Monday, March 12, 2007

Утаанбаатар, миний нийслэл

Зүгээр байхад зүүгээр хатгаад гэдэг шиг энэ Улаанбаатар хотын маань агаар нэг л биш болсон сурагтай. Болсон ч гэж дээ. Ер нь сүүлийн үед өвөлдөө амьсгалах агаар олдохоо байчихаад байгаа нь үнэн л дээ. Гэхдээ сүүлийн 2 жил нүүрсний үнэр үнэртэж үзсэнгүй. Хүмүүийн хэлж яриад байгаагаар бол хэрээс хэтэрсэн бололтой дог. Халширж байна шүү, Улаанбаатарт очно гэхээс. Өвөл нь хүйтэн, ядаж байхад агаар нь авахын аргагүй. Бүүр нөгөө ВВС хүртэл хамгийн бохир агаартай хотоор тодруулсан байх шив. Уг нь хэдхээн жилийн өмнө Бээжинг л өмхий самхайгаар нь дууддаг байсансан. Одоо ч өөрснөө өмхий хотын иргэд болжээ дээ.

Би бодоод байдийн. Утааны үүсээд байгаа шалтгааны тухай. Гэр хороолол хэт их олширсон тул хэмээх тайлбар хүн бүхэнд ойлгомжтой. Мэдээж хүмүүс гэрээ бариад амьдарж байгаа бол тэдэнд цай хоолоо болгох, дулаахан байх зэрэг хэрэгцээнvvд үүсэж л таараа. Тэгээд л өнөөх илчлэг сайтай нүүрс гуай чинь зууханд пижигнэж өгж байгаа юм. Цай хоол болгох, дулаахан байх хэрэгцээг нь өөрөөр зохицуулаад шийдээд өгчихвөл утааны проблем уг нь дарагдмаар л санагдаад байгаа юм. Гэтэл манай төр засаг эрчим хүчний бодлогоо эргэн харахын оронд Утаагуй Зуух төсөл ч гэх шиг дэмий юманд цаг, хөрөнгө их үрэх юм даа.

Яриад байвал их юм байна аа. Наад зах нь Улаанбаатар хотын infrastructure-ээс өгсүүлээд л. Хот төлөвлөлт буюу зам гүүр, байшин барилга, эрчим хүч, цахилгаан дулааны системийг төлөвлөөд сууж байдаг газар ер нь байна уу? Public Engineering мэргэжил эзэмшиж байгаа хүн байна уу ер нь?

Үүнээс гадна нөгөө гэр хороололд оршин суугчдын хэдэн хувь нь хотын уугуул иргэд байна вэ? Эндээс дахиад л сонин тоо гарах байх. Хотжилт буюу хотын соёл гэж бас том сэдэв хөндөгдөж таарах байх. Ингэхэд ер нь Улаанбаатар маань Утаанбаатар болоод, хотын иргэд маань хотжих биш, хөдөөжөөд байна уу даа? Худлаа гэвэл яг одоо ФМ-р зохиолын дуу явж байгаа даа...

1 comment:

Док said...

Бүгд ярьж байгаа ч дийлдэхгүй л байгаам даа. Мань мэт нь тэгээсэй ингээсэй гээд л хий дэмий, мэддэг томчууд нь яг үнэндээ арилчаасай гэж бодохгүй л байхгүй юу, яс юман дээр арилахгүй бол харин ч далимдуулаад жоохон...
иймэрхүү
Гэхдэ багасах байх оо