Sunday, March 18, 2007

Хоёр жилийн дараа

Сургуулиа тєгсчихлєє. Гэв гэнэт юу ч бодогдохоо байчих юм. Нєгєє ард нь гарах гээд махраад, зvтгээд, улайраад байсан зvйлийнхээ ард гараадахтал гэнэт толгой хоосон оргиод эхэлдэг байна шvv. Сонин юм аа. Жилийн ємнє шиг санаж байна, сургуулиа тєгслєє гэж байсан нэгэн танилаасаа сэтгэгдэлийг нь асуудах мэдэхгvй ээ, юу ч бодогдохоо байчихлаа гэхийг нь сонсоод инээд хvрч байсансан. Гэтэл єнєєдєр миний ээлж иржээ...

За тэхээр одоо бодохыг хичээе. Яг одоо миний дотор эргэлдээд байгаа мянга, тvмэн бодлыг цэгцлэхийг оролдъё. Америкт ирж суралцсан 2-хон жилийн хугацаанд би маш єєр хvн болжээ. Зєвхєн олж авсан мэдлэгээрээ ч бус, ертєнцийг vзэх vзэл, хувь хvний байр суурь, хvмvvстэй, нийгэмтэй харилцах харьцаа зэрэгт минь асар их єєрчлєлт орчихсон байна. Сайн тал уруугаа ч тэр, муу тал уруугаа ч тэр. Одоо бол би нэлээн шазруун, дотогшоо бодолтой буюу єєртэйгээ их ярьсан, бусдыг анаж, цэгнэсэн нэгэн болчихож. Энэ муу, аль эсвэл сайн гэдгийг ялгаж салгаж хэлж чадахгvй юм байна. Харин ємнє нь байсан омог бардам зан, єєртєє хэт эрдvv байдал зэрэг минь бага зэрэг мохсон санагдаж байна. Энэ ч мэдээж хvний газар, хvний хууль, хvний хvмvvсийн дунд амьдралд бага ч атугай нухуулсных л даа.

Єєрийгєє магтаж байгаа юм биш шvv, гэхдээ харийн оронд суралцсан хvн амьдралын сургуульд бас суралцаад ирдэг гэдэг нь бас оргvй хоосон, худлаа зvйл биш бололтой. Тэхээр би ч гэсэн амьдралд суралцаж, боловсорж яваа юм байна. Yнэндээ, сургуулиасаа илvv єдєр тутмын амьдралаас л асар их зvйл сурсан юм шив дээ. Надад ийм боломжийг олгосон бурханд баярлалаа. Бурхан бурхан гээд байхаар намайг шvтлэгтэн гэж бодов оо, би дараа энэ талаар єєрийн бодлоо бичнэ.

Миний хамгийн гол суралцсан зvйл гэвээс хариуцлагаа ухамсарлах, тvvнийгээ хvлээх, даах чадвар гэчихвэл буруудахгvй байх. Шахалт, шаардлага, зардал єндєртэй нийгэм дунд ямар ч хvн єєрийн эрхгvй эдгээрт суралцдаг юм байна. Суралцаж чадаагvй нь замын дундаас зорилго хазайдаг ажээ. Сар бvрийн байрны тvрээсийн мєнгє, утасны тєлбєр, хоол унд, унаа унашны мєнгє гээд яг тєлєвлєгдсєн цикл дундаас хvн бас єєртєє бага ч атугай зvйл наагаад авж болдог л юм байна.

Єндєр хєгжилтэй орныг єдий дайны байлгаж буй гол зvйл нь тєр засаг нь бус харин хуулиндаа захирагдах иргэд нь байдаг юм байна. Баялгийг бvтээн байгуулж, босгож байгаа гол хvчин зvйл нь тєр засаг нь бус, нєгєє л ухамсартай иргэд нь байдаг юм байна. Жишээ татах гэхээр санаанд юу ч орохгvй байгаа мэт атлаа яг vнэндээ бичихийн аргагvй олон жишээнvvд байна. Наад зах нь хvмvvсийн хоорондын харилцаанаас єгсvvлээд. Бие биетэйгээ эелдэг атлаа хvйтэн харьцах энэ харилцаанд бас нэгэн том тvлхvvр нуугдаж байдаг юм байна...

Удахгvй гэртээ харьлаа даа. Очоод цоо шинэ амьдрал эхлэнэ. Цоо шинэ ирээдvй намайг хvлээж буй. Бvх юм сайхан болох болтугай!

6 comments:

Anonymous said...

******erool bat orshig. saihan bodrol bainaa ih taalagdlaa neeh ih detail aguulaaguu ch gesen hund yum bodogduulhaar good luck nd i wish u all da best!!!!******
^Dalain Dagina BaBy DoLL^

Enkhee said...

Odko, congratulations on your graduation! I know the feeling after graduation because I've had the same experience just 3 weeks ago. But we know graduation is the beginning, not the end :-). So good luck to you!

Well, your blog is pretty nice & you are very good writer. I feel you've been changed since 2005.

Then I like your blog and just created mine too ;-).

Anonymous said...

Омог бардам зан хаанаас бий болдгийг мэдэх үү.
Хаагдмал ертөнц,боогдмл нүд,хашигдмал нийгэм дунд бий болдог юм.Түүнээс ангижирч чадвал хүн өөрийнхаа өчүүхнийг мэдэрч,хорвоогийн хумхын тооснуудын нэг гэдгээ ухаардаг юм шигээ.


Флам

Mulanka said...

Таны бичлэгүүдийг уншаад comment хийх гэхээр нэг л болж өгдөггүй юм. Зарим нь,зарим нь ч гэж дээ бараг бүгд миний ухаан, туулсан он жилүүд маань хүрэхгүй алсаас бичсэн ухаалаг бодролууд байдаг. Тийм ийм гээд магтчих гэхээр миний үг танд илүүдчих гээд ч байгаа юм шиг. Тэгэхээр ямартай ч сургуулиа төгссөнд чинь баяр хүргэе. Нутагтаа буцаж ирэх гэж байгаа юм байна гэж ойлголоо. Сайн явж ирээрэй.

Одко said...

Ih bayarlalaa.

Anonymous said...

"Єндєр хєгжилтэй орныг єдий дайны байлгаж буй гол зvйл нь тєр засаг нь бус харин хуулиндаа захирагдах иргэд нь байдаг юм байна. Баялгийг бvтээн байгуулж, босгож байгаа гол хvчин зvйл нь тєр засаг нь бус, нєгєє л ухамсартай иргэд нь байдаг юм байна."

би ч бас яг ингэж боддын. гэхдээ миний vзэж харсан чинийхтэй харьцуулахаагvй бага болохоор єєр олон юм наль наль гээд яахав дэ

ollie