Алкаголь амсахгvй гэсэн амлалтандаа хvрэх гэж чармайж явсаар нэг мэдэхэд 6 сар єнгєрчихєж. Хамгийн сvvлд єчигдєр л уусан юм шиг санагдаад байсан чинь харин хєєрхєн удчихсан байдаг байна шvv. Одоо ч алкаголь гэдэг юм толгойд орж ирэхээ байчихаж, амар л юм. Бие ч хєнгєрєєд, манантай будантай, толгой ангалзаастай, зараа залгиастай єнгєрєєж єєрийгєє хорлодог байсан єдрvvд vгvй болчихоор амьдрал арай л гэрэл гэгээтэй санагдаад ирэх юм. Одоо харин тамхи баагиулахаа зогсоох нэгэн зорилго бий. Нэгээс нєгєєд гэсэн шат дамжлагаар явдаг зvй тогтолыг бодвол энэ зорилго маань ч биелэх боломжтой. Хамгийн гол нь хvv минь чамаас л бvх юм шалтгаална шvv. (хальт єєртєє сургамж айлдав)
Ойрын vед сургууль дууссаныг ч хэлэх vv, за сургууль дуусаад байхдаа ч яахав, сургуулиа тєгссєнийг ч хэлэх vv, амьдрал асар удаан хэмнэлтэй болчихдог байгаа. Урд ємнє нь бусдын блог уруу орж хэдхээн минут ангайсаар блог ертєнцийн хаалгыг хаадаг байсан чинь одоо бол дотор нь орж суучаад хэл амаа билvvддэг болох гээд байх шиг байна. Энэ ч завтай холбоотой асуудал л даа.
Хvмvvсийн блогноос нэг уур амьсгал их vнэртээд байхын. Юу вэ гэвээс одоо блог дотор ПР хийхийн гайхамшиг оршоод байгаамуу даа. Далдуураа бvгд шахуу л ПР. Энэ нь ч надад их таалагдаад байгаа. Хvнд єєрийгєє таниулах нэг ч гэсэн боломжийг алдахгvй ашиглаж байгаа сэргэлэн блогчидод єндєр амжилт хvсье.
Гэснээс, яг одоо бvтэн сайны vд дунд болж байна. Манай хvрш айлууд Латинонууд байдийн. Тэхээр єнєєдєр бол миний хувьд Латин Америкийн манайхаар бол ардын дууг нь шахааны сонсож єнгєрєєдєг єдєр. Пижигнvvлж єгнє шvv дээ. Ми аморэ, ми аморэ л гээд байна. Яасан ч дуусдаггvй дурлалтай, гал халуун цустай ард тvмэн юм. Энэ нь ч халуун чинжvvг талхтай андуурж хэрэглэдэгтэй нь холбоотой байх л даа. Ам нь дарвигнаад ирэхээрээ Ми Аморэ гэж уулга алддаг байх гэсэн. Би уг нь утгыг нь миний хайраа гэсэн vг юм байх гэж боддог байсан, олон сонсоод ирэхнээ утга нь уулга алдахын нэгэн хэлбэр шиг сонсогдоод ирэх юм билээ. Манай нєгєє сєєсгєр шар Мээдээ хvртэл ингэж уулга алдаад байгаам биш vv? Ми аморэ гэж.
Сvvлийн vед єдєрт ганцхан удаа хоол идчээд болоод байна гэвэл итгэх vv? Би ч єєрєє гайхаад л байгаан. Єлсєхгvй юм энэ ходоод чинь. Хvчээр хоол чихэлтэй нь биш. Харин шингэн юмны хэрэглээ бараг 3 дахин нэмэгдэж байгаа. Бодвол єнєєх турна гэдэг нь идэвхитэй єрнєж байгаа байх даа. Сайн л биз, ядаж бие хєнгєрєєд, хєдєлгєєн ихсээд байх болтой юм. Ингэснээр би бодьсадва болох гэж байгаан.
Удахгvй єнєєх миний хамгийн дуртай инээдмийн баяр болно. Яажшуухан дэггvйтдэг юм билээ гэж одооноос толгойгоо гашилгаж эхлээд байгаа. Хамт амьдардаг хэдийгээ, таньдаг хэдийгээ нэг сайхан дєнгєчих юмсан, яах уу хvмvvс ээ?
Миний уншиж байгаа ном дуусах гэж байгаа. Jack Weatherford гэдэг хvний бичсэн Genggis Khan and Making of the Modern World гэсэн ном. Part travelogue, part epic narative. Мань хvн яс юман дээрээ надаас илvv Чингисийн фэн байгаа байхгvй юу. Уншчихсан байхад яг одоо Монголд гараад гомдол татлаад байгаа нєгєє Япон Чингис киноноос илvv кайф авах ном. Монгол хэл дээр байдаг эсэхийг нь мэдэхгvй, байгаа байх гэж бодож байна.
Гэснээс яг одоо хєргєгчинд байгаа 10 кил алимаар муудахаас нь ємнє компот хийж идэх тєлєвлєгєєтэй байгаа. Компот гэмээ нь компот билээ, исээд ирэхээрээ дарс билээ, дарс гэмээ нь дарс билээ, ихдvvлээд уувал согтуу билээ гэж. Исэхээс нь ємнє нь идэж дуусгана даа, гэдсэнд ороод исчихгvй л байлгvй. За баяртай, компотоо хийлээ.
5 comments:
зөв сайн байна
эцэг эхээс төрүүлсэн эрүүл сайхан биеэ хорт идээгээр угжих нь юун нь сайхан байхав
тэр хар утаат тамхийг татах бодол төрөх болгондоо бохь зажлах,лимонтой чихэр хүлхэх зэрэг тамхинаас гарах нэг арга гэсэн шүү
инээдмийн баяр гэснээс
харин тэр ном сонирхол татаж бна уншиж дуусаад номныхоо талаар бичээрэй
компот хийх аргаа зааж өгөөрэй дээ
Tamhinaas garah arga sanal bolgoson Victoryd bayarlaj baina aa.
За, би ийгээд 800 дахь зочин болсондоо туйлын их сэтгэл хангалуун байна аа. Ийгээд энэ завшааныг тохиолдуулаад Төв аймагт суугаа аавынхаа ахан дүүст мэнд хүргэе ээ. АНУ-д байгаа найзууддаа бас мэнд хүргэе ээ. /халуураад, хальтраад алга болж өгөх нь/ Одко-г тамхинаас гарчаад ирвэл урамшуулж бэлэг авч өгнө өө.
zov shuu.buh humuus cham shig ingeed ooroo hicheegeed tamhinaasaa gardag bol yamar goy vee,zaa amjilt huse.
harin ter compot hiih argaa zaaj ogoorei
ezen hicheevel zaya hicheene shuu, ulam ihiig bicheerei, amjilt!
Post a Comment