Мань мэтийг дунд ангид байхаас эхлээд л спортын сэтгvvлч Тамир хэмээх годгор ах хүү зурагтаар үзэгдэх болсон. Тэр үеэс хойш мөн ч олон удаа энэ хүнийг харлаа даа. Эхэндээ спорт юм болохоор нь үздэг байлаа. Сүүлдээ Тамир юм болохоор нь үзэхээ больдог боллоо гэж...Хэхэхэ, ингэх шалтгаан байгаа л даа. Мань хүн бол цээж дүүрэн бэлэн үгтэй, сайхан умзад хоолойгоор нэвтрvvлгээ хөтөлдөг нь үнэн.
Жишээ нь өнөөх шахмал хоолойгоороо 7 сарын 16-ы өдөр (!!!) Наадмын бөхийн барилдааныг тайлбарлаж байна. Мэдээж хэрэг бичлэг шүү дээ.
- Зиаа, Сүхбат аварга сэнжигний барьц авсан байна. Энэ барьцнаас хутгаа ирж магадгүй дээ. Заа тээр, хэлж дуусаагүй байтал хутгачихлаа...гэх нь мань хүнд бол сайхан л байх. Мань мэтийн элэг хөших шахаж байгаам чинь. 4 хоногийн өмнө хийсэн хутгааг гүй ээ мөн сайхан мэдэрж тайлбарлаж байгаам шүү.
Мань хүн NBA-д туйлгүй дуртай. Ер нь сагсанд нугасгүй нөхөр л дөө. Арга ч үгүй л дээ, түүний үеийхэн энэ спортоор өвддөг байсийм чинь. Өнөөх NBA-хээ тоглолтыг тайлбарлах бүр ч дуртай. Мэдээж өнөөх нь бас л болоод өнгөрсөн юмны бичлэг шүү дээ.
- За сая Скотти Пиппэн илүү алхалт хийчихлээ, шүүгч нар анзаарсангуй...Хэхэхэ, NBA-д мэргэжлийн сагсчид тоглодогтой адилхан мэргэжлийн шүүгч нар шүүж байгаа шүү дээ. Шүүх шүүхдээ 3 хүн зэрэг гүйлдэж байгаа. Тэр 3-н харж амжаагүй илүү алхамыг манай Тамир олоод харчихдаг. Уг нь мань хүн NBA-д ахлах шүүгч хийх ёстой хүн л дээ.
- ...энэхvv шидэлтийг зөвхөн Майкл Жордан, Хакээм Олажувон, Патрик Ювинг нарын шилдэг тоглогч нар л хийж чаддаг билээ...Мань хүн ер бусын гоё уран шидэлт, эсвэл довтолгоо болгоны дараа ингэж хэлнэ. Арга ч үгүй дээ, түүний үед энэ 3 мандаж явсийм чинь. Гэхдээ л сагс сонирхдог хэн боловч Кобегийн довтолгоог Олажувоныхтой адилтгахгүй гэдгийг мэдэж л байгаа байх даа.
- Шакил О'Нил торгуулийн шидэлт хийхэд бөмбөгнийх нь траэктори үндсэндээ шулуун байдаг учир түүний бөмбөг нэг бол орно, эсвэл орохгүй...Хэхэхэ, шидсэн бөмбөг цагирагт орох эсвэл орохгуй байхаас өөр яадаг болж байна аа? Агаар дээр тогтчихдог юм биш биз? Тэгээд ч энэ хүн спортын нэвтрvvлэгч хүн үү эсвэл физикч баагий юу?
- Монголын холимог оддын тоглолтыг тайлбарлаж байгаа нь. Төвийн тоглогчоор улсын заан Баярсайхан тоглох гэж байна, та бүхэн дэлгэцнээ хошин урлагийн жүжигчин Батзаяа ахыг харж байна, аа энэ шидээд хийж байгаа нь миний бие Тамир байна...хэхэхэ, үүнийг бол тайлбарлаад ч хэрэггvй биз.
- Боксчин Лхагваагийн тоглолтыг тайлбарлаж байна. Эхний үе дээр явж байхад мань хүн, уг нь яг энэ гэдсэнд ороод байгаа цохилтыг эхнээс нь хамгаалсан бол манай Лхагваа ялах байлаа гэцэн сууж байгаам...уурандаа шууд сувгаа сольтол хэлдэг наацан...за за болий болий, мань хүний чих байтугай халууцаж байгаа биз. Гэхдээ л...
Та бүхний дунд Тамирын хамаатан садан байдаг бол намайг өршөөж хайрлаарай.
Monday, March 12, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
za ene yah argagui unen yumaa, tegehdee hen ch tailbarlahgui baisnaas hudlaa yaridag ch gesen neg hun tailbarladag baisan ni deer bishuu, ug ni Tamir ah huniihee huvid ih zugeer hun shig sanagddag yum
Post a Comment