Юуны түрүүнд ийм сайхан юмтай болсондоо их баярлаж байна гэдгээ дуулгах хэрэгтэй болов уу. Үнэндээ бол Цогоо найз маань ийм юм байдаг гэдгийг надад мэдрvvлсэн юм. Цогоод баярлалаа.
Хамгийн эхний бичлэгээ өөрийгөө танилцуулж эхлэх нь зөв болов уу гэж бодож байна. Хараад байхад хүмүүс ихэнх нь ингэдэг бололтой. Би ч өөрөө нийтийн жишгийг эвдэх дургүй хүн. Иймээс би хэн бэ гэдэг асуултыг өөртөө тавиад, түүндээ хариулахыг оролдож эхлэх нь зүйтэй мэт санагдана.
Би хэн бэ? Бусдын нүдээр бол байдаг л нэг залуу. Заримд нь таалагддаг, заримд нь таалагддаггүй. Янз бүрийн ааш зантай, янз бүрийн юм сонирхдог, тэнэгдээ тэнэг, ухаалагдаа ухаалаг. За байз, хараад байсан чинь их л бөөрөнхийлөөд явчих шиг болох юм. Өөрөөр хэлбэл сүүлийн үед ийм бөөрөнхий болчоод байгаа. Урд нь хэт шовх өнцөгтэй байсан үе бий. Гэрчлэх хүмүүс ч олон гэж бодож байна. Одоо харин яагаад ч юм урдны БИ алга болчоод байгаа. Хаачсан бэ? За биш юм аа. Хаана үлдсэн бэ? Хаа нэгтээ цаг хугацаанд хорогдоод үлдчих шиг болсон. Түүний ургэлжлэл БИ нь яг одоо үүнийг бичих гэж бөөрөнхийлөөд сууж байгаа нөхөр.
За юутай ч бага байсан үеэ эргээд нэг дурсаадахъя. Ээждээ биш аавдаа их хайртай хүүхэд байж билээ. Ээж намайг загнадаг, харин аав эрхлvvлдэг байсан болохоор тэр л дээ. Анх бичиж сурж байхад минь муухай бичлээ гээд дуусах гэж байсан дэвтрийг минь ураад хаячихдаг байсан болохоор жаахан хүүгийн хайр яаж ч хурэхэв дээ. Тэглээ гээд миний бичгийн хэлбэр ч сайжраагуй юм даг. Одоо хараад байхад надтай хамт бага ангид сурж байсан хүүхдүүд бүгд яг адилхан "муухай" бичгийн хэлбэртэй шүү. Хэн нь бичсэн нь мэдэгдэхгvй, хоорондоо адилхан муухай бичигнүүд. Жаахан хадуурчихлаа, эргээд бага нас уруугаа.
Ээжийнхээ хүчинд юм уншиж өссөн хүн дээ. Ээж маань надад гоё гоё номнууд авж өгдөг. Заавал унш гэхгvй, авч ирээд л тавьчихдаг. Би нөгөөхийг нь нэг л мэдэхэд уншаад эхэлчихсэн байдаг байсан. Зүсмэл гээд боорцог, нэг шил варенье, халуун байхуу цай, ном бид хэд мөн ч их нийлж цаг нөхцөөдөг байж дээ.
10 жилийн сургуульд сурж байснаа эргээд дурсахад сайхаан. Би чинь 2 анги дамжсан хүн. Эхний маань анги чанга гаруудаар дүүрэн анги байсан. Гэхдээ коллектив их сайтай. Дараагийн анги маань яагаад ч юм овоо юм ойлгодог болж эхэлж байх үедээ нийлсэн хүүхдүүд байсан болохоор надад их дотно санагддаг юм. Магтаад байвал магтаалын үг дуусахгуй агаад манай ангийнхан амьтан хүнээр магтуулсаар байгаад дөжирсөн нөхөд байдаг тул энэ удаа магтахгуй өнрөгсүү. Их магтуулдаг байсан гэхээр нэг л их ном шагайсан улс байсан гэж бодов оо. Хэдийгээр хичээлдээ сайн боловч нууцаар, сэм сэмхэн их сахилгагүйтдэг этгээдvvд байсийм. Юутай ч хөвгvvд нь. Охид маань харин бидний нүднээс далдуур юу хийдэг байсныг чөтгөр бүү мэд ээ. Бид одоо ч хоорондоо холбоотой, үе үехэн уулзчихдаг, сонин хачнаа хуваалцчихдаг.
Энэ л үед анх охидууд чинь харин ч сонирхол татах обьект гэдгийг ухаарж, энэ л үед анхны crash болж, энэ л үед анхны болзоо болж байлаа шуу дээ. My sweet teen ages.
Дараа нь миний их сургуулийн анги маань. Бас л гоё коллектив сайтай анги байсийм. Би ер нь их олон найзтай хүн. Хаа явсан газраа л найз нөхдөөр элбэг баян явдаг хүн. Тэдний маань дунд томоохон байр суурь эзлэх хүмүүс бол их сургуулийн ангийн хэд байгаа юм. Гэхдээ яг үнэнээ хэлэхэд би их сургуульд илүү ур бүтээлтэй жилүүдийг өнгөрөөж болох байсан. Илvv ч гэж дээ. Шуудхан хэлэхэд ер нь л үр бүтээлтэй өнгөрөөх ёстой байсан он жилүүд. Бяцхан харуусал үнэртэж байгаа биз? Гэхдээ зүгээр ээ. Би өөрийнхөөрөө л амьдарж яваа юм. Гол нь миний олж авсан найзууд.
Дараа нь яалаа? Ажилд орсон. Ажил хийсэн. Анхны цалин. Бүгдэнгээр нь гэртээ юм авж билээ. Өөрийн дуртай идэх юм, уух дуртай ундаа. Би ер нь одоо бодоод байхад дэмий юманд их мөнгө үрсэн нөхөр дөө. Дандаа л наргиан, цэнгээнд мөнгөө урж явдаг. Парти анимал гэдэг дууг сонсохоор заримдаа өөрөөсөө жигшинэ гэж жигтэйхэн. Гэхдээ харамсахгуй ээ. Тэр үеэс ч гэсэн өөртөө наагаад авсан юм бий. Яг юу наасан гэж гэж үү? Мэдэхгvй ээ, мэдэхгvй ч гэж дээ. Хэлэхгvй. Ойлгомжтой шуу дээ.
Тэгээд гадагшаа сурахаар явсан. Одоо хүртэл хүний нутагт л байж байна. Ерөнхийдөө туулж өнгөрүүлсэн амьдрал маань товчоор бол ийм л шив дээ. Гэхдээ миний тухай дараа дараагийн бичлэгvvдээс илүү тодорхой олж харж болох байх.

4 comments:
Hey hey, Гантулга байна. За ингээд миний нэг найз маань өөрийн гэсэн блог гээч сайхан юмтай болж байгаад их баяртай байна аа. Миний найз улам илүү их бичиж, өөрийн чадвараа дээшлүүлээрэй. Амжилт хүсье. Хичээлээ хурдан дуусгаад, Монголдоо бушуухан ирж, эх орныхоо төлөө зүтгээрэй. Чи бид л энэ орны ирээдүйг тодорхойлно шүү. Good luck,
...Хэдийгээр хичээлдээ сайн боловч нууцаар, сэм сэмхэн их сахилгагүйтдэг этгээдvvд байсийм. Юутай ч хөвгvvд нь. Охид маань харин бидний нүднээс далдуур юу хийдэг байсныг чөтгөр бүү мэд ээ...
Хонгороо энэ чинь одоо юу болж байнаа? та хэд чинь хаагуураа хэзээдээ яаж сахилгагүйтээд явдаг байсан байнаа??? Бас муу хэдэн охидыгоо... Бид хэд тийм сахилгагүй байгаагүй ээ. Гэхдээ одоо уулзалдахым бол жоохон сахилгагүй байж багадаа сахилгагүйтэйгүйгээ нөхье гэж бодоод байгаа юм...
За за марзагнах яах вэ? Уншаад суухад уйдхааргүй сонирхолтой гоё болсон байна. Миний найз улам ихийг бүтээж улам гоё болгоорой энэ блогоо. Найз нь байн байн орж ирж үзэж байнаа. Хичээл сурлагын амжилт шүү.
10г-ийн Өөнөө нь, Гуулин улсаас.
Сайн уу? Сайхан блог унших гэж байгаагаа мэдэрч байна, эхнээс нь эхлээд л яваад байдаг хэрэг ээ.
Гэхдэ одоо хичээлдэ орло, эргэж ирээд...
Амжилт.
Hey, how are you mate?
Чамайг блогтой гэдгийг мэддэг байсан мєртлєє хайж унших гэж єдийг хvртэл оролдоогvй гэдэгтээ их гайхаж байна.
Миний бичсэн сvvлийн блог сэтгэлийн хєдєлгєєний маань оргил цэг дээр бичигдсэн байжээ. Тиймээс тэр талаар нээх санаа зовох хэрэггvй болов уу. Одоо хамаг юм намжаад амьдрал нэгэн хэвийн голдрилдоо ороод, миний зав тодорхой хэмжээгээр ихэсч байгаа. хэхэ.
Профайлыг чинь унших зуур дуртай дууныхаа нэрийг мэддэггvйг чинь анзаарлаа. :P
The Animals - House of rising sun гэдэг нэртэй байх аа тэр дуу чинь.
Post a Comment