Monday, March 12, 2007

Sunset in Pacific ocean

Саяхны нэг єдєр надад Лос Анжелес хотын хамгийн єндєр давхар дээр гарж vзэх завшаан тохиолдлоо. Завшаан ч гэж дээ. Дуртай нь гарж болдог л байх л даа. Тэр дээр гарсны дараа надад нэг л єєр мэдрэмж тєрсєн юм. Тэрийгээ та хэдтэй хуваалцая гэж шийдлээ. Vнэндээ бол онгоцоор нисэж яваад томхон хотын дээр буухдаа эргэлдэхэд хот ямар харагддаг вэ, яг тvvн шиг л харагдах ажээ. Тэр доор амьдрал єрнєж байна, дунд нь миний ч амьдрал яваа. Их хотын хэмнэл гээд нэг нэвтрvvлэг UBS-р гардаг даа. Тэр нэвтрvvлгийн нэр энд л яг тохирох мэт санагдсан. 18 сая хvн энэ хотод амьдраад явж байна гэхээр би нэг хэсэг гайхдаг л байлаа. 9 ширхэг Монгол улс энд багтчихсан байна гэж бодоод хааяа єєртєє инээдэг л байлаа. Их хvн зоны хэмнэл гэж vнэхээр агуу байдаг ажээ. Єглєє сэрээл, тархи зvvднээсээ салж амжаагүй байхад л би зам дээр ажил уруугаа хурдалж явах нь олонтаа. Орой дэрэн дээрээ толгой тавиад л маргааш яах ёстойгоо бодож хэвттэл гэнэт нєгєє зам дээрээ ажил уруугаа явж байгаагаар єєрийгєє олох нь жирийн л vзэгдэл. Хvн болгон яарсан, сандарсан, адгасан санагдаал. Хvн болгон цагтай уралдаад л. Хvн болгон мєнгєний хойноос үхэн хатан тэмцээд л. Чухамхүү энэ тэмцэл энд байгаа амьдралыг ийм аймаар галзуу хэмнэлтэй болгож байгаа. Би ч мєн адил унтахад дээр минь дээвэр, доор минь ор, єлсєхєд ходоодонд минь хоол хэрэгтэй учир энэ хэмнэл дунд нэг л мэдэхэд орж явчихсан байсан. Хаанаас ч билээ Монгол гэж тал шигээ дуниартсан жаргалын орон гэж шvлэг уншиж байсан. Тэгвэл энд дуу шигээ, кино шигээ язганасан газар байх ажээ. Би баян болж байвал чи vхсэн ч яахав гэсэн vг хvн бүрийн нvдний ард нуугдаастай. Энэ бол Америк. Єєрсдийнх нь хэлдэгээр хязгааргүй боломжийг чамд єгєх орон. За энэ ч яахав, тэр доор харагдаж байгаа амьдрал. Эргээд нєгєє єндєр давхар дээрээ гаръя...

…Эндээс бvх юм алган дээр тавьсан мэт харагдах нь соньхон. Нєгєє галзуу хэмнэл хүртэл зvгээр л хvvхэлдэйн кино шиг л харагдаж байгаа нь инээд хvргэм. Тэртээд цагааран хєєсрєх Номхон далай харагдаж байна. Нар жаргахдаа яг Номхон далай уруу яваад орчихдогийг би эндээс харлаа. Усан дээр нь зам татуулсаар улаахан нар шингэхийг харах vед би яагаад ч юм iPod-оо гаргаж ирээд Ennio Morricone-гийн Once Upon a Time in America саундтракийг тоглуулчихлаа. Зєєлєн сайхан аялгуу учраас би энэ аялгуунд дуртай байдаг. Тэгээд ч миний нvдний ємнє буй дур зурагтай гайхалтай зохицох шиг санагдсан. Яг энэ vед миний нvдэнд нєгєє галзуу хэмнэл харагдсангvй, зєвхєн шингэж буй нар, хєєсрєн давалгаалж буй далай, хурдны зам дээр давхилдах машинуудын гэрэлнvvд л харагдаж байсан. Юутай сонин дvр зураг гээч.

2 comments:

Док said...

Хүний жинхэнэ мөн чанар мөнгөнд дарлуулаад алга болчихсон аймаар.
Манайд ч бас тийм болж байгаа ч билүү

Док said...

хэхэ, бөмбөг дуртай газруудаараа очиж зугаалж яваад дур нь хүрвэл шийд рүү гүйдэг байх
гсн х х

Тамир чинь бас сүмо ч тайлбарладаг юм биш биз дээ