгаа даа...

Thursday, March 8, 2007

Introduction to me

Юуны түрүүнд ийм сайхан юмтай болсондоо их баярлаж байна гэдгээ дуулгах хэрэгтэй болов уу. Үнэндээ бол Цогоо найз маань ийм юм байдаг гэдгийг надад мэдрvvлсэн юм. Цогоод баярлалаа.

Хамгийн эхний бичлэгээ өөрийгөө танилцуулж эхлэх нь зөв болов уу гэж бодож байна. Хараад байхад хүмүүс ихэнх нь ингэдэг бололтой. Би ч өөрөө нийтийн жишгийг эвдэх дургүй хүн. Иймээс би хэн бэ гэдэг асуултыг өөртөө тавиад, түүндээ хариулахыг оролдож эхлэх нь зүйтэй мэт санагдана.

Би хэн бэ? Бусдын нүдээр бол байдаг л нэг залуу. Заримд нь таалагддаг, заримд нь таалагддаггүй. Янз бүрийн ааш зантай, янз бүрийн юм сонирхдог, тэнэгдээ тэнэг, ухаалагдаа ухаалаг. За байз, хараад байсан чинь их л бөөрөнхийлөөд явчих шиг болох юм. Өөрөөр хэлбэл сүүлийн үед ийм бөөрөнхий болчоод байгаа. Урд нь хэт шовх өнцөгтэй байсан үе бий. Гэрчлэх хүмүүс ч олон гэж бодож байна. Одоо харин яагаад ч юм урдны БИ алга болчоод байгаа. Хаачсан бэ? За биш юм аа. Хаана үлдсэн бэ? Хаа нэгтээ цаг хугацаанд хорогдоод үлдчих шиг болсон. Түүний ургэлжлэл БИ нь яг одоо үүнийг бичих гэж бөөрөнхийлөөд сууж байгаа нөхөр.

За юутай ч бага байсан үеэ эргээд нэг дурсаадахъя. Ээждээ биш аавдаа их хайртай хүүхэд байж билээ. Ээж намайг загнадаг, харин аав эрхлvvлдэг байсан болохоор тэр л дээ. Анх бичиж сурж байхад минь муухай бичлээ гээд дуусах гэж байсан дэвтрийг минь ураад хаячихдаг байсан болохоор жаахан хүүгийн хайр яаж ч хурэхэв дээ. Тэглээ гээд миний бичгийн хэлбэр ч сайжраагуй юм даг. Одоо хараад байхад надтай хамт бага ангид сурж байсан хүүхдүүд бүгд яг адилхан "муухай" бичгийн хэлбэртэй шүү. Хэн нь бичсэн нь мэдэгдэхгvй, хоорондоо адилхан муухай бичигнүүд. Жаахан хадуурчихлаа, эргээд бага нас уруугаа.

Ээжийнхээ хүчинд юм уншиж өссөн хүн дээ. Ээж маань надад гоё гоё номнууд авж өгдөг. Заавал унш гэхгvй, авч ирээд л тавьчихдаг. Би нөгөөхийг нь нэг л мэдэхэд уншаад эхэлчихсэн байдаг байсан. Зүсмэл гээд боорцог, нэг шил варенье, халуун байхуу цай, ном бид хэд мөн ч их нийлж цаг нөхцөөдөг байж дээ.

10 жилийн сургуульд сурж байснаа эргээд дурсахад сайхаан. Би чинь 2 анги дамжсан хүн. Эхний маань анги чанга гаруудаар дүүрэн анги байсан. Гэхдээ коллектив их сайтай. Дараагийн анги маань яагаад ч юм овоо юм ойлгодог болж эхэлж байх үедээ нийлсэн хүүхдүүд байсан болохоор надад их дотно санагддаг юм. Магтаад байвал магтаалын үг дуусахгуй агаад манай ангийнхан амьтан хүнээр магтуулсаар байгаад дөжирсөн нөхөд байдаг тул энэ удаа магтахгуй өнрөгсүү. Их магтуулдаг байсан гэхээр нэг л их ном шагайсан улс байсан гэж бодов оо. Хэдийгээр хичээлдээ сайн боловч нууцаар, сэм сэмхэн их сахилгагүйтдэг этгээдvvд байсийм. Юутай ч хөвгvvд нь. Охид маань харин бидний нүднээс далдуур юу хийдэг байсныг чөтгөр бүү мэд ээ. Бид одоо ч хоорондоо холбоотой, үе үехэн уулзчихдаг, сонин хачнаа хуваалцчихдаг.

Энэ л үед анх охидууд чинь харин ч сонирхол татах обьект гэдгийг ухаарж, энэ л үед анхны crash болж, энэ л үед анхны болзоо болж байлаа шуу дээ. My sweet teen ages.

Дараа нь миний их сургуулийн анги маань. Бас л гоё коллектив сайтай анги байсийм. Би ер нь их олон найзтай хүн. Хаа явсан газраа л найз нөхдөөр элбэг баян явдаг хүн. Тэдний маань дунд томоохон байр суурь эзлэх хүмүүс бол их сургуулийн ангийн хэд байгаа юм. Гэхдээ яг үнэнээ хэлэхэд би их сургуульд илүү ур бүтээлтэй жилүүдийг өнгөрөөж болох байсан. Илvv ч гэж дээ. Шуудхан хэлэхэд ер нь л үр бүтээлтэй өнгөрөөх ёстой байсан он жилүүд. Бяцхан харуусал үнэртэж байгаа биз? Гэхдээ зүгээр ээ. Би өөрийнхөөрөө л амьдарж яваа юм. Гол нь миний олж авсан найзууд.

Дараа нь яалаа? Ажилд орсон. Ажил хийсэн. Анхны цалин. Бүгдэнгээр нь гэртээ юм авж билээ. Өөрийн дуртай идэх юм, уух дуртай ундаа. Би ер нь одоо бодоод байхад дэмий юманд их мөнгө үрсэн нөхөр дөө. Дандаа л наргиан, цэнгээнд мөнгөө урж явдаг. Парти анимал гэдэг дууг сонсохоор заримдаа өөрөөсөө жигшинэ гэж жигтэйхэн. Гэхдээ харамсахгуй ээ. Тэр үеэс ч гэсэн өөртөө наагаад авсан юм бий. Яг юу наасан гэж гэж үү? Мэдэхгvй ээ, мэдэхгvй ч гэж дээ. Хэлэхгvй. Ойлгомжтой шуу дээ.
Тэгээд гадагшаа сурахаар явсан. Одоо хүртэл хүний нутагт л байж байна. Ерөнхийдөө туулж өнгөрүүлсэн амьдрал маань товчоор бол ийм л шив дээ. Гэхдээ миний тухай дараа дараагийн бичлэгvvдээс илүү тодорхой олж харж болох байх.