Monday, March 12, 2007

Зөрөөд өнгөрөх зуур

Одоогоос яг нэг жилийн өмнө төрөлх хотынхоо гудамжаар алхаж явж билээ. Бас ч үгүй харийн нутагт бүтэн жил суучихсан байсан хүн төрөлх гудамжаараа алхахад сэтгэл сэргээд л, зөрөөд өнгөрж байгаа хүн болгон таньдаг юм шиг санагдаад л, би гэдэг хүн нүүр дүүрэн мишээл тодруулчихаад л алхаж явж билээ. Тэр үед харин нэг зүйл намайг эвгvй байдалд их олон удаа оруулж байсансан. Тэр нь юу гээч. Өөдөөс зөрөөд өнгөрж байгаа хүн бүхэн нүд уруу минь цоо ширтээд өнгөрөх нь эгээтэй л цохиод авах гэж буй мэт санагдаад байсан шүү. Үүнийг уншиж буй эрхэм та юун сүртэй юм бэ гэж бодож байж магадгүй. Өмнө нь би ч өөрөө хүнийг тэгж нүд уруу нь цоо ширтээд өнгөрдөг, үүнийгээ ч тоодоггүй, анзаардаггүй нэгэн байсан.
.
.
Гэтэл одоо би өөр болчижээ. Байгаа газар минь хүмүүс зөрөөд өнгөрөхдөө хүний нүд уруу тэгж цоо ширтдэггvй, урдах замаа харсаар бушуухан зөрөөд өнгөрдөг, давчуу коридороор зөрөх хэрэг гарлаа гэхэд нэг нь нуруугаараа хана налан зогсоод, нөгөө нь урдуур нь биед нь аль болох шүргэхгvйг хичээн зөрөхдөө уучлалт гуйсаар зөрдөг ийм л орчинд дасчихсан байх юм. Хүний биед санаатай болон санамсаргүй шүргэхээс санаа зовдог, биедээ хэн нэг нь хүрчихээр хачин адгаж, дургүйцдэг болчихжээ. Эндээс хараад байхад нэг бодлын хүмүүс илүү зожиг, нэг нэгнээсээ хамааралгүй, хоорондоо харилцах харьцаа тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал болж буй мэт боловч нөгөө талаар миний ертөнцөд өөр хүн халдаж болохгүй, би ч бас бусдын орчинд буюу аурад халдаж болохгүй байх нь хэн хэндээ амар ч юм шиг... Харин уншигч та юу гэж бодож байна?

2 comments:

Anonymous said...

Өмнө нь би ч өөрөө хүнийг тэгж нүд уруу нь цоо ширтээд өнгөрдөг, үүнийгээ ч тоодоггүй, анзаардаггүй нэгэн байсан..bi ch bas tegdeg bsiim..mglchuud bid chin yariltsaj bui huniihee nud ruu shirtej yarihgui bol neg l itgelgui hun shig gululzuud ene ter gedeg shde te..xet tsoo shirteh n anu-chuud lav buduuleg gedeg yum bilee yostoi l xuvi xunii oron zaid zuvshuurulguigeer nevtreh geed bdag bololtoi..

Anonymous said...

Anh ulaanbaatartaa irchiheed huntei jaahan shurgeheeree uuriin erhgui uuchlalt erdegsen. Nuguu etgeeded shahuulsan ch. Ehendee ih l evgui sanagddagsan. Neg sar bolood harin saihan uussaan :)