Monday, March 12, 2007

Би амьдралд итгэдэг

Би амьдралд итгэдэг. Амьдралыг хэзээ ч бvрэн тайлагдашгvй оньсого, хэзээ ч устах ёсгvй нандин зvйл, маргааш гэхэд л дурсамж болон хоцрох сонирхол дvvрэн адал явдлын урилга хэмээн ойлгодог. Би амьдрал гээчийн бидэнд eгдeг бие даах чадварыг, eeрийн ирээдvйгээ eeрee л босгох боломжийг шvтдэг. Цонхны цаанаас хаврын анхны нахиаг нулимс дvvрэн нvдээр хараад суух хvнд eвчтэй тэр нэгэн эрхэмийг харахдаа амьдралын аугаа сайхныг, vл тасалдах эрч хvчийг мэдэрдэг. Амьд явахын сайхныг тэр л eвчтeний нvднээс, барианд тvрvvлэн ирсэн холын зайн гvйлтийн тамирчны баяр баяслаас, ач хvvгийнхээ тeрхгvйтэн гvйхийг vзээд тvvнээсээ илvv баярлах эмээгийн харцнаас, гэдсэн дэх хvvхдээ хeдлeхeд баярлан суух эхийн мишээлээс олж хардааг.
.
Би эрх чeлeeнд итгэдэг. Би, бvх хvн eeртee тохиолдох баяр, гунигийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй гэдэгт, бие хvн бvхэн eeрийнх нь дур сонирхлын эсрэг хvчин зvйлсийг эсэргvvцэх чадалтай гэдэгт итгэдэг. Би иргэдээ алив зvйлд албаддаггvй, тэдний хvсэл зорилгыг эн тэргvvнд тавидаг, тэрхvv хvсэл зорилгыг нь хуулиар хамгаалж, дархлаажуулдаг, хувь хvнийг аливаа нэгэн дарамтаас хамгаалдаг, жалга довны vзлээр, хувь хvний eeрийнх нь vзэл бодлоор, нас хvйсээр, гадаад vзэмж тeрхeeр ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоодог, гэм буруутай нь тогтоогдоогvй хэнбугуайг ч болов нэр тeрийг нь хамгаалж байдаг тeр засгийн системийг хvсдэг.
.
Би аз жаргалын тeлeeх эрэл, тэмцэлд итгэдэг. Амжилттай эсэхэд нь биш, эцсийн хvрэх зорилгод нь биш, харин амьдрах урам зоригийг тэжээж байдаг тэрхvv аз жаргалын тeлeeх тэмцлийг eeрийг нь нандигнадаг. Би аялалыг, тvvний хvрэх цэгээс илvv амттайд, ганц хvний ярианаас илvv харилцан яриаг сонирхолтойд, цор ганц хариулт бvхий асуултаас илvv олон сонголттойг нь боломжтойд тооцон эрхэмлэнэ. Би хvмvvсийн хоорондын тэмцэл тэднийг улам хатжуулж, улам хvчирхэгжvvлдэг шиг ээ, хvмvvс тэрхvv тэмцлийн vр дvнд бие биесээ илvv их ойлгодог, илvv уужуу ухаантай болсон байдаг гэдэгт итгэдэг. Хvмvvн бид л бие биедээ аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт ч бас итгэж явдаг аа.

No comments: